x

Путин: Бид шинэ боломжийг заавал ашиглана. Улам хүчирхэг болно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга дээр юу ярив?!

Шинэ тулгарсан дуудлагуудын тухай

Өмнө нь цар тахлаар таслагдаад байсан олон тооны худалдаа, үйлдвэр, логистик холбоо шинэ хоригтой тулгарсан. Түүгээр ч барахгүй, бизнест гол болох ажил хэргийн нэр нүүр, хувийн өмчийн хөдлөшгүй дархлаа, дэлхийн валютуудад итгэх итгэл мэтийн чухал ойлголтууд сууриараа задарлаа. Харамсалтай нь манай барууны түншүүд амбицийнхаа төлөө, хуучирсан геополитикийн илбэдэлтээ барьж байхын тулд түүнийг санаатайгаар бусниуллаа.

Дэлхийн шинэ төвүүдийн тухай

Хүйтэн дайны ялагчаар өөрийгөө зарласан АНУ дэлхийн илгээгдсэн бурханы элч гээд ямар ч үүрэг хүлээлт байхгүй зөвхөн сонирхолоо ариун гэгээн гэж зарлаад байгаа юм. Тэд сүүлийн арван жилүүдэд дэлхийд шинэ хүчтэй төвүүд үүсэн бүрэлдээд улам улмаар өөрсдийн тухай мэдэгдэж байгааг олж харалгүй, сонсохгүй мэт сууна. Тэд тус бүртээ өөрийн улс төрийн системийг, нийгмийн хүрээллээ бүрэлдүүлэн эдийн засгийн өөрсдийн загварыг хэрэгжүүлж байна. Мэдээжээр тэд үүнийгээ хамгаалах, үндэсний бие даасан байдлаа хангах эрхтэй.

Нэгэн туйлт ертөнцийн тухай

Нэгэн туйлт дэлхийн бүтцийн эрин дууслаа. Түүнийг хамгаалж, ямар ч хамаагүй үнээр хадгалан үлдэх бүх оролдлогыг хийсэн ч тэр эрин төгсч буй. Өөрчлөлт нь түүний жам ёсны алхам. Дэлхийн иргэншлэлийн олон төрөл янз, соёлын арвин баялагийг улс төр, эдийн ба бусад  загварчлалтай холбох нь энд үйлчлэхгүй. Бүдүүлэгээр хэлэх юм бол тэр загварчлалыг нэг төвөөс гарган түүнд зэрэгцүүлэн тавих зүйл огт үгүй гэж байгаа юм.

Өөрчлөлтүүд нь эргэлтийн буцалтгүй суурь шинж чанарыг агуулж байна. Өөрчлөлтийн их цаг үеийг  өнгөрнө гэж бүгд эргээд байрандаа орно гэж хүлээн суух нь алдаа болно. Бүгд өмнөх шигээ болохгүй. Гэтэл Барууны эрх баригч элитүүд иймэрхүү илбэдэлтэд сууж байгаа юм шиг. Харагдаад байгаа зүйлийг үл огоорон өмнөхийн сүүдэртэй зууралдах аж. Жишээлбэл, даяарчлалын бодлого, эдийн засагт Баруун давамгайлна, тэр нь өөрчлөлтгүй хэмжигдэхүүн, мөнхийн гэж үзэж буй. Мөнхийн гэж огт байхгүй.

Оросын эдийн засгийн тухай

Дайрч, түрээд бизнес-сүлжээг эвдлэн барууны компаниудыг оросын зах зээлээс албадан татаж, бидний хөрөнгийг царцаан, аж үйлдвэр, санхүү, хүмүүсийн амьдралын төвшинд цохилт хийн Оросын эдийн засгийг бусинуулах гэсэн тооцоо нь ойлгомжтой.

Болж бүтсэнгүй. Бүтэлгүйсэн нь харваас илт. Оросын бизнесменүүд, засгийн байгууллагууд төвлөрч, мэргэжлийн чавартайгаар ажиллаж, иргэд эв нэгдэл, хариуцлагаа харууллаа. Бид алхам алхамаар эдийн засгийн байдлаа хэвд нь оруулж байна.

