x

Б.Сарантуяа: БНСУ гарах иргэдийн сонирхолд дөрөөлж мөнгийг нь "сааж" байна

БНСУ-ын виз нь гарсан монгол иргэдийг Инчоны нисэх буудлаас буцаах явдал түгээмэл гарч байна. Зөвхөн тавдугаар сарын 15-ны өдөр л гэхэд 10 орчим монгол иргэн Инчоны нисэх буудал руу очсон ч татгалзсан хариу сонсчээ. Инчоны нисэх буудалд гацсан ирган Б.Сарантуяатай холбогдож ярилцлаа.

-Инчоны нисэх буудал руу та хэзээ очив?

-Тавдугаар сарын 15-ны өдрийн 13:20 цагийн нислэгээр ирсэн. Ингээд оройн 17:00 цагт татгалзсан хариу авлаа. Яг одоогоор энд 15 хүн татгалзсан хариу сонсоод байна. Эдний зарим нь мулти визтэй. Дамжин өнгөрөх визтэй ч хүмүүс байна. Зарим нь энд гурав хоносон гэж байна. Халуун хоол цай байхгүй сэрүүн шаланд суугаад эрүүл мэнд нь эхнээсээ муудлаа. Гэлээ гээд тоож байгаа нь алга. Өрөөнд хоригдчихоод шоронд байгаа юм шиг л байна.

-Татгалзсан үндэслэлээ яаж тайлбарлаж байна вэ?

-Буудлын хаяг нь тодорхой биш, аяллын зорилго нь тодорхой биш гэх зэрэг шалтгаанууд хэлж байна. Дамжин өнгөрөх визтэй хүмүүсийн тухайд очоод л буудлын цагаа захиалаад л явж байна. Гэсэн ч эндээс шууд буцааж байна. Бидний зүгээс эндээс захиалах санал тавьсан ч шийдвэртэй хариу хэлэхгүй юм. Хамгийн хорлонтой нь хүлээлгийн өрөөний сүлжээ унагаад бусадтай харилцах боломжоор хангахгүй байна.

БНСУ-ын Элчин сайдын яам хүлээн зөвшөөрөөд л бидэнд виз олгосон шүү дээ. Хөрөнгө, цаг заваа зараад энд ирсэн хойно ийм нөхцөл байдал үүсч байгааг огт ойлгохгүй байна. Энд татгалзах байсан юм бол Элчин сайдын яамнаас виз олгож даапаалах ямар хэрэг байв. Хил гарлаа л бол монгол хүний эрх юу ч биш болж байна. Хамгаалах байгууллага алга. Өмхий үнэртэж, чийг даасан хүлээлгийн өрөөнд хэдэн монголчууд шар махтайгаа хатаж байна. Өдөрт л хамгийн багадаа арван хэдэн монгол иргэн эндээс буцаж байна.

-Ямар шаардлага тавьж байна вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Төрөл бүрийн шаардлага бий. Гэхдээ гол шаардлага нь очоод байрлах буудлын тооцоогоо урьдчилж хийсэн байх шаардлага тавьж байна. Очоод хийхэд юу нь болохгүй байгаа юм бол доо, гайхаад л байх юм.

-Та бүхэн Элчин сайдын яам руугаа холбогдов уу?

-Хүлээлгийн өрөөнөөс гадагшаа холбоо барих ямар ч боломжгүй. Элчингээс биднийг тоож байгаа юм алга. Уул нь сая л Ерөнхий сайд айлчлаад визгүй зорчих талаар яриад байсан. Өнөөдөр визгүй зорчих нь бүү хэл визтэй иргэдийг ч оруулахгүй байна. Уул нь виз мэдүүлсэн нь шууд гараад байх талаар Элчин сайдын яамнаас хэлж байсан нь саяхан. Газар дээрх нөхцөл байдал өнөөдөр ийм л байна. Ерөнхий сайдын сүр дуулиантай айлчлал үр дүнд хүрээгүй юм байна л гэж саналаа.

-Бичиг баримт бүрэн байхад л татгалзаж байгаа хэрэг үү?

-Шаардлагатай бүх бичиг баримт байхад л оруулахгүй байна. БНСУ-ын Элчингээс олгосон виз энд ирээд үнэгүйдэж байна гэхлээр тухайн байгууллага ямар ч эрх мэдэлгүй юм байна гэж ойлголоо. Нэг бол БНСУ гарах гэсэн иргэдийн хүсэл дээр тоглолт хийж хүмүүсийг шулж байна. Нислэгийн зардал, визний хураамж гэх мэт орчим төгрөг төлдөг. Энэ бүхэнд шунаж байна уу гэж бодох юм. Ер нь бол хүнд өвчтэй онош нь тодорхой биш хүнийг ч авчраад үр дүнгүй байлгаж хугацааг нь авах нь бий. Энэ бүхний ард таван төгрөгийг нь л авах сонирхол нуугдаж байдаг.

Уул нь хоёр улсын дипломат харилцааны хүрээнд байгуулсан гэрээ байдаг л байх. Тэр бүгд бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Монгол хүмүүсийг нэг онгоцны буудал дээр гацааж, доёолоод бах таваа хангаж байна шүү дээ. Энд хүлээлгийн өрөөнд зөвхөн монголчууд л байна. Өөр улсын иргэд ногоон гэрлээр ороод явчих юм. Бид харин очих буудал тодорхой биш гэх өчүүхэн шалтгаанаар энд гацаж шар махтайгаа хатаж байна.

-Одоо яах вэ?

-Яг яахаа мэдэхгүй юм. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байна. Элчин сайдын яамнаас л тусламж хүлээж байна даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 4 цаг 13 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 4 цаг 15 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 4 цаг 19 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 4 цаг 21 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 4 цаг 25 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 4 цаг 27 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 5 цаг 17 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 6 цаг 37 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 7 цаг 31 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 7 цаг 37 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 7 цаг 41 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 7 цаг 42 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 10 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 10 цаг 45 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 10 цаг 53 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 11 цаг 25 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 11 цаг 27 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 11 цаг 28 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 11 цаг 32 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 11 цаг 34 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш х... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,...
Top