x

Л.Гантөмөр: Дээд шүүхийн шүүгч нарт эргэлзэхгүй байна

Ардчилсан намын дарга Л.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан намын даргаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгсөн үү?

-Манай намын Их хурлаас намын даргаа батламжлаад Их хурал, Үндэсний бодлогын хорооноос гарсан шийдвэрүүдээ Дээд шүүхэд бүртгүүлэхээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ч.Өнөрбаяр дарга гэсэн гурван хүнийг томилсон. Энэ гурав маань бичиг баримтаа цэгцэлж дуусаад, энэ долоо хоногтоо багтаан намын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлнэ.

-Таныг намын даргаар Дээд шүүх бүртгэхгүй байх вий гэсэн болгоомжлол байх шиг байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Дээд шүүх гэдэг өөрөө хүмүүс шүү дээ. Нийтдээ 22 хүн байдаг, энэ хүмүүс хэлэлцэж шийдвэрээ гаргадаг. Ардчилсан нам бол өөрийн гэсэн дүрэмтэй, Улс төрийн намын тухай хууль, улсын бүртгэлийн болон Дээд шүүхийн хуулиудаа бариад Дээд шүүхийн бүрэлдэхүүн шийдвэрээ гаргадаг юм билээ.

Ер нь анзаарахад дундаж насны, ардчилалд итгэдэг хүмүүс байгаа. Тиймээс энэ хүмүүст би эргэлзэхгүй байна. Дээд шүүхийн шүүгчдийн өнөөг хүртэл барьж байсан бодлого бол ҮБХ-ны олонх чинь бодитоор хуралдах хэрэгтэй. Бид бүртгэл хийхийн тулд тэр баримтыг шаардана гэсэн шаардлагыг л тавьж байгаа. Энэ шаардлагыг нь сая болсон хурал хангасан, нийтдээ 300 хүн цугласан.

-С.Эрдэнэ даргатай хэсэг нь таныг намын даргаар сонгосон хурлыг хууль бус гэж мэдэгдсэн. Мөн өөрсдийн ҮБХ-гоо хуралдуулсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Дүрэмдээ ҮБХ журмаа гаргаад намын даргаа тодруулна гэж байгаа. Хуулиараа Их хурал батламжилна гэж байгаа юм. Тиймээс Их хурлаа хуралдуулаад батламжилсан. Их хуралд аймаг, сум, дүүргийн төлөөлөгчид ирээд баталж байгаа юм. Ер нь олонхоороо шийдвэр гаргана. Ардчилсан нам олон ургалч үзлийг шингээж, хүндэлдэг газар. Мэдээж цөөнх байгаа, тэд маань өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа. Намын даргаар сонгогдоход Их хурлаас цөөнхтэйгөө ойлголц, ярилц, нэгдсэн чиг шугам дээр оч гэдэг даалгаврыг өгсөн. Тэгэхээр би тэр, энэ гэж хүний нэр хэлмээргүй байна. Бид хэлэлцээрийн ширээн дээр сууж ярилцаж байгаа. Цөөнхөө сонсож, үзэл бодлыг нь цаашаа намынхаа шийдвэрт тусгаад явна.

-Таныг намын даргаар сонгогдохын тулд ҮБХ-ынхоо гишүүдэд 10 сая төгрөг тараасан гэсэн яриа гарсан?

-Гүтгэлэг, муу муухайг хайдаг, Монголыг муухайгаар харагдуулах гэдэг хүмүүс их байна шүү дээ. Хаанаас гарсан цуурхал вэ гээд араас нь яваад байх шаардлага байхгүй. Ер нь Ардчилсан намынхан гүтгүүлсэн ч гэсэн орхичихдог нэг зарчим байдаг юм. Энэ зарчмаа цаашдаа ч барина. Гүтгэсэн болгоныг хайгаад, олоод, тэдэнтэй зууралдаад байвал урдах ажил бүтэхгүй шүү дээ. 

-Таныг намын даргаар сонгосон хэсгийг оролцуулаад АН-ыг гурван хэсэг болчихлоо гэж харж байна. Таны цөөнх гэж нэрлээд байгаа хүмүүстэйгээ ойлголцохын тулд уулзаж эхэлсэн үү?

-Ер нь уулзаж, ярилцаж байгаа. Тогтвортой уулзалтуудыг хийнэ. Харин энэ уулзалтуудаар ярьж байгаа зүйлээ би хувьдаа гадагш нь задлахгүй. Уулзалтууд амжилттай болно.

-Тохиролцоонд хүрсэн үү?

-Хүрнэ, нааштай байгаа.

-С.Эрдэнэтэй уулзсан уу?

-Уулзсан, намыг эвлэрүүлэх үүрэг надад ирсэн. Гаднаа битгий хүн үлдээгээрэй гэсэн. Ардчилал чинь жаахан болчихлоо шүү дээ, аравхан гишүүнтэй. Сүүлийн хоёр сонгууль дараалан ялагдчихлаа. Уг нь ард түмний дуу хоолой байх ёстой, төр барих эрхийг нь хамгаалдаг улс төрийн хүчин ингээд алга болохыг ард түмэн зөвшөөрөхгүй. Тийм учраас энэ бол хариуцлага.