Энэ хаврын эхээр сонсогдоод байсан Оросын эдийн засгийн ирээдүйн талаарх бүрхэг дүгнэлтүүд нь биелэгдсэнгүй. Үүний зэрэгцээ, 200 рублиэр үнэлэгдэх долларын тухай, манай эдийн засгийг нэг мөр сүйрнэ гэсэн хараал, ерөөл, сурталчилгааны кампаниуд хаанаас гэдэг нь тодорхой. Энэ бүгд нь мэдээллийн дайны зэвсэг ба оросын нийгэмд, манай ажил хэрэгч хүмүүст сэтгэл зүйн дарамт үзүүлэх оролдлого юм.

Төсвийн тухайд

Бид хүчтэй хүмүүс ямар ч асуудалтай учраа олно. Бид өвгөд дээдэс шигээ ямар ч асуудлыг шийднэ. Энэ тухай манай мянган жилийн түүх өгүүлж байна.

Угсарсан олон хориг болоод гурван сар өнгөрлөө. Гэхдээ бид инфляцийн дэгдэлийг дарж чадлаа. Оргил 17,8 хувийн дараа одоо инфляц 16,7 хувь болоод доошилж байна. Эдийн засгийн эрч хүч тогворжиж, улсын санхүү тогтвортой байна.

Бид үүн дээр ажиллах ёстой, ажилах ч болно. Эерэг амжилт гарна гэдэгт итгэлтэй байна. Энэ жилийн эхний таван сарын байдлаар төсвийн гүйцэтгэл ашигтай 1,5 их наяадаар илүү гарсан. Нийлбэр төсвийн ашиг нь 3,3 их наяд рубль болж байна.

Хөнгөлөлттэй ипотекийн тухай

Ипотекийн хөнгөлөлтийн хүү тавдугаар сараас буурсан, одоо 9 хувь болж байна. Үүний зэрэгцээ, хөнгөлөлттэй ипотекийн хөтөлбөрийг оны сүүлч хүртэл сунгалаа. Энэ нь иргэдийг орон сууцжуулах, олон сая хүн ажиллаж байгаа барилгын салбарыг дэмжих зорилготойг өмнө нь би хэлж байсан билээ. Зээлийн дээд төвшин нь Москва, Петербургт 12 сая рубль, холбооны бусад субъектуудад 6 сая рубль болж байна.

Хоригийн аюулын тухай

Хоригийн зэвсэг нь хоёр талдаа хурц. Тэр нь өөрийнх нь зохион бүтээгчдэд харьцуулан тавих аргагүй бүр ч илүү гарзтай. Европын лидерүүд албан бусаар хоригийг Оросоос гадна бусад орнуудын эсрэг хэрэглэх тухай ярилцаж байгааг бид мэднэ. Эрт орой хэзээ нэгэн цагт тэр нь ЕХ-ны орнууд ба компаниудад хүнд тусах юм.

Европын хохирлын тухай

Хоригийн халуурлын улмаас энэ жилд Европын холбооны хохирол $400 тэрбумаас давна. Тэнд зарим орных нь инфляц 20 хувьд рүрч байна. АНУ-д сүүлийн 40 жилд гараагүй инфляцтай болсон.

Бизнесийн дэмжих тухайд

Ойрын үед ажил хэргийн идэвхийг төсвийн татаасаас эхлээд банкны зэх зээлийн механизм  хүртлэх аргаар дэмжихэд анхаарал тавигдана. Үүнийг дэмжих ёстой.

Тусгай ажиллагааны дэлхийн инфляцид нөлөөлөх нөлөөний талаар

Даяарчлалын эдийн засгийн байдал муудсан нь  сүүлийн хэдэн сарын асуудал биш. Түүгээр ч барахгүй Донбасст явуулж байгаа Оросын тусгай ажиллагааны үр дүн ч биш. Өнөөдрийн  үнийн өсөлт, инфляц, хүнсний болон шатахууны асуудлууд нь АНУ-ын өнөөгийн засаг захиргаа, Европын хүнд сурталтнуудын системийн алдаа юм. 

Хүнсний хямралын тухай

Одоо дэлхийн хувьд дэлхийн хүнсний зах зээлд нийлүүлэлтээ эрчимжүүлэх нь чухал. Орос дотоодын зах зээлээ хангаад хүнс, бордооны экспортоо мэдэгдэхүйцээр нэмэгдүүлэх боломжтой. Бид үүнийгээ онцгой шаардлагатай нэн түрүүнд Африк, Ойрхи Дорнод руу чиглүүлнэ.

Даяарчлалын инфляцийн бодит шалтгааны тухай

Өнөөдөр АНУ нетто экспортлогчоос цэвэр импортлогч болон хувирчээ. Бүдүүлгээр хэлэх юм