x

Г.Эрдэнэбат: Прокурор, цагдаад ажилладаг хүмүүсийн “майнд” их гоё, маш хурдан өөрчлөгддөг

УЕП-ын орлогч асан, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх /хуульч/ Г.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдөр “Нээлттэй Ардчилал” клубын зочноор уригдаж “Рациональ сэтгэлгээ” гэдэг сэдвээр лекц уншсан юм. Уулзалтын зар нь фэйсбүүкт нээлттэй тавигддаг, сонирхсон хүн нь таксаа төлөөд сууж болдог. Лекц нь өмнө бидний “шүүмжлэлт сэтгэлгээ” гэж орчуулаад, ойлгоод явж байсан “рациональ сэтгэлгээ” буюу онолын сэтгэлгээний тухай. “Хэв шинжит” буюу сэтгэл хөдлөл болон янз бүрийн догмууд дээр суурилсан жаахан "үндэслэл муутай" уламжлалт сэтгэлгээ /иррациональ/ ба учир шалтгаан /логик/, үндэслэл, нотолгоон дээр суурилдаг, “онолын” гэж нэрлээд байгаа рациональ сэтгэлгээ хоёрын ялгаа, тэдгээрээс гардаг үр дүнгийн талаар юм.

Лекцийн дараа мань хүнээс мэдээж баахан асуулт асууцгаасан. Хүний эрхийн асуудал, С.Зоригийн хэрэг энэ тэр гээд. Тэр дундаас нэг нь “Манай прокурорууд яагаад ийм юм бэ? Яагаад хуулиа мөрддөггүй, хүний эрхэнд халддаг, дарга, эрх мэдэлтний үгээр явдаг юм бэ? Америкт бол...” энэ тэр гээд баахан юм ярьсан чинь мань хүний өгсөн хариулт сонирхолтой санагдсан тул хуваалцахаар шийдлээ.

Г.Эрдэнэбат:

-Прокурор гэхээр л аймаар хоцрогдсон бүлэг маанаг нөхөд байдаг юм биш л дээ. Цагдаа гэхээрээ л дүүрчихсэн коммунистууд байдаг ч юм биш. Бидэнтэй л адилхан энэ нийгэм дотор байдаг хүмүүс. Англи хэлтэй нь англи хэлтэй, сургууль төгссөн нь төгссөн, маниусаас ямар ч ялгаа байхгүй. Ажиллаж байгаа систем дотроо зохицож ажиллаж байгаа хүмүүс. Тэр аквариумын л загас. Аквариум дотроо орохоороо нөгөө айхтар сэргэлэн толгойтой, ухаантай хүү, хүүхэн чинь тэр системдээ л захирагдаж ажиллана.

Манай систем ч гэсэн нэг их аймаар гаж энэ тэр гэж бодох хэрэггүй. Оросууд Францаас авсан, манайхан Оросоос авсан. Манай систем Францынхтай адилхан. “Төрийн хууль цаазын зөвлөх” энэ тэр гэдэг нь ч Францад яг хэвээрээ байгаа. “Ерөнхий прокурор” гэдэг нь Орос маягийн цэргийн тогтолцоотойгоо хамт явж байна. Напалеоны зохиосон систем л дээ. Генерал прокурор байж байгаад “генеральный прокурор” болчихсон юм. Цэргийн талаасаа хуулийн асуудал хариуцсан генерал. Тэр тогтолцоо л манайд ороод ирчихсэн юм. Шар халзан “погоон”-той, цэргийн тогтолцоотой нөхөд гараад ирсэн.

Өөрчилж болно, өөрчилсөн шүү дээ. Өөрсдөө нэлээд хэсгийг нь буцаагаад, дараа нь одоо эрх барьж байгаа нөхөд гарч ирээд, 2017 оноос хойш бодийг нь гүйцээж хөтөлж өгөөд хуучнаасаа бараг дор шахуу систем, за бараг систем ч биш болоод хоцорсон.

Америкт бол хотын прокурор хотынхоо иргэдэд таалагдахын тулд ажилладаг. Таалагдаж чадахгүй бол тэр хүний карьер дуусдаг. Манайд бол өөрийг нь томилсон хүнд таалагдаж байвал бол оо. Таалагдахгүй бол шууд ажилгүй болно, арынх нь таалагдах гээд дугаарлаж байгаа. Иргэнд таалагдах ямар ч шаардлага байхгүй. Систем нь угаасаа тийм.

Өөрчилж болохоор барах уу, аягүй амархан өөрчлөгддөг юм билээ. Прокурор, цагдаад ажилладаг хүмүүсийн “майнд” их гоё. “Одоо ингэнэ шүү” гэнгүүт шууд өөрчлөгддөг. Цагдаа нэг хэсэг аягүй хурдан хүний эрхийн мэдрэмжтэй болсон шүү дээ. Сайд нь жаахан лидершип /манлайлал/ үзүүлээд эхэлсэн чинь цагдаа аягүй хурдан хүний эрх ярьдаг болоод ирсэн. Үнэн байгаа? гэж байтал дараагийнх нь сайд ирээд “Юу гэж тийм юм байдгийн” гэсэн чинь шууд “Юу гэж тийм юм байдгийн” болоод явчихсан. Монгол хүн юманд аягүй хурдан дасан зохицдог. Бид л системийг нь засчихвал ямар ч асуудалгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (141.101.99.162)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2 цаг 40 мин ЭМГЭНЭЛ 2 цаг 49 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2 цаг 49 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2 цаг 50 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2 цаг 51 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2 цаг 52 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2 цаг 53 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 54 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 19 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 6 цаг 21 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 6 цаг 21 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 6 цаг 22 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 6 цаг 26 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 8 цаг 18 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 8 цаг 22 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 8 цаг 23 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 8 цаг 24 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 8 цаг 25 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 8 цаг 26 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top