x

Афганистанд газар хөдөлж, 1000 гаруй хүн амиа алджээ

Афганистан улсын Пактика мужид лхагва гаригийн өглөө 5.9 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аврах ажиллагаа дуусч, 1000 гаруй хүн амиа алдсан гэж албаныхан мэдэгдэв.

Амьд үлдсэн хүмүүсийг олох найдвар улам бүдгэрч, Талибаны албаны хүмүүс тусламжийн байгууллагуудаас тусламж хүсэв.

Иран, Катар, Пакистанаас аль хэдийн хангамж гэж засгийн газар мэдэгджээ. Мөн АНУ, НҮБ, ДЭМБ туслах арга хэмжээ авч эхэлсэн байна.

Өмнөд Солонгос нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мөн амлажээ.

Алслагдсан зүүн өмнөд хэсэгт орших Пактика мужийн чулуурхаг газар нутагтай гүн ядууралд автсан нутагт байгалийн гамшиг давхар давхар цохилт болж байна. Адаглаад энэ газар шархадсан хүмүүст тусламж үзүүлэх эмнэлгээс хол зайтай аж.  

Талибууд засгийн эрхийг авахаас өмнө Афганистаны засгийн газрын төсвийн 75 хувь нь гадаадын тусламжаар бүрддэг байв. Одоо Талибанчууд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд тэмцэж байгаа боловч Барууны хандивлагчид охидыг дунд сургуульд элсүүлэхийг хориглож, эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан зарлигийг эсэргүүцэж тусламжын гараа сунгахаа больсон юм.

Тус нутагт амьдардаг 30 настай ээж Хава ой таван сартай охиныхоо хамт амьд үлджээ. Түүний бусад дөрвөн хүүхэд болон хамаатан садан болох нийт 17 хүн нас барсан байна. Хава The Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би бүх зүйлээ, бүх дэлхийгээ, бүх гэр бүлээ алдлаа, надад ирээдүйд итгэх итгэл алга" гэжээ. 

Ойрын ирээдүйд ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламж дутагдалтай байгаа нь холерын дэгдэлт үүсгэж болзошгүйг НҮБ анхааруулсан байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 8 цаг 39 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 8 цаг 43 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 8 цаг 43 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 8 цаг 46 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 8 цаг 48 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 8 цаг 51 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 8 цаг 54 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 8 цаг 54 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 9 цаг 55 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 10 цаг 7 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 10 цаг 31 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 11 цаг 40 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 12 цаг 5 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 12 цаг 29 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 12 цаг 36 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 12 цаг 51 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 13 цаг 14 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 13 цаг 19 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 13 цаг 22 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top