x

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гар утсаа бусдад дамжуулахгүй байж эрсдэлээс сэргийлээрэй!

Гар утсанд бидний бүхий л нууцлалтай мэдээлэл хадгалагдаж байдаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, баримт сэлт, тэр ч байтугай и-мэйл хаяг, фэйсбүүк, твиттер, инстраграмын хаяг руугаа автоматаар нэвтрэхээр сануулж орхисон байдаг. Тэгвэл бид банкны интернэт банк, апп руугаа зөвхөн өөрсдөө л мэдэх нууц нэр, паспортоор нэвтрэх тул өөр хэн нэг этгээд мэдэх боломжгүй гэсэн итгэлтэй явдаг.

Харин гар утас тань хэн нэгэн гэмт этгээдийн гарт орсон л бол тэр нэвтрэх нэр, нууц үгийг таны утсан дээрээ нээлттэй байгаа и-мэйл хаяг, эсвэл мессежээр дор нь сэргээгээд авчихдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Тиймээс хэн нэгэн утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай. Учир нь та мэдээллээ бусдад алдсанаар санхүүгийн эрсдэлд хүлээх магадлалтай.

Цахим халдлагад өртөхгүйн тулд та юу мэдэх ёстой вэ?

Цахим орчин бидэнд олон давуу тал олгож, өдөр тутмын амьдралыг гайхалтай хялбар болгож байгаа ч зарим талаараа бараан сүүдрээ тусгасаар байна. Үүний нэг жишээ нь цахим залилангийн гэмт хэрэг юм. Дэвшилтэт технологийн ачаар банк, санхүүгийн үйлчилгээ авахад улам бүр хялбар болж байна. Интернэтэд тулгуурласан төрөл бүрийн аппликэйшн, вэбсайт зэрэг нь банканд олон цагаар дугаарлан зогсдог байсан үеийг халж, хэдхэн секундийн дотор гүйлгээ хийх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авах таатай нөхцөл бүрдүүлсэн. Гэвч технологийн дэвшлийг даган залилангийн шинжтэй үйл ажиллагаа, хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар олж авч санхүүгийн гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд ч мөн нэмэгдэж байна.

Цахим халдлагад өртөж болзошгүй түгээмэл алдаанууд:

  • Гар утсандаа ямар нэгэн нэвтрэх нууц код үүсгэлгүй, хурууны хээ таниулах болон бусад төрлийн танин баталгаажуулалтын аргыг хэрэглэх;
  • Гар утсан дээрээ Интернэт банк болон бусад хувийн мэдээлэл агуулдаг бусад аппликэйшн рүү ханддаг нэвтрэх нэр нууц үгээ сануулан хандахад амар байдлаар хадгалах;
  • Интернэт банкны болон и-мэйлийн нууц үгийг утасны дугаар, төрсөн өдөр гэх мэт хялбар байдлаар зохиох;
  • Нийгмийн сүлжээ буюу фэйсбүүк, инстаграм ашиглан танил, найз нөхөд тань мөнгө зээлүүлэхийг хүсэхэд лавлан баталгаажуулахгүйгээр үйлдэл хийх;
  • Хувийн мэдээлэл буюу гар утасны дугаарыг тань хэн нэгэн лавлаж асуухад хэлж өгөх;
  • Танил найз нөхөд, хэн нэгэн гар утсанд тань ирсэн нууц үг, олон оронтой нууц код зэргийг асуухад илгээх;
  • Нийгмийн сүлжээгээр ирсэн эх сурвалж тодорхой бус сонирхол татахуйц мэдээ мэдээллийн линк дээр дарах, хувийн мэдээллээ оруулах;
  • Бусдын гуйлтаар банкны карт, данс болон гар утсаа ашиглуулах!

Цахим халдлагад өртөж, санхүүгийн эрсдэлд орохгүйн тулд сошиал орчинд үйлдэл хийхээсээ өмнө тухайн мэдээллийг шалгаж, давхар баталгаажуулах арга (Two Factor Authentication) ашиглан хувийн мэдээллээ хамгаалдаг байхыг та бүхэнд уриалж байна. Фэйсбүүк, инстаграм зэрэг сошиал сувгууд, хувийн и-мэйл хаягийн "Security Login" тохиргоог идэвхжүүлснээр таны хаяг, аккаунт руу өөрийн тань өмнөөс хэн нэгэн нэвтрэх оролдлого хийх үед мэдээлэл очно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Оклахома Сити Тандер" баг "Лэйкерс"-ийг хожиж, Баруун бүсийн аваргын төлөө тоглох эрхээ авлаа 9 цаг 6 мин Таван байршилд нарны цахилгаан станц барих сонгон шалгаруулалт зарлалаа 9 цаг 8 мин Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжлээ 9 цаг 9 мин Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна 9 цаг 11 мин УИХ-ын байнгын хороод төсвийн тодотгол, НӨАТ-ын буцаан олголт болон гадаад зээлийн асуудлыг хэлэлцлээ 9 цаг 12 мин “Сибирийн хүч-2” төсөл Хятадын эрчим хүчний эрсдэлийг бууруулна гэж үзэж байна 9 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 11 цаг 55 мин Авлигатай тэмцэх газраас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 11 цаг 56 мин Ерөнхийлөгчийн ивээл дор "Сувилагч тандаа баярлалаа" улсын зөвлөгөөн боллоо 12 цаг 3 мин УИХ-ын гишүүд орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээллийг няцаалаа 12 цаг 4 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа 12 цаг 6 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлүүдтэй цахим уулзалт хийж байна 12 цаг 9 мин Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны эрүүл мэндийн төвийн барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна 12 цаг 10 мин Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ 13 цаг 59 мин Боловсролын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна 14 цаг 0 мин Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд 14 цаг 3 мин МҮБХ-ны ээлжит аравдугаар "Их Эе" хурал 2026 онд болно 14 цаг 4 мин Орон нутгийн замд зорчих жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ 14 цаг 4 мин Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллана 14 цаг 5 мин Сэлэнгэ аймагт хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны төхөөрөмж нэвтрүүллээ 14 цаг 7 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top