x

Би цахилгааны зардлаа бага ч болов хэмнэхийг хүсч байна. Харин та...?

Бид тогны мөнгө их гарлаа гэцгээдэг. Өдөр бүр ашиглаж байгаа цахилгаан хэрэгслээ цөөлөх үү эсвэл хэрэглээгээ хэмнэх үү? Миний хувьд телевизор, цахилгаан зуух, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машингүйгээр амьдарч үл барах бөгөөд гар утас цэнэггүй байхыг бүр ч тэвчихгүй. Тэгэхээр хэрэглээгээ хэмнэж, зардлаа бууруулах гэдэгтэй санал нийлнэ. Харин хэрхэн хэмнэх талаар жаал судалж үзлээ. Гэтэл их энгийн аргууд байдагийг олж мэдээд уншигч та бүхэнтэй хуваалцмаар санагдав.   

Цахилгааны хэрэглээгээ хянаж, өрхийн зардлаа бууруулахын тулд бид яах ёстой вэ?

Үүний тулд өөрт байгаа цахилгаан хэрэгслээ зөв хэрэглэх, аль болох эрчим хүч бага зарцуулдаг цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж хэвших зэрэг алхмуудыг хийхэд л хангалттай. Цахилгаан хэрэгслийн зөв ашиглалт гэж яг юуг хэлээд байгаа талаар жишээтэй тайлбарлая.

Ашиглахгүй байгаа ч разеткадзалгаатай орхисон цахилгаан хэрэгсэл өрхийн цахилгаан хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг байна. Залгуурт залгаатай байдаг гар утасны цэнэглэгч, удирдлагаар нь унтраагаад улаан гэрэлтэй үлдээдэг зурагт айл бүрт байгаа, энэ бол энгийн жишээ. Унтраасан ч гэсэн залгуур нь цахилгааны тэжээлд холбогдсон болохоор цахилгаан хэрэглэсээр байдаг гэнэ. Харин энэхүү ямар ч ашиггүй үрэлгэн байдлыг зогсоовол өрхийн хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах боломж бидэнд байна.

Мөн цахилгаан хэрэглээгээ хянаж, өрхийн зардлаа хэмнэхэнгийн аргууд байдагийг амьдралдаа хэрэгжүүлж үзээрэй.

Цахилгаан чийдэн: Тог бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлттэй чийдэн нь бидний хэрэглэж ирсэн оросын улайсдаг чийдэнгээс ашиглалтын хугацаа нь 8 дахин уртдээр ньтогийг 60 хувиарбага зарцуулна. Мэдээж гэрлийн шил, гэрэлтүүлэгч хэсгийг нь цэвэрлэж байх хэрэгтэй.

Цонх: Шилийг цэвэрхэн тунгалагбайлгаж,байгалийн гэрлийг ашиглаж чадсанаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувиархэмнэнэ.

Хоолны сав: Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуу нь цахилгаан зуухны ширэмтэй ижил хэмжээтэй, дээр нь цэвэрхэнбайх нь цахилгааныг  70% хүртэл хувиар хэмнэнэ. 

Тоос сорогч: Тоос сорогчийн чадалих байх нь чухал биштул шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлынхыгсонгож, хогны уут, хоолойг нь байнга цэвэрлэж заншвал тоос сорогчоо урт хугацаанд хэрэглэхээс гадна тогхэмнэнэ.

Богино долгионы зуух: Энэ зуухыг бага хэмжээний хүнс бэлтгэж, боловсруулахад ашигладаг бөгөөд уламжлалт цахилгаан зуухаас 60 хувь бага цахилгаан зарцуулдаг байна. Мөн хүнсний зүйлийг хөргөгчөөс гаргаж, тасалгааны хэмд хагас цаг орчим байлгасны дараа халуун зуухандаа хийх нь бас л хэмнэлт.

Хөргөгч: Ам бүлийн хэрэгцээндээтаарсан, тасалгаа бүртээ температурын тохируулагчтай хөргөгч сонгохыг зөвлөе. Тухайлбал хүнс хадгалалтын хэсэгт тавилыг +3 хэм, хөлдөөх тасалгаанд тавилыг -18 хэм дээр тааруулах хэрэгтэй. Халуун хүнсний зүйлийг тасалгааны хэмд хүртэл хөргөсний дараа хөргөгчинд хийнэ. Мэдээж хөргөгчний дотор талыг цэвэр байлгаж, хаалга нь сайн хаагдаж байгааг шалгахад илүүдэхгүй.

Хөргөгч, хөлдөөгчийн байршлыг өөрчлөх! Хөргөгчийг цахилгаан зуух, ус буцалгагчтайойр байлгахнь эрчим хүч их зарцуулахад хүргэдэгбайна. Жишээ нь хөргөгчийг 30-50°С хэмтэй бөгчим халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулахад хүргэдэг бөгөөд ийм нөхцөлд хөргөгч нь жилд 160 кг, хөлдөөгч 320 кг нүүрс хүчлийн хийг ялгаруулдаг гэнэ.

Индүү: Хувцаснуудаа нэг дор, халууны тохиргоог нь хувцасны төрөлдөө тааруулж индүүдэх нь тог бага зарцуулж, хугацаа хожих ач холбогдолтой. Өндөр хэмд индүүдэх хувцсаа эхэлж индүүдээд, хэмийг нь бууруулах замаар бусад хувцсаа индүүдэж хэвшээрэй. Зарим зүйл индүүгээ салгачихаад индүүдэхэд тохирдог.

