x

ЖАГСААЛТ: Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд заавал байх ёстой 10 гоо сайхны бүтээгдэхүүн

“Mulholland Drive”, “The Ring” зэрэг сонгодог аймшгийн кинонуудад тоглосон дүрээрээ алдартай, мөн хамгийн сүүлд Netflix-ийн сэтгэл хөдөлгөм жинхэнэ гэмт хэргийн триллер болох “The Watcher” кинонд тоглосон жүжигчин бүсгүй Наоми Ватсыг аймшигт, хориотой зүйлээс хэзээ ч зайлсхийхгүй гэдгээр нь үзэгчид нь мэднэ.

Тэгвэл  54 настай Оскарт нэр дэвшсэн жүжигчин бүсгүй аймшиггүй нүдээ нууцлагдмал өөр нэг сэдэв рүү эргүүлэв. Тэр нь цэвэршилт.

Гуч гаруйхан насандаа цэвэршилт эхэн үеийг, дөчөөд насандаа цэвэршсэн гэдгийг мэдсэн тэрээр энэ үеэ дурсахдаа “Би маш их ганцаардаж, тухайн үед надад ийм зүйл тохиолдсонд ичгүүртэй санагдаж байсан. Энэ сэдвээр ярих хүн ч олдоогүй” гэж дурсаж байсан юм.

Харин одоо тэрээр Биотехнологийн Amyris компанитай хамтран өөрийн бодит туршлаганд тулгуурлан цэвэршилтийн үеийн шинэ гоо сайхны 10 ширхэг бүхий Stripes цуглуулгаа танилцуулжээ. Ингэснээр Ватс нэгэн цагт хуваалцахаасаа ичиж байсан энэ сэдвийг тойрсон гутаан доромжлолын хучаасыг тасар татав. 

Жүжигчин бүсгүй 2014 онд үүсгэн байгуулсан цэвэр гоо сайхны дэлгүүрийн Onda дахь туршлагаасаа урам зориг авч, зөвхөн цэвэршилтийн үеийн арьсны өөрчлөгдөж буй хэрэгцээг хангах бүтээгдэхүүнээр хангаад зогсохгүй эмэгтэйчүүдэд тухтай мэдрэмж төрүүлэх зорилгоор Stripes-ийг бүтээжээ. 

Та дараах ярилцлагаас жүжигчин эмэгтэйн цэвэршилт болон арьс арчилгааны талаар өөрийн туршлагаасаа хуваалцсныг уншаарай. 

-Та цэвэршилтийн үеийн туршлагаасаа болон энэ нь таныг Stripes бүтээхэд хэрхэн нөлөөлсөн талаар бага зэрэг ярьж өгөхгүй юу?

-Цэвэршснээсээ хойш би хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг илүү нарийвчлан судалж эхэлсэн. Би өөрт гараад байсан ихэнх шинж тэмдгүүдийнхээ учрыг олж чадсан ч арьсны асуудал намайг “аан энэ л юм байна" гэдэг тэр мөч рүү хөтлөсөн. Учир нь цэвэршиж буй эмэгтэй хэзээ ч өөрийнхөө даван туулж байгаа тэр зүйлээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч юмуу олон нийтэд тэр дор нь шууд ил, зөв төлөөлдөггүй нь надад ойлгомжтой байсан.

Би Онда дахь туршлагаасаа маш их зүйлийг сурсан. Тэр үед л би "Би үүнийг хиймээр байна, хийх ёстой" гэж бодсон.

-Цэвэршилт таны арьсанд хэрхэн нөлөөлсөн бэ, үүний үр дүнд та гоо сайхны хэв маягаа хэрхэн өөрчилсөн бэ?

-Дааврын өөрчлөлтийн үед арьс маань гол асуудал байсан тул яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авах шаардлагатай болсон. Би байгалийн цэвэр бүтээгдэхүүн рүү шилжиж, үр дүнг нь шууд харсан. Миний арьс илүү хуурай, илүү мэдрэмтгий байсан тул би хэт гуужуулагч, витамин С-ийн хүчтэй тунг хэрэглэх гэх мэт тодорхой горимуудыг болих шаардлагатай болсон.

Би чийгшүүлэгчийнхээ чийгшүүлэгч нөлөөг сайжруулсан мист хэрэглэснээр амжилтанд хүрсэн.

-Таны гоо сайхны философи юу вэ, цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Залуу сайхан байгаа хугацаагаа сайхан өнгөрүүлээрэй! Би өөрийгөө эргээд харахад ямар их шүүмжилдэг байсандаа итгэж чадахгүй байна. Залуудаа өөрийгөө гоочилдог, шүүмжилдэг байсандаа гэж бодохоор одоо би бухимддаг. Хөгшрөхийн давуу тал нь эцэст нь өөрийгөө хэн бэ гэдгийг дотроо ч, гаднаас нь ч олж мэдэх явдал юм байна. Би хамгийн гоо үзэсгэлэнг өөртөө эвтэйхэн, өөрийнхөөрөө, өөрийнхөө амьдрахаас айдаггүй эмэгтэйчүүдээс хардаг.

