x

Украинд эрчим хүчний хангамжийг сэргээж байна

Украины мэргэжилтнүүд эрчим хүчний системээ тогтвортой ажиллагаанд оруулж чадсан, гэхдээ 20 хувийн хүчин чадлын хомсдол тулгамдсан хэвээр байна.

Украины ерөнхий сайд Денис Шмыгаль фэйсбүүкт ингэж мэдэгдсэний дээр, эрчим хүч хангамжийн сүлжээг засварлахаар 1000 гаруй мэргэжилтэн өдөр тутам ажиллаж байгааг дурджээ. Оросын өргөн цар хүрээтэй пуужингийн довтолгоонд улсынх нь эрчим хүчний дэд бүтцийн 50 шахам хувь гэмтэж сүйдсэн талаар Украины эрх баригчид өмнө нь мэдээлж байсан юм.

Улмаар эрчим хүчний байгууламжуудыг засварлаж, тогтвортой цахилгаан хангамжийг сэргээхийн тулд эрчим хүчний компаниудад тоног төхөөрөмж, сэлбэг материал шаардлагатай байгааг Украины эрчим хүчний сайд Герман Галущенко германы ЗГ-ийн төлөөлөлтэй цахимаар уулзах үедээ мэдэгджээ. Германы эдийн засаг болон байгаль, цаг уурын асуудал эрхэлсэн яамдын төрийн нарийн бичгийн дарга нараас гадна эрчим хүчний томоохон компаниудын удирдлагууд энэ цахим уулзалтад оролцож, Украины эрчим хүчний салбарт үзүүлэх тусламж дэмжлэгээ нэмэгдүүлж, түргэвчлэхэд бүх хүчээ дайчлахаа амлажээ.

Энэ үеэр Украины ЗГ-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, тус улсын 7 бүс нутгийн 524 тосгон сууринд цахилгаан хангамжийн асуудал тулгамдаж байгаа юм байна. Энэ зуур Украины Ерөнхийлөгч Зеленский Оросын пуужингийн цохилтууд дахин сэргэж болзошгүйг анхааруулж, батлан хамгаалах хүчин болон иргэдээ саяны 7 хоногийнх шиг хүндрэл бэрхшээлд бэлтгэлтэй байхыг уриалжээ.

Ням гаригт Киевт цас орж, температурын заалт 0 градус руу бууж, шөнөдөө манан буух анхааруулгатай байх үед энэ сэрэмжлүүлэг өгсөн байна.  

Тэгвэл Австрийн БХЯ-ны цэргийн стратегич Маркус Райснер гэгч хурандаа Украиныг агаарын довтолгооны эсрэг хамгаалалтаа хүчтэй болгохгүй бол, хэдхэн долоо хоногийн дараагаас тас харанхуй суухад хүрнэ гэж Зидиэф-т ярьжээ.

Оросууд Украинд довтолсныхоо дараахан агаарын довтолгооноос хамгаалах системийнх нь 3/1-ийг устгасан учраас Киев, дэд бүтэц рүү нь онилсон цохилтуудад өртөмхий байгаа, дээрээс нь Украины нутаг өргөн, хамгаалалт шаардлагатай байгууламж асар олон гэдгийг энэ шинжээч дурдсан байна.

Оросын зэвсэгт хүчин Крымийн гүүрийг дэлбэлсэн хэрэг явдалд Украины тусгай албадыг буруутгаж, улмаар 10 сарын 10-наас Украины дэд бүтцийн байгууламжуудад ширүүн цохилт өгч эхэлсэн. Ингэхдээ голчлон эрчим хүч, батлан хамгаалах аж үйлдвэр, цэргийн удирдлага, холбооны байгууламжуудыг онилж байгаа гэж Москва мэдэгддэг.

Өчигдөр гэхэд, Днепр орчимд хаймарс төхөөрөмжийн 100 гаруй сум устгасан гэж Оросын БХЯ мэдээлсэн байна. Мөн гадаадын үйлдвэрийн том калибрын их бууны 7000 гаруй сум устгасан гэж эдний мэдээлэлд дурджээ. Украины тал энэ тухайд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 17 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 23 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 25 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 17 цаг 20 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 17 цаг 40 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 17 цаг 43 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 17 цаг 47 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 17 цаг 54 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 18 цаг 43 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 44 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 18 цаг 46 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 20 цаг 40 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 21 цаг 37 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 21 цаг 43 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 21 цаг 48 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 22 цаг 4 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 22 цаг 12 мин Түүх бол сургамж-багш 22 цаг 14 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 22 цаг 20 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 22 цаг 25 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top