x

Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнээр элсэх тухай протоколд гарын үсэг зурлаа

Швед, Финланд улсуудын НАТО-д гишүүнээр элсэх яриа хэлэлцээ өндөрлөж, гишүүнээр элсэх тухай протоколд өчигдөр гарын үсэг зурлаа.

Одоо НАТО-гийн гишүүн 30 улсын хууль тогтоох байгууллага уг протоколыг нэг сарын дотор соёрхон батлах ёстой. Үүний дараа Швед, Финланд улсууд НАТО-гийн гишүүн болж, Хойд Атлантын гэрээний байгууллага НАТО 32 гишүүнтэй болж өргөжих юм. Гэхдээ энэ протоколыг Туркийн парламент соёрхон батлах эсэх нь хамгийн гол санаа зовоосон асуудал хэвээр байна.

Олон жил төвийг сахисан бодлого баримталж ирсэн Швед, Финланд улсууд Оросын Украинд хийж байгаа дайны нөлөөгөөр уламжлалт бодлогоосоо ухарч, өнгөрсөн 5 дугаар сарын 18-ны өдөр өрнөдийн цэргийн эвсэл НАТО-д гишүүнээр элсэх өргөдлөө гаргасан. Ингээд эдгээр улсууд Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад уригдаж оролцоно гэсэн хүлээлттэй байсан ч Турк улс гишүүнчлэх үйл явцад хориг тавьсан. Гэхдээ Туркийн ерөнхийлөгч Мадридын уулзалтын хүрээнд НАТО-гийн зуучлал дор Швед, Финланд улсуудтай зөвшилцөлд хүрч, гишүүнчлэх үйл явцад тавьсан хоригоо цуцалсан юм.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг: Өнөөдөр бид гишүүнээр элсэх тухай протоколд албан ёсоор гарын үсэг зурж байна. Энэ бол соёрхон батлах үйл явцын эхлэлтийг тавьж байгаа хэрэг юм. Бидний хамтын аюулгүй байдалд хувь нэмрээ оруулахад бэлэн байгаа, хүсэл эрмэлзэлтэй Европын ардчилсан улс орнуудад НАТО-гийн үүд хаалга нээлттэй байгаа.

Гэхдээ Туркийн тал Швед, Финланд улсууд санамж бичигт тусгасны дагуу алан хядах ажиллагааны сэжигтнүүдийг шилжүүлж өгөх, зэвсгийн худалдааны хоригоо цуцлах зэрэг амлалтаа биелүүлэхгүй бол гишүүнчлэх протоколыг соёрхон батлахгүй гэдгээ мэдэгдсээр байна.

Тухайлбал өнгөрсөн 7 хоногт Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган парламент нь уг протоколыг соёрхон батлахгүй байж ч магадгүй гэж мэдэгдсэн юм. Швед, Финланд улсууд НАТО-г түших нь НАТО-гийн ОХУ-ыг тусгаарлах стратегийн зорилтыг улам өргөжүүлэх болно гэж шинжээчид үзэж байна.

Швед, Финланд хоёр НАТО-д гишүүнчилснээр геополитикийн хувьд НАТО ОХУ-тай илүү их газар нутгаар шууд хиллэх, НАТО-гийн стратегийн орон зай зүүн тийш өргөжин тэлнэ гэсэн үг юм. ОХУ-ын хувьд НАТО-гийн зүүн тийш тэлэх бодлогыг эрс эсэргүүцэж ирсний зэрэгцээ, НАТО-гийн тэлэлт Украинд дайн хийх урьдчилсан нөхцөл болсон гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа юм.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 8 цаг 42 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 8 цаг 46 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 8 цаг 46 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 8 цаг 49 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 8 цаг 51 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 8 цаг 53 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 8 цаг 57 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 8 цаг 57 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 9 цаг 58 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 10 цаг 10 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 10 цаг 34 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 11 цаг 43 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 12 цаг 8 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 12 цаг 32 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 12 цаг 39 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 12 цаг 54 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 13 цаг 17 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 13 цаг 22 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 13 цаг 24 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top