x

Ц.Товуусүрэн: Эхний үе шатанд асуултуудыг нууцлах нь иргэдийн нийтлэг үзэл бодлыг зөв тусгах ач холбогдолтой

Монгол Улсад 2017 оноос “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хууль хэрэгжиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөлдөх ардчиллын дэвшилтэт үзэл онолын дагуу иргэдийн санал бодлыг сонсох үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатанд уг санал асуулгын асуултуудыг олон нийтээс нууцалж, ялангуяа оролцогчдод урьдчилж мэдэгдэлгүйгээр шууд асууж, хариулт авч буйн учир шалтгаан, түүний ач холбогдлын талаар тус зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Ажлыг албаны гишүүн, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Товуусүрэнгээс тодрууллаа.

-Зөвлөлдөх санал асуулгын асуултыг эхний үе шатанд нууцалж байгаад олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Ингэж нууцлах нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Ард иргэдийн саналыг хөндлөнгийн нөлөө оруулахгүйгээр, яг өөрийнх нь үзэл бодлоор авахын тулд асуултуудыг зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатанд оролцогчдод урьдчилан мэдэгдэлгүйгээр асуудаг. Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон оролцогчид нийт хүн ам буюу эх олонлогоо төлөөлөхүйц бага олонлог сонгогддог учир тэдэнд урдьчилсан мэдээлэл өгөхгүйгээр шууд асуултыг танилцуулж, хөндлөнгийн нөлөөлөлгүй хариулт авч чадваас энэ нь ард иргэдийн нийтлэг байр суурийг илэрхийлж чадна гэж үздэг. Хэрвээ асуултуудыг оролцогчид урьдаас мэдээд, түүнд бусдын нөлөөгөөр хариулах юм бол ард түмний нийтлэг санал бодлыг үнэн бодитойгоор гаргаж ирж чадахгүй гэж үздэг.

-Хүмүүс санал асуулгад оролцохдоо сайтар бодож тунгааж байж зөв шийдлийг гаргаж ирэх нь илүү хэрэгтэй юм биш үү?

-Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатанд оролцогчдод тухайн асуудлаар мэдээлэл өгч эргэцүүлэн тунгаах боломж олгож байгаад саналыг нь авна. Монгол Улсын Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд энэ үйл явцыг нарийвчлан зааж өгсөн. Эхний шатанд оролцсон хүмүүсээс дахин санамсаргүй түүврийн аргаар 50-аас доошгүй хувийг нь сонгоод, тухайн асуудлуудаар нарийвчилсан, дэлгэрэнгүй, тэнцвэртэй мэдээллийг өгч, өөр хоорондоо зөвлөлдөж ярилцах, хэлэлцэх боломжийг олгосны үндсэн дээр хариулт авна. Ингэснээр эхний үе шатны санал асуулгаар илэрхийлэгдсэн нийгмийн үзэл санаа ямар хэмжээгээр, яаж өөрчлөгдөж байна вэ гэдгээс бид олон нийтийн үзэл хандлагын тухай маш тод томруун мэдээлэлтэй болж чадна.

-Хоёрдугаар шатанд тухайн асуудлуудаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэж оролцогчдод өгөх юм байна?

-Тэгнэ. Асуултуудаар хөндөгдсөн асуудал бүрээр нэг бүрчлэн мэдээлэл өгнө. Тэр бүү хэл тухайн асуудлын давуу болон сул тал, маргаантай асуудлуудаар тал бүрийн байр суурь гээд бүх мэдээллийг өгнө. Гэхдээ бас оролцогчдод хөндлөнгийн нөлөө оруулахгүй ёстой. Тийм ч учаас хоёрдугаар шатанд оролцогчдын улс орны өнцөг булан бүрээс нийслэл хотод цуглуулж, байрлуулахдаа тэдний аюулгүй байдлыг сайтар хангадаг. Оролцогчид 15-аас дээшгүй хүний бүрэлдэхүүнтэй жижиг бүлэг хэсгүүдээр хуваагдаж, өөр хоорондоо л зөвлөлдөх учиртай. Эдгээр зөвлөлдөх уулзалтын явцад гарсан асуултууддаа мэргэжлийн хүмүүсээс мөн тэнцвэртэй мэдээллийг авна. Өөрөөр хэлбэл, тухайн асуудлуудын талаарх мэдээллээр сайтар “цэнэглэгдсэний” эцэст дахин эхний шатанд хариулт өгсөн яг тэр асуултууддаа хариулна. Ингээд хоёр шатны санал асуулгуудын үр дүнг мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачид харьцуулан судалснаар нийгмийн оюун санаа, үзэл бодлын бодит дүр зураг, шинж чанарыг илрүүлэх боломж бүрдэж буй юм.

-Тэгэхээр нийгмийн сүлжээ, зарим цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр асуултуудыг ил болгож байгаа нь ямар үр дагавартай гэсэн үг вэ?

-Зөвлөлдөх санал асуулгын бодит үр дүнг бууруулна. Улсын хэмжээнд явуулж байгаа, олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө зардал зарцуулж буй энэ томоохон ажлын үр дүн үнэн бодитойгоор гарахгүй, ард иргэдийн үзэл бодол, нийгмийн оюун санааны дүр зураг зөвөөр илэрхийлэгдэхгүйд хүрнэ л гэсэн үг.

-Тодруулга тайлбар өгсөн танд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.71.218.132)
    Хуйвалдааны шинжтэй зохион байгуулж байна
    2023 оны 01 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 13 цаг 56 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 13 цаг 59 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 14 цаг 3 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 14 цаг 4 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 14 цаг 8 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 14 цаг 10 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 15 цаг 0 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 16 цаг 21 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 17 цаг 15 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 17 цаг 21 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 17 цаг 24 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 17 цаг 26 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 20 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 20 цаг 29 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 20 цаг 36 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 21 цаг 8 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 21 цаг 10 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 21 цаг 12 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 21 цаг 15 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 21 цаг 18 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top