x

Унтлагын хувцас болон бусад хувцсыг угаахгүйгээр хэдэн удаа өмсөж болох вэ?

Хувцасыг угаахгүйгээр хэдэн удаа өмсөх нь мэргэжлийн зөвлөгөө гэхээсээ илүү тухайн ардын ёс жаяг, хувь хүний хүмүүжилд тулгуурласан мэт санагддаг.

TikTok хэрэглэгч Allison Delperdang нэгдүгээр сарын 10-ны өдөр ижил унтлагын хувцсыг олон удаа өмсдөг тухай бичлэгээ нийтэлснээр интернетэд ширүүн мэтгэлцээн өрнүүлжээ.

"Намайг бага байхад эцэг эх маань бидний унтлагын хувцсыг угаалгүй өмсгөчихдөг байсан... бохир биш байсан учраас олон шөнө дараалан өмсдөг байсан, би насанд хүрсэн ч энэ л дадал зуршлаараа байгаа" гэж тэр бичээд "Насанд хүрэгчдээс асуумаар байна. Би л ганцаараа нэг хувцасаа олон хоног өмсөөд байна уу эсвэл том болчихоор хүмүүс ингэхээ больчихдог юм уу?" гэжээ.

Хариулт нь унтлагын хувцас болон бусад хувцасны тухайд техникийн хувьд хөлсний түвшин, амьдралын хэв маяг гэх мэт хувийн шинж чанарууд хэдэн удаа эсвэл хэзээ угаахад нь нөлөөлөх боловч олон хүмүүсийн хувьд илүү хийсвэр хүчин зүйлүүд хувцсаа угаахад нөлөөлж болно гэж шинжээчид үзэж байна.

Хувцасны эрүүл ахуйн талаарх бидний итгэл үнэмшил нь ихэвчлэн "нийгэм, соёлын" байдаг гэж Нью-Йорк хотын Мемориал Слоан Кеттеринг хавдрын төвийн арьсны эмчийн туслах, Америкийн Арьс судлалын академийн гишүүн доктор Энтони Росси хэлэв.

Тэрээр "Хүмүүс өөрсдийгөө хэт их угааж, эрүүл ахуйг хэтрүүлэн сахих хандлагатай байдаг, учир нь ялангуяа Америкт бид энэ бүх зүйлийг байнга хийж чаддаг. Тансаг байдаг" гэв.

Лондоны Вестминстерийн их сургуулийн анагаахын микробиологийн ахлах багш Манал Мохаммед хэлэхдээ, Ижил хувцсаа, ялангуяа дараалсан өдрүүдэд дахин өмсөх нь "шийдвэрийн ядаргаа гарахаас зайлсхийлгэх тул өглөө бүр өнөөх л хувцсаа бариад авчих нь стресс багатай байдаг" гэжээ.

Хувцсаа хэзээ угаахаа мэдэхгүй байх нь хоёр талт үр дагаварт хүргэж болзошгүй юм. Хувцсаа хэт олон хонож угаах нь арьсны асуудал, халдварт өртөхөд хүргэдэг бөгөөд хэт олон удаа угаах нь таны хувцасыг гэмтээж болзошгүй юм. Сүүлийнх нь шаардлагагүй угаалга, нөөцийг үрэн таран хийхэд хүргэдэг. 

Хувцасыг яг хэдэн удаа өмсөж болох талаар хатуу дүрэм байдаггүй ч дотуур хувцас, оймс, трико зэрэг өмсөх болгоныхоо дараа угааж байх ёстой хэд хэдэн төрлийн хувцас байдаг гэж мэргэжилтнүүд хэлж байна. Энэхүү зөвлөгөө нь толбо, хөлс, үнэртэй эсвэл харагдахуйц шороотой бусад хувцаснуудад ч хамаатай гэж Мохаммед хэлэв.

