x

Г.Эрдэнэбат: Гүйцэтгэх эрх мэдлийн том албан тушаалтан "Шүүх таалагдахгүй байна" гэж хэлснийхээ төлөө шууд огцрох ёстой

Түрүүч нь: Прокурор, цагдаад ажилладаг хүмүүсийн “майнд” их гоё, маш хурдан өөрчлөгддөг

Г.Эрдэнэбат:

-Цагдаа бол мэдээж гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага. Хуулиа бариулна, хуулийн шаардлага тавина. Тэрийг нь хөндлөнгийн хэн нэгэн хууль зүйн талаас нь хянах ёстой учраас prosecutor буюу прокурор ажилладаг. Гэтэл энэ хүн ч гэсэн нэгэнт эрүүгийн хэрэг гэдэг юмыг хариуцаж байгаа учраас тэрийгээ бүтээгдэхүүн болгохын төлөө зүтгэдэг. Тэрийг нь хязгаарлах, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангахын тулд шүүхийг эрх мэдэлтэй болгосон. Шүүхийг эрх мэдэлтэй болгохын тулд эрх мэдэлтнүүдээс нь салгаж тавьдаг. Хараат бус бай, шударга бай, түүгээр чинь шүүхийг үнэлнэ шүү гэчихээр шүүх нь хөдөлж өгдөггүй.

Яг үнэнийг хэлэхэд манай шүүх энэ байр суурь дээрээ байхыг маш их хичээж байгаа. Хагас дутуу ч гэсэн хараат бус байх ёстой, шударга ёсыг тогтоох ёстой, шийдвэрээ үндэслэлтэй гаргах ёстой гэдэг юманд хашигдчихсан. Чөлөөлдөг, томилдог албан тушаалтан гэдэг юм нь байхгүй, хоосон орон зай болчихсон учраас нөгөөдүүлээсээ айж өгдөггүй. Айх ёстой зүйл нь “Хууль зөрчвөл чи чөлөөгдөнө шүү” гэдэг Шүүхийн тухай хууль, Шүүгчийн ёс зүйн дүрэм, Сахилгын хороо. Тэрэндээ хүлэгдээд хойшоо суучихаад байдаг. Тийм ч учраас гүйцэтгэх эрх мэдлийн том албан тушаалтнууд шүүх рүү зогсоо зайгүй дайрч байна. Үгэнд орохгүй болохоор нь хувь хүнийг нь хүртэл шүүмжилж, “муухай шүүгч” гэж байгаад хэргээ шийдүүлж байна шүү дээ. Тэдний хүсэл зориг хаана очиж хангагдах вэ гэхээр шүүх яг прокурор, цагдаа шиг үгээр нь ажилладаг болсон цагт л хангагдана. Тотал нийгмийг удирдахын тулд шүүхийг нь л барьж авдаг.

Аз болоход, хэдийгээр бид өөрсдийн туршлагагүй ч гэсэн 1992 оноос хойш шүүхийг хараат бус болгох маш олон механизмыг хийчихсэн учраас ашгүй тэр нь ажиллаад, шүүх нь шударга бус байж чадахгүй. Эрх мэдэл нь байхгүй учраас хэргийг хаахгүй ч гэсэн “Үгүй, би ингэж шийдэж чадахгүй” гээд буцааж байна. Тийм ч учраас гүйцэтгэх эрх мэдлийн том албан тушаалтнууд шүүх рүү зогсоо зайгүй дайрч байна. Бүр улайрч байна шүү дээ. Арай нэг жаахан соёлтой, хуулийн засаглал тогтсон газарт бол гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалтан “шүүх таалагдахгүй байна” гэж хэлснийхээ төлөө шууд огцрох ёстой. Хэлсэн, хийсэн мэдэгдэл болгон нь өөрсдийг нь огцруулах үндэслэл болох ёстой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амь орж буй Ардчилсан нам 39 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 48 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 1 цаг 31 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 1 цаг 32 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 33 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 1 цаг 33 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 33 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 34 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 35 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 1 цаг 41 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 16 цаг 40 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 16 цаг 44 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 16 цаг 45 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 16 цаг 46 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 16 цаг 47 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 16 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 18 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 18 цаг 44 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 цаг 46 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 18 цаг 47 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у...
Top