Үер усны аюулын үед иргэд нохойгоо хашаандаа уяж орхисноос болж живж үхэх тохиолдол их гарч байгаа тул "Азтай савар" ТББ-аас дараах зөвлөмжийг гаргажээ.
Үерийн аюулын үед тэжээвэр амьтдынхаа аюулгүй байдлыг хангаж, нэг ч гэсэн амь эрстэхээс хамгаалаарай гэв.
-  
Бороо орох үед нохойгоо уяхгүй байх
 -  
Хэрвээ уях бол үерийн ус давахгүй өндөр газар уях
 -  
Гэртээ, гараашдаа нохойгоо оруулах
 -  
Аюул болсон үед зугтах боломжтой чөлөөтэй байлгахыг зөвлөлөө.
 
                