-Нийгэм хүчтэй сөрөг хүчин, АН-ын эвлэрлийг хүсэж, шаардаж байна. Тэгэхээр АН учир зүйгээ олоод нэг цул болсны дараа хамгийн түрүүнд ямар ажлуудыг хийх вэ?

-Хамгийн гол нь бид иргэд дээрээ л очих хэрэгтэй. Малчид, тариаланчид, эмч нар, багш нар гээд хүмүүстэй ярилцаж, шийдэл, гарц олох хэрэгтэй. Өнөөгийн нийгмийн хямралыг ард иргэдтэйгээ хамт л шийднэ. Хоёрдугаарт, АН дээр хамтын удирдлага хийнэ. Нэг дарга бүгдийг шийддэг бус, тойрч суугаад шийдвэр гаргадаг байх ёстой. Нэг хүн шийдвэр гаргаад түүнийгээ бусдаараа зөвшөөрүүлэх гэж оролддог байдлыг хална. Гуравдугаарт, ардчилсан төрөө бэхжүүлэх ажилдаа маш яаралтай орно. Иргэний нийгмийн байгууллагуудаа хүчтэй, улс төрийн намуудаа шилэн, төрийн албыг тунгалаг болгох хэрэгтэй. Нэмээд хүмүүсийн бизнес хийх, үгээ хэлэх эрх чөлөөг хамгаалах хэрэгтэй. Монголчуудын эрх чөлөө бол тусгаар тогтнолын маш том баталгаа.

-Эрх барьж байгаа намын зүгээс тогтолцооны өөрчлөлт, шинэ Үндсэн хуулийн талаар нэлээд ярьж байна. Энэ тал дээр АН ямар бодлого, байр суурь барих вэ?

-Улс төрийн шийдвэрийг хамтын удирдлагаар гаргана. Харин миний хувьд эхлээд хүмүүсээ сонсоно. Хямрал, асуудал нь үнэхээр хаанаа байгаа юм гэдгийг асууна. Өнөөдөр судалгаагаар хамгийн эхэнд төр үнэгүйдсэн гэж гарч байна. Амьдрал ядуу байна. Энэ хоёр асуудлыг шийдэхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол зөв үү, буруу юу. Энэ хоёр асуудал гарч байгаа мөн чанар нь хаана байна. Энэ тухай уулзаж ярилцахгүй л бол харагдахгүй шүү дээ. Иргэдийн дэмжлэг хэрэгтэй.

-УИХ-аар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг богино хугацаанд баталсан нь шүүмжлэл дагуулж байна. Ардчилсан намын бүлгийн гишүүд энэ хуулийг эсэргүүцсэн. Тэгэхээр цаашид АН-ын зүгээс энэ хууль дээр ямар нэгэн улс төрийн арга хэмжээ авах уу?

-Парламентад суудалтай намын хувьд хэрвээ алдаатай хууль баталсан бол энэ хуулийг хүчингүй болгуулах ажил хийнэ. Тэгэхээр одоо хуулиа судалж, ажиллах хэрэгтэй. Дутагдал байвал хуулиа засаад өргөн барина. Үнэхээр алдаатай, болохгүй бол энэ хуулийг зогсооно. Ер нь хүч түрж шийддэг нийгэм болж хувираад байна. Хэн сайн хэрэлдсэн нь нөгөөгөө ялдаг болчихлоо. Энэ хуулийн үнэхээр болохгүй зүйлийг нь гаргаж ирэх, судалгааны баг томилоод ажиллуулах хэрэгтэй. Дүгнэлтээ олон нийтээр хэлэлцүүлээд эрх баригчдад мэдэгдэх ёстой.

-Энэ хууль дээр судалгааны баг гаргах уу?

-Гаргана, ер нь иргэдийн шүүмжлэл дагуулж байгаа бүх хууль дээр ажиллана. Саяын хууль бол ингэж ажиллах боломж олгосонгүй шүү дээ. Өнөөдөр нь өргөн бариад л маргааш нь баталчихсан. Ер нь ийм хурдан хугацаанд баталсан хуулиудыг эргүүлж татаад бид үзэх хэрэгтэй. Байнгын ажиллагаатай парламенттай улсын давуу тал энэ. Алдаатай хуулийг засаж болдог. Хууль хэрэгжээд ирэхээр болохгүй байгаа зүйл нь илрээд гараад ирнэ. Түүнийг нь олонхдоо хэлж, ярилцаад үүнийгээ зогсоо гэдэг шаардлагыг тавина.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 14 цаг 2 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 14 цаг 4 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 14 цаг 8 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 14 цаг 10 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 14 цаг 13 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 14 цаг 15 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 15 цаг 6 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 16 цаг 26 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 17 цаг 20 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 17 цаг 26 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 17 цаг 29 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 17 цаг 31 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 20 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 20 цаг 34 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 20 цаг 41 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 21 цаг 14 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 21 цаг 15 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 21 цаг 17 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 21 цаг 21 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 21 цаг 23 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top