x

Хэн бүхэнд хэрэг болох Хатан хаан II Елизаветын 10 ОНЧ ҮГ

"70 жил хаанчлахдаа эрхэм дээдэс олон урамтай үг хэлсэн, гэхдээ эдгээр үгс бүгд сэтгэлд хүрсэн"

  • Энхийн цаг ирэхэд, өнөөдрийн хүүхдүүд бид маргаашийн ертөнцийг шилдэг, аз жаргалтай болгохын тулд чармайх хэрэгтэйг санаж яваарай.
  • Үзэн ядаж, эвдлэн сүйтгэх нь ямагт амархан байдаг. Бүтээн байгуулж, энхрийлэх нь хамаагүй хэцүү.
  • Эргэлзээ, түгшүүртэй цаг үед хүмүүсийн өдөр тутмын амьдралд, гэр орондоо, ажилдаа гаргах харилцаа нь нэн чухал.
  • Хайр сэтгэлд төлөх төлбөр нь бидний зовлон юм.
  • Өөртөө сүрхий хандсаны хэрэггүй. Бидний хэнд нь ч цэцэн мэргэний давуу эрх байхгүй.
  • Олон жилийн турш надад, хамгийн аз жаргалтай, сэтгэл дүүрэн, ханамжтай санагдсан хүмүүс дандаа л хамгийн нээлттэй, шуналгүй амьдралтай хүн байлаа.

Ерэн насных нь ойгоор Букингемын ордны нийтлүүлсэн энэ албан ёсны зурагт хатан хаан II Елизавета өөрийн нөхөр Эдинбургийн герцогийн хамт буужээ. Гэрэл зургийг Улаан өндөгний баярын дараа Виндзорын шилтгээнд 2016 оны зургаадугаар сарын 10-нд авчээ.

  • Өдөр бүр шинэ эхлэл болдог. Миний мэдэж байгаагаар, заяагдсан амьдралаа туулан өнгөрөөхдөө ирээдүйг харж, зөвийг хийж, энэ өдрийн авчирч буй бүгдийг хүлээн авч, Бурхандаа итгэж явах юм.
  • Таны амьдрал нэгэн хэвийн мэт байв ч төрөл нэгтнүүдэд чухал, үнэтэй зүйлийг хийж буйгаа санаж яваарай.
  • Насны бүлгийн ямарт нь ч мэргэн ухаалгын давуу эрх үгүй болой. Залуус заримдаа биднээс ухаантай байдаг гэж үнэн хэрэгтээ боддог. Гэхдээ орчин үеийн ертөнцөд амьдрахаар суралцаж байгаа залуу хүмүүст тулгарч буй хүндрэлийг би нас ахих тусам илүү ихээр мэдэрч байна.

Хатан хаан II Елизавета, Эдинбургийн герцог, ханхүү Филипп хоёр хуримынхаа очир эрдэнийн ойгоор гэрэл зурагчин Тим Грэмд зургаа татуулж буй нь...

  • Бид зөв биш зүйлд хэтэрхий их, зөв зүйлд нь хэтэрхий бага анхаардаг байж магадгүй. Гутрангуйн асуудал нь өөрөө өөрийгөө тэжээдэг. Депресс нь өөрөө илүү их депрессийг үүсгэнэ.

Ирээдүйн хатан хаан II Елизаветаг хэрхэн хүмүүжүүлсэн бэ?!

Хатан хааны хүүхэд ахуй цаг нас чацуутнуудынхаас нь огт өөр байлаа.

Лилибет гэж өхөөрдөн нэрлэдэг жижигхэн охиныг бусад хүүхдүүдээс илүүтэйгээр хатуухан чанд хүмүүжүүлж ирэв. Арав хүртэл нь эелдэг байж яриаг барих шаардлага тавьж байв. Эхлээд  гүнж  хаан ширээний гурав дахь дараалалд байлаа.

Филипп Алексис де Ласло. Йоркийн гүнж Елизавета. 1933 он

Гэтэл Елизаветтагийн авга VIII Эдуард 1936 онд хайр сэтгэлийн улмаас хаан ширээнээс татгалзаж, гүнжийн эцэг VI Георг хаан болов. Үүний дараа хаан ширээний залгамжлагч болсон охины амьдрал хормын зуур өөрчлөгдөв.

Елизавета гүнж, охин дүү Маргаретын хамт

Жишиг ба өөрийн хяналт

Хатны нуруу сандлын түшлэгт хүрэх ёсгүй ээж нь байнга шаардаж байв. Ширээг тохойлдохгүй, салан задгай байлгахгүйг хоёр асрагч, гэрийн хүмүүжүүлэгч хариуцаж байв. Хооллох, цай уух үеэр Лилибет шалгалт өгч байгаа юм шиг л биеэ авч явж сурчээ.

Цэвэр бичлэг, ном унших дур хүслэн

Охин үлгэрийн оронд, английн уран зохиолын сонгодогоос уншиж, шүлэг чээжилж иржээ. Мөн тэрээр цэвэр дэгжин бичлэгээр байнга хичээллэж ирэв. Гэрийн боловсрол авч байсан охиноор хүмүүжүүлэгч нар нь тогтмол зохион бичлэг эссе бичүүлж ирсэн ба эх нь түүнийг багаас нь өдрийн тэмдэглэл хөтлүүлж сургасан байв.

Найз нөхдийн тусгай отряд

Охин ердийн нас чацуутнуудтайгаа үерхэж харилцаж чадахгүй байв. Төсөөлөөд үздээ, түүнд мэхийн ёслож, гүнж хүнийг “мэм” гэж дуудах найз байх уу? Ингээд тэр өөрийн хүрээний үеэлүүдтэйгээ голцлон найзалж иржээ. Хожим энэ хүрээний хүүхдүүдээр скаутын отряд зохион байгуулж гишүүдэд нь ирээдүйн хатан хаантай харилцах боломж өгсөн байв.

Елизавета эцэг эхийн хамт, 1928 он

Амьд тоглоом ба Хэмнэлтийн эдийн засаг

Морьд болон нохойг II Елизавета бүх насаараа хайрлаж иржээ. Ярих нь тэр хүүхэд байхдаа өөрийгөө пони гэж төсөөлдөг байсан гэдэг. Тэрээр гурван настайгаасаа морь унахаар суралцаж эхлээд зургаан настайдаа эмээлд мэргэжлийн хүн шиг сууж байв. Тэр үед эцэг нь түүнд вельш-корги үүлдрийн гөлөг бэлгэлжээ. Елизаветта энэ үүлдрийн нохойг дандаа авч  хайрлаж ирсэн ба одоо хоёр ч ийм нохой “өнчирсөн” байгаа.

Гүнж Елизавета эцгийн хамт, 1937 он

Титэмт эцэг эх нь өөрийн охиноо эрхлүүлнэ. Елизаветад 150 хүүхэлдэй, 30 морь авч өгсөн байв. Гэхдээ хүмүүжил маш хатуу чанд явагдсан ба жилдээ 6000 фунтын ашигтай байсан ч охины долоо хоногийн халаасны зардалд дөнгөж таван шиллинг өгч байсан гэнэ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 2 цаг 38 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 2 цаг 42 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 2 цаг 42 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 2 цаг 45 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 2 цаг 48 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 2 цаг 50 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 2 цаг 53 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 2 цаг 53 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 3 цаг 54 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 4 цаг 6 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 4 цаг 30 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 5 цаг 39 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 6 цаг 4 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 6 цаг 28 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 6 цаг 35 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 6 цаг 50 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 7 цаг 13 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 7 цаг 18 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 7 цаг 21 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top