-Цар тахал эхэлснээс хойш таны гоо сайхны хэв маяг хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Хорио цээрийн дэглэмийн үеэр бид бүгдээрээ гэрийн нөхцөлд хэрхэн эмчилгээ хийхийг сурч, тодорхой багаж хэрэгслийг хэрхэн ашиглах, бүтээгдэхүүнийг янз бүрийн аргаар хэрхэн хэрэглэх тухай бүх видеог үзэж цагийг өнгөрөөсөн байх. Гоо сайхны чиг хандлага нь загвартай адил маш хурдан өөрчлөгддөг. Би угаасаа сониуч хүн. Үргэлж дараа нь юу болохыг олж мэдэхийг эрэлхийлдэг. Одоогоор надад Лайма лазерын систем таалагдаад байгаа. Энэ нь маш үнэтэй боловч үр дүнг нь сайн байна. 


Энэ ярилцлагынхаа төгсгөлд тэрээр өөрийнхөө хэрэглэдэг бүтээгдэхүүнийг дараах байдлаар санал болгожээ. 

  1. Өглөөний чийгшүүлэгч серум. Энэ нь таван төрлийн гиалуроны хүчил, чийгшүүлэгч эктоин, мөн бидний арьсны байгалийн тосыг дуурайдаг сквален агуулсан. Энэ нь арьсанд сайхан булбарай нөлөө үзүүлж, чийгшүүлэгчийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Энэ нь өдрийн аль ч цагт төгс тохирох бөгөөд таны нүүр будалтанд төгс тохирно; 

  2. Нэмэлт чийгшүүлэгч, Power Move серум. Энэ нь хөнгөн, тослоггүй, гүн чийгшүүлнэ. Гайхамшигтай чийгшүүлэгч хоёр найрлага болох эктоин ба скваленээс гадна антиоксидантаар баялаг витаминуудын холимог агуулсан;

  3. Нарны тос;

  4. Шөнийн цагаар нүүр будалтыг арилгах, арьсыг хүрээлэн буй орчны нөлөөллөөс хамгаалах тайвшруулах цэвэрлэгч. Энэ нь сүүн, тайвшруулагч - огтхон ч хатуу биш. Би хувьдаа хэт их гуужуулагчаас татгалзаж, арчихаас илүү цацаж эсвэл арчих боломжтой зөөлөн цэвэрлэгчийг илүүд үздэг болсон;

  5. Шөнийн чийгшүүлэгчийг үүдэл эсийн судалгааны анхдагч бүтээж. Энэ нь амин хүчлүүд болон бусад нөхөн төлжих бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдсэн цогцолборыг агуулдаг. Мөн анхилуун үнэргүй, торгомсог толигор болж, арьсыг минь зөөлөн, шүүдэр мэт болгодог;

  6. Минерал пептид, гиалуроны хүчилээр баялаг шөнийн тос;

  7. Нарийн ширхэгт үнэртэн. Би үнсэх, тэврэх гэх мэт ойр дотно байхаас нааш өөр хэн нэгний үнэрийг үнэрлэхийг хүсэхгүй байгаа тул өөрийнхөө үнэрийг ч бас ийм байгаасай гэж хүсдэг. Тиймээс нарийн ширхэгт үнэртэн насанд минь илүү тохирно;

  8. Цэвэршилтийн үед үсэнд хүртэл өөрчлөлт ордог. Тиймээс үс болон хуйханд тэжээл өгөх витаминаар баялаг ангижруулагч;

  9. Нейлон үс нь итгэмээргүй зөөлөн бөгөөд ямар ч зураасгүйгээр зөв хэмжээний бүтээгдэхүүнийг тарааж өгөх нүүрний сам;

  10. Эцэст нь цэвэршилтийн үед арьс болон үснийхээ эрүүл мэндэд анхаарахтай дүйцхүйц нэгэн чухал зүйл бол сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах. Тиймээс аливаа өөрчлөлт, бэрхшээлийг даван туулах эхний алхам болох "хүлээн зөвшөөрөх" гэдэг алхмыг өөртэйгөө адил эмэгтэйчүүдэд зөвлөж байна.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Их, Бага тойруудын орчимд 376 барилга ашиглалтын шаардлага хангахгүй гэж тогтоожээ 53 мин БНСУ, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар цэрэггүй бүсэд хамт очжээ 56 мин Сүхбаатар дүүрэгт архидан согтуурсны улмаас нэгэн иргэн хамт байсан хүнээ хутгалжээ 58 мин Сонгинохайрханд “Мөнгөн гүүр”-ийн туслах замыг өргөтгөж хоёр эгнээ болголоо 58 мин Нийслэлд 115 мянган айл угаарын хий мэдрэгч төхөөрөмжтэй байна 59 мин Монголд нийт 92 вагон АИ-92 автобензин ирээд байна 1 цаг 0 мин Австрали улс гадаадын хоригдлуудыг Науру руу шилжүүлж эхэлжээ 1 цаг 2 мин Хуурамч баримтаар мөнгө угаасан бүлэглэлийн хэргийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 3 мин Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 2 цаг 54 мин Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн 3 цаг 18 мин Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 м² газрыг нөхөн олговортой чөлөөлнө 3 цаг 35 мин Өнөөдөр УИХ-ын хороод тэтгэврийн хэлэлцээр, өвөлжилт, “Оюу толгой”-н асуудлыг хэлэлцэнэ 3 цаг 37 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн тов 3 цаг 38 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 4 цаг 17 мин Сансрын анхны дата төвд NVIDIA-ийн чип ашиглана 5 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 5 цаг 12 мин Цалинг нэмэх тохиролцоонд хүрснээр багш нар ажил хаялтаа зогсоолоо 17 цаг 16 мин Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 18 цаг 49 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 18 цаг 53 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 18 цаг 55 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб...
Top