x

Б.Батдаваа: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж мэдэхээр байна

Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваатай түүхий эдүүдийн үнэ, цаашдын төлөвийн хүрээнд товчхон ярилцлаа.

-Монгол Улс энэ онд 18 сая тонн нүүрс экспортлох зорилттой байгаа. Нүүрсний экспорт сүүлийн саруудад нэмэгдэж байна. Одоогийн нөхцөл байдлыг харахад оны төгсгөл гэхэд ямархуу үр дүнтэй байх бол?

-Манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн огцом буурч эхэлсэн. Шалтгаан нь цар тахлын дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор БНХАУ-ын талаас хилийн дэглэм, арга хэмжээ авч авсантай холбоотой. Харин сүүлийн хоёр сарын хугацаанд эргэн сэргэж байна. Тухайлбал, долдугаар сард нүүрсний экспорт гурван сая тонн хүрлээ. Өөрөөр хэлбэл, 2019 оны экспортын түвшинд хүрч байна гэсэн үг. Таны дурдсанчлан өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн төсвийн тодотголоор өнөө жил 18 сая тонн нүүрс экспортолж орлогоо бүрдүүлнэ гэсэн төсөөлөл хийсэн. Оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс 11 сая тонн нүүрс экспортлоод байна. Ингээд харахаар 18 сая тонн нүүрс экспортлох боломж хангалттай байна. Хэрэв БНХАУ-ын талаас ч юм уу, бусад шалтгаанаар хил гаалийн хязгаарлалт тавьж, экспортын биет хэмжээ буурах нөхцөл байдал үүсэхгүй бол төлөвлөсөн хэмжээнийхээ нүүрсийг экспортлох боломжтой.

-Коксжих нүүрсний үнэ тонн нь 1490-1530 юань орчимд хэлбэлзэж байна. БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрсний үнэ үргэлжлэн өсөх төлөвтэй байгааг “SXCoal”-аас мэдээлсэн. Коксжих нүүрсний үнэ цаашид өссөн хэвээр байх болов уу?

-Хувь хүний зүгээс хэлэхэд түүхий эдийн үнийн хүрээнд төдийлөн эерэг хүлээлтгүй байна. Дэлхий даяар инфляцийн нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбоотойгоор томоохон Төв банкнууд бодлогын хүүгээ нэмж байна. Эдийн засгийн бодлогоо хумих арга хэмжээ авч эхэлсэн. Энэ бүхэн түүхий эдийн үнэд гарцаагүй сөргөөр нөлөөлнө. Сая хэлсэн шалтгаанууд дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулах учраас түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлнө гээд байна л даа. Манай экспортын гол түүхийн эдийн худалдан авагч БНХАУ-ын хувьд цар тахлын эсрэг авч яваа хатуу арга хэмжээний нөлөөгөөр эдийн засгийн өсөлт нь удаашрах нөхцөл байдал харагдаж байна. Тиймээс түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өсөх магадлал маш бага. Хэдэн сарын өмнө зэсийн үнэ тонн нь 9000-10.000 ам.доллар байсан бол одоо 7000 гаруй ам.долларт хэлбэлзэж байна. Нүүрсний үнэ ч мөн урд хил дээр сүүлийн хоёр сар дараалан буурлаа. Нэмж хэлэхэд, манай экспортын гол бүтээгдэхүүн бол коксжих нүүрс. Гангийн үйлдвэрлэл, аж үйлдвэрт голлон ашигладаг нүүрс учраас дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилтэй шууд хамааралтай.

-Зэсийн үнэ тонн нь 7000 ам.доллар давлаа. АНУ, БНХАУ-ын харилцаа хурцдаж байгаа нь хөрөнгө оруулагчдын дунд анхаарал татаж байна. Дэлхийн нөхцөл байдал манай зэсийн экспортод хэрхэн нөлөөлөх бол?

-Дэлхийн аж үйлдвэрийн гол индикатор бол зэсийн үнэ. Зэсийн үнэ идэвхжээд ирэхээр үйлдвэрлэл сэргэж эхэллээ, унавал үйлдвэрлэл буурч байна гэдэг энгийн дүгнэлтүүд байдаг. АНУ, БНХАУ-ын улс төрийн хурцадмал байдал худалдааны дайны нөхцөл байдал бий болгож, даамжруулах вий гэдэг дэлхий дахинд сорилт дагуулж байгаа. Дэлхийн худалдааны сүлжээнд АНУ, БНХАУ голлох байр суурь эзэлдэг. Энэ хоёр улсын эдийн засаг бие биенээсээ маш их хамаардаг. Эдийн засгийн өсөлтийн удаашралаас шалтгаалаад зэсийн үнэ буурах эрсдэлтэй байж магадгүй. Харин дунд болон урт хугацаанд нь харвал, дэлхий даяар хүлэмжийн хийг бууруулах чиглэлд анхаарч байна. Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй техник, технологийн хэрэглээ улам нэмэгдэх нь тодорхой боллоо. Эко хэрэглээнийн гол орц нь зэс учраас энэ түүхий эдийн эрэлт цаашид ч буурахгүй гэж харж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 2 цаг 1 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 2 цаг 5 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 2 цаг 10 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 2 цаг 17 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 2 цаг 20 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 2 цаг 24 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 3 цаг 19 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 3 цаг 23 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 3 цаг 27 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 30 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 3 цаг 34 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 3 цаг 37 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 6 цаг 8 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 6 цаг 16 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 6 цаг 27 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 6 цаг 39 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 6 цаг 54 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 6 цаг 56 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 7 цаг 2 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 7 цаг 20 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top