Цана, чаргаар гулгахдаа анхааралтай байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
Тодруулбал:
-  
Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах;
 -  
Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсох;
 -  
Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх;
 -  
Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй;
 -  
Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх;
 -  
Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах;
 -  
Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй;
 -  
Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй;
 -  
Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
 

                