Мэдээлэл холбооны хэрэгслүүд: Зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул унтраасан даруйд цахилгаан тэжээлээс залгуураар нь даруй салгах нь тогонд хэмнэлттэй. Жишээнь: Зурагтыг 21 цагийн турш “standby” буюу улаан гэрэлтэй байлгах нь гурван цаг асаалттай байлгасны 40%-тай тэнцэхүйц эрчим хүч зарцуулдаг байна. 

Энэ бүхнээс гадна цахилгаан хэрэглээгээ тарифт электрон тоолуураар тооцуулбал зардлаатодорхой хувиар бууруулах боломжтой. Тарифт электрон тоолуур нэг кВт.цаг цахилгааныг оройн 21:00 цагаас өглөөний 06:00 хүртэл 44 төгрөг /НӨАТ-тай/-өөр,  өглөөний 06:00 цагаас оройн 21:00 хүртэл 92 төгрөг 40 мөнгө /НӨАТ-тай/-өөр тус тус тооцдог. Харин механик буюу хар тоолуур нь нэг кВт.цаг цахилгааныг өдөр шөнийн аль ч цагт 92 төгрөг 40 мөнгөөр тогтмол тооцдог.

Илүү ойлгомжтой болгохын тулд тарифт электрон тоолууртай, 4 ам бүлтэй дундаж хэрэглээтэй өрхийн тооцоог жишээ болгон бодъё. Сарын дундаж цахилгааны хэрэглээ нь 200 кВт.цаг байх бөгөөд нийт хэрэглээний 70хувь буюу 140 кВт.цаг цахилгааныг өдрийн цагаар, үлдсэн 30 хувь буюу 60 кВт.цагийг шөнө хэрэглэсэн гэж үзвэл тухайн сарын өдрийн хэрэглээний зардал 12396, шөнийн хэрэглээ нь 2640, нийт 15036 төгрөг болж байна. Хэрэв дээрх 200 кВт.цаг хэрэглээг хар тоолуураар тооцвол 18480 төгрөг болох юм. Үр дүн нь 3444 төгрөг буюу 18,6 хувийн хэмнэлт. Үүнийгээ жилээр бодвол 41328 төгрөг болно. Энэ өрх цахилгаан хэрэгслүүдээ зөв ашигладаг бол ахиад ч хэмнэлт хийх боломж харагдаж байна. Өөрөөр хэлбэл тог их иддэгиндүү, тоос сорогч, угаалгын машин зэргээоройн 21 цагаас хойш ашиглах юм бол өдөр шөнийн тарифт тоолуурын ашгийг дахин гаргана.

Тарифт электрон тоолуурыг 8 жил тутамд нэг удаа 8470 төгрөгөөр баталгаажуулдаг бол хар тоолуурын баталгаат хугацаа 3 жил, баталгаажуулалт нь  4510 төгрөг байдаг. Хар тоолуурыг 13530 төгрөгөөр 3 удаа баталгаажуулах хугацаанд  электрон тоолуурыг нэг л удаа 8470 төгрөгөөр баталгаажуулах нь хэмнэлт биш гэж үү.

Энгийн мэт боловч энэ зөвлөгөөг туршаад үзээрэй. Цахилгааны зардал мэдэгдэхүйц хэмнэгдэнэ гэдэгт итгэл төгс байна. 

А.Ананд /ШУТИС-ийн ЭХИС-ийн төгсөх курсын оюутан/ 2015 он.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Оклахома Сити Тандер" баг "Лэйкерс"-ийг хожиж, Баруун бүсийн аваргын төлөө тоглох эрхээ авлаа 9 цаг 12 мин Таван байршилд нарны цахилгаан станц барих сонгон шалгаруулалт зарлалаа 9 цаг 14 мин Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжлээ 9 цаг 15 мин Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна 9 цаг 17 мин УИХ-ын байнгын хороод төсвийн тодотгол, НӨАТ-ын буцаан олголт болон гадаад зээлийн асуудлыг хэлэлцлээ 9 цаг 18 мин “Сибирийн хүч-2” төсөл Хятадын эрчим хүчний эрсдэлийг бууруулна гэж үзэж байна 9 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 12 цаг 1 мин Авлигатай тэмцэх газраас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 12 цаг 2 мин Ерөнхийлөгчийн ивээл дор "Сувилагч тандаа баярлалаа" улсын зөвлөгөөн боллоо 12 цаг 9 мин УИХ-ын гишүүд орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээллийг няцаалаа 12 цаг 10 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа 12 цаг 12 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлүүдтэй цахим уулзалт хийж байна 12 цаг 15 мин Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны эрүүл мэндийн төвийн барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна 12 цаг 16 мин Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ 14 цаг 5 мин Боловсролын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна 14 цаг 6 мин Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд 14 цаг 9 мин МҮБХ-ны ээлжит аравдугаар "Их Эе" хурал 2026 онд болно 14 цаг 10 мин Орон нутгийн замд зорчих жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ 14 цаг 10 мин Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллана 14 цаг 11 мин Сэлэнгэ аймагт хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны төхөөрөмж нэвтрүүллээ 14 цаг 13 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top