x

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг “Гавьяат хуульч” цолоор шагнахаар болжээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ой тохиож байна. 

Мөн энэ жил ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож буй. 

Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталсан түүхтэй билээ.

Энэхүү тэгш ойг тохиолдуулан Монгол Улсын олон иргэн төрийн дээд одон медалиар шагнуулах ажээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат хуульч” цол, тэмдгээр шагнахаар болжээ.

Тэрээр 1982 онд Завхан аймгийн Алдархаан сумын дунд сургууль, 1984 онд Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1-р сургуулийг төгсч, 1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн факультет, эрх зүйч мэргэжлийг эзэмшсэн. Мөн 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, эдийн засагч-санхүүч мэргэжлээр төгсч, 2005 онд АНУ-ын Нью-Йорк, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, төрийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан юм.

1991 оны тавдугаар сард Банкны тухай хууль батлагдаад Монгол Улс Төв банк, арилжааны банк хэмээх хоёр тогтолцоо руу шилжсэн. Тэр үед ОХУ-ын Эрхүү хот дахь Улсын их сургуулийн хуулийн вакультетийг дөнгөж эрх зүйчээр төгссөн З.Нарантуяа Төв банкны Хяналт шалгалтын газарт хуульчаар оржээ. Монгол Улсын инфляци 300 гаруй хувьд хүрч, гадаад худалдаа зогссон шилжилтийн хүнд үе. Шалгарлыг оройлон давах, оролцоогоороо манлайлах шаардлага Төв банк, түүний мэргэжилтнүүдэд тулгарсан. Иймээс Төв банкны мэргэжилтнүүд бусдаас түрүүлж гадаад ертөнцтэй холбогдож, сайн бэлтгэгдсэн. Төрөөс бодлогоор бэлтгэсэн хүмүүсийн нэг нь З.Нарантуяа байлаа.

Монголбанкинд Загдхүүгийн Нарантуяа ажиллаж байхдаа Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зөвлөхүүдийн хамтаар хувийн банкнаас зээл олгох, хувийн секторуудыг босгох зохицуулалтыг хийлцжээ. Банк эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай, Векселийн тухай, Хадгаламж зээлийн хоршооны тухай, Төв банкны шинэ хуулиудад тэрээр ажиллажээ. Иргэний хууль, Эрүүгийн хуулиудад банк, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтуудыг тусгаж байсан.

Энэ бол өмч хувьчлалын дараа хувийн аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босох торгон ирэн дээр түүний амьдралын иртэй, хаттай зүтгэсэн он жилүүд байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь гарлаа 2 цаг 4 мин Улаанбаатар хотын авто замын 80 гаруй хувь шинэчлэгдэж байна 2 цаг 7 мин Гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав 2 цаг 8 мин Тусгай хэрэгцээт хүүхдийн шинэ цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад орлоо 2 цаг 12 мин 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив 2 цаг 15 мин Монголын боксчид Ливерпүүлийг зорилоо 2 цаг 17 мин Афганистанд хүчтэй газар хөдөлж, 500 хүн амь насаа алдлаа 2 цаг 18 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш боловсролд өргөнөөр хамрагдаж байна 3 цаг 50 мин ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 13,442-д хүрлээ 3 цаг 52 мин Канадын Саскачеваны их сургуультай хамтын ажиллагаа өргөжив 3 цаг 54 мин Дотоодын өндөгний хэрэглээг хангах хүчин чадалтай боллоо 4 цаг 17 мин Европын холбоо Украинд цэргийн хүч илгээх асуудлыг хэлэлцэж эхэллээ 4 цаг 20 мин ‘Чингис хаан’ үндэсний музейн нэрэмжит жишиг танхим нээлтээ хийлээ 4 цаг 25 мин ХАМАС-ын хэвлэлийн төлөөлөгч амь үрэгдсэн тухай мэдээлэв 4 цаг 29 мин Зөвшөөрөгдсөн зам, гүүрийг ашиглахыг зөвлөж байна 7 цаг 2 мин Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 9 объектын гал түймрийн дуудлага бүртгэгдлээ 7 цаг 4 мин Хуульд нийцсэн намууд төрийн шууд бус дэмжлэг авах эрхтэй 7 цаг 7 мин Афганистаны зүүн нутгаар 6.0 магнитудын газар хөдлөлт боллоо 7 цаг 9 мин Дуатлоны Азийн цомын тэмцээн Монголд болно 7 цаг 10 мин Монгол-Шинэ Зеландын парламентын харилцааг бэхжүүлэх айлчлал эхэллээ 7 цаг 12 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хү... УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидт... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн... Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх ар... Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт ха... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш х... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн...
Top