Эдгээр төрлийн хувцаснууд нь "биеийн бичил биет, (мөөгөнцөр) болон бактери зэрэг бидний биед амьдардаг маш олон байгалийн бактери агуулсан биеийн хэсгүүдтэй хамаатай гэсэн үг.  Бид өдөр тутмын амьдралаасаа хөлөрч байна. Энэ нь чийгийг бий болгож, бактери хэт үржих орчинг бүрдүүлдэг" гэлээ.

Мөн тэрээр "Бактерийн хэт өсөлт нь халдвар, мөөгөнцөр болон бусад арьсны асуудалд хүргэдэг" гэж нэмж хэлэв.

Хөлсөөр ялгарах нянгаас гадна биеийн тамирын заал эсвэл спортын орчинд өмссөн хувцас нь алтлаг стафилококк зэрэг нянтай холбогдож, олон нийтийн болон эмнэлгийн орчинд түгээмэл халдвар үүсгэдэг. Эдгээр халдвар нь дотоод эд эс эсвэл цусны урсгал руу орвол ноцтой болно.

Зарим хүмүүс дасгалын хувцсаа агаарт эсвэл хатаагчаар хатаачихвал маргааш нь дахин өмсөхөд аюулгүй болчихно гэж боддог. Үнэндээ энэ хандлага нь байдлыг улам дордуулж байна гэж Росси хэлэв.

Тэрээр “Тэднийг ариутгахад хангалттай халуун л биш бол халуун нь бактерийг үржүүлнэ. Энэ тохиолдолд үнэхээр саван, усаар (танд хэрэгтэй), халуун усаар угаах явдал юм. Учир нь энэ нь шороо, тослогийг сулруулж, бактерийг арилгахад туслах болно" гэлээ.

Оймсыг угаахгүйгээр яагаад дахин өмсөж болохгүй вэ гэхээр "хөл, хөлийн хуруунд мөөгөнцөр ихэсч байна" гэж Нью-Йорк хот дахь Schweiger Арьс судлалын группын эмнэлгийн захирал, клиникийн багш, арьсны эмч Доктор Жереми Фентон хэлэв.

Тэрээр “Дулаан, чийглэг, харанхуйд буюу гутлын дотор мөөгөнцөр үржих хамгийн тохиромжтой орчин байдаг.. Ийм учраас та гутлаа сард ядаж нэг удаа угаах хэрэгтэй" гэж зөвлөв.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Оклахома Сити Тандер" баг "Лэйкерс"-ийг хожиж, Баруун бүсийн аваргын төлөө тоглох эрхээ авлаа 9 цаг 8 мин Таван байршилд нарны цахилгаан станц барих сонгон шалгаруулалт зарлалаа 9 цаг 10 мин Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжлээ 9 цаг 11 мин Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна 9 цаг 13 мин УИХ-ын байнгын хороод төсвийн тодотгол, НӨАТ-ын буцаан олголт болон гадаад зээлийн асуудлыг хэлэлцлээ 9 цаг 14 мин “Сибирийн хүч-2” төсөл Хятадын эрчим хүчний эрсдэлийг бууруулна гэж үзэж байна 9 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 11 цаг 57 мин Авлигатай тэмцэх газраас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 11 цаг 58 мин Ерөнхийлөгчийн ивээл дор "Сувилагч тандаа баярлалаа" улсын зөвлөгөөн боллоо 12 цаг 5 мин УИХ-ын гишүүд орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээллийг няцаалаа 12 цаг 6 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа 12 цаг 8 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлүүдтэй цахим уулзалт хийж байна 12 цаг 11 мин Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны эрүүл мэндийн төвийн барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна 12 цаг 12 мин Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ 14 цаг 1 мин Боловсролын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна 14 цаг 2 мин Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд 14 цаг 5 мин МҮБХ-ны ээлжит аравдугаар "Их Эе" хурал 2026 онд болно 14 цаг 6 мин Орон нутгийн замд зорчих жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ 14 цаг 6 мин Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллана 14 цаг 7 мин Сэлэнгэ аймагт хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны төхөөрөмж нэвтрүүллээ 14 цаг 9 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top