x

Юань, Түрэг, Хүннү, Хан улсын үед хамаарах ховор олдворуудыг малтаж, хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, Гаалийн байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бүтцийг бий болгон чадавхыг бэхжүүлэх тухай арга хэмжээг Хууль, зүй дотоод хэргийн яам, Соёлын яам хамтран хэрэгжүүлэхээр тусгасан.

Дээрх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасаг шинээр байгуулагдаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэгт заасан Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. 

Тус тасгийнхан Монгол Улсын иргэн Э, Б нарын бүлэг этгээдүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэгт заасан

  • 25.1 Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах,

  • 25.4 Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж,

  • 25.5 Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйлдсэнийг илрүүлжээ.

Шалгалтын явцад мөрийн баримтаар Хүннү, Түрэгийн хожуу хаант улсын Билгэ хааны угсааны иргэдийн эдэлж, хэрэглэж байсан байж болзошгүй археологийн олдвор алтан эдлэл 90 орчим, түүх соёлын дурсгалт зүйл 100 орчмыг хураан авсан байна.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаагаар, Монгол Улсын иргэн Э нь Юань, Түрэг, Хүннү, Хан улсын үед хамаарах толгойн чимэглэл нэг, бүсний тоноглол, бүсний унжуурга, хувцасны чимэглэл, амьтны дүрстэй зүүлт, ээмэг, үсний чимэглэл, бөгж, товч зэрэг нийт 90 орчим эд зүйлсийг хууль бусаар олж авсан. Монгол Улсын иргэн Б нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс хуучны хийдийн хэд хэдэн туурийг хууль бусаар малтаж зоос, дөрөө, цөгц, бурхан зэрэг нийт 100 орчим эд зүйлийг олж авч, бусдад шилжүүлсэн нь тогтоогджээ.

Дээрх хэрэгт холбоотой иргэн Э-г Улаанбаатар хотоос, Б гэгчийг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс тус тус баривчилж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь гарлаа 1 цаг 50 мин Улаанбаатар хотын авто замын 80 гаруй хувь шинэчлэгдэж байна 1 цаг 54 мин Гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав 1 цаг 54 мин Тусгай хэрэгцээт хүүхдийн шинэ цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад орлоо 1 цаг 58 мин 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив 2 цаг 1 мин Монголын боксчид Ливерпүүлийг зорилоо 2 цаг 4 мин Афганистанд хүчтэй газар хөдөлж, 500 хүн амь насаа алдлаа 2 цаг 5 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш боловсролд өргөнөөр хамрагдаж байна 3 цаг 37 мин ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 13,442-д хүрлээ 3 цаг 38 мин Канадын Саскачеваны их сургуультай хамтын ажиллагаа өргөжив 3 цаг 40 мин Дотоодын өндөгний хэрэглээг хангах хүчин чадалтай боллоо 4 цаг 4 мин Европын холбоо Украинд цэргийн хүч илгээх асуудлыг хэлэлцэж эхэллээ 4 цаг 7 мин ‘Чингис хаан’ үндэсний музейн нэрэмжит жишиг танхим нээлтээ хийлээ 4 цаг 12 мин ХАМАС-ын хэвлэлийн төлөөлөгч амь үрэгдсэн тухай мэдээлэв 4 цаг 15 мин Зөвшөөрөгдсөн зам, гүүрийг ашиглахыг зөвлөж байна 6 цаг 48 мин Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 9 объектын гал түймрийн дуудлага бүртгэгдлээ 6 цаг 51 мин Хуульд нийцсэн намууд төрийн шууд бус дэмжлэг авах эрхтэй 6 цаг 54 мин Афганистаны зүүн нутгаар 6.0 магнитудын газар хөдлөлт боллоо 6 цаг 55 мин Дуатлоны Азийн цомын тэмцээн Монголд болно 6 цаг 56 мин Монгол-Шинэ Зеландын парламентын харилцааг бэхжүүлэх айлчлал эхэллээ 6 цаг 58 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хү... УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидт... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн... Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх ар... Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт ха... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш х... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн...
Top