x

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Вашингтонд өндөр түвшний дипломат айлчлал хийж байна

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ долоо хоногт Вашингтонд өндөр түвшний дипломат айлчлал хийж байгаа ба Байдены үед Францаас хийж буй анхны төрийн айлчлал болж байна. Хоёр удирдагчид Украин дахь Оросын дайны үед харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа.

Өнгөрсөн жил АНУ, Их Британи, Австралийн нууц AUKUS түншлэл АНУ-Францын харилцаанд сөргөөр нөлөөлсөн бөгөөд тэр цагаас хойш энэ хоёр улсын харилцаа өмнө байсан түвшнээсээ улам холдсон. Учир нь AUKUS-тай Австрали 66 тэрбум ам.долларын өртөг бүхий Францын шумбагч онгоцны гэрээгээ цуцалсан нь Францыг уурлуулж, 2021 оны есдүгээр сард Вашингтон, Канберра дахь Элчин сайдуудаа эргүүлэн татахад хүргэсэн юм.

Үүнээс хойш Орос Украинд түрэмгийлснээс үүдэлтэй хамтын ашиг сонирхол, хамтын хүчин чармайлт нь хоёр удирдагчид одоо нийтлэг хэлцлийг олоход тусалсан юм. АНУ-н Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр хоёр улсын урт удаан хамтын түүхтэй холбоотон байхын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн. Мөн тэрээр хэлсэн үгэндээ, "Хэрэв та Украинд болж буй үйл явдлыг харвал, эсвэл Энэтхэг-Номхон далайн бүс нутагт болж буй үйл явдал болон Хятадтай үүссэн хурцадмал байдлыг харвал Франц үнэхээр энэ бүх зүйлийн төвд байгаа. Ерөнхийлөгч Макрон Их Долоод, ялангуяа Европт идэвхтэй удирдагч" гэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, энэхүү улс төрийн айлчлалыг яг зөв бөгөөд хамгийн тохиромжтой үе гэж үзсэн гэж тэр онцолсон байна.

Тэдний уулзалтын хөтөлбөрт Украины дайн, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Бээжингийн нөлөө нэмэгдэж байгаа болон бусад хамгаалалтын асуудлууд давамгайлахаар төлөвлөж байна. Макрон мөн ОХУ-ын Украин руу түрэмгийлснээр Европын эдийн засаг, ялангуяа эрчим хүчний асуудалд хэрхэн нөлөөлсөн талаар ярилцах төлөвтэй байна гэж Financial Times мэдээлэв.

Макроны айлчлал дэд ерөнхийлөгч Камала Харристай НАСА-гийн төв байранд хийсэн айлчлалаар эхлэсэн бол Макроны айлчлалыг тохиолдуулан Цагаан ордон ирэх пүрэв гариг​​хүртэл арга хэмжээ товложээ.

Эхний өдрийн орой Макрон, Байден нар хоёр талын хэлэлцээ хийхээр уулзаж, эцэст нь төрийн оройн зоогт оролцоно.

Баасан гаригт Макрон Луизиана муж улсын Нью Орлеанс хотод айлчилж, Франц хэлний сургалтын шинэ санг нээж, амбан захирагч Жон Бел Эдвардстай уулзсанаар айлчлалаа дуусгах юм.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 9 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 15 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 17 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 17 цаг 12 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 17 цаг 32 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 17 цаг 35 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 17 цаг 39 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 17 цаг 46 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 18 цаг 35 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 36 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 18 цаг 38 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 20 цаг 32 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 21 цаг 29 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 21 цаг 35 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 21 цаг 40 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 21 цаг 56 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 22 цаг 4 мин Түүх бол сургамж-багш 22 цаг 6 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 22 цаг 12 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 22 цаг 17 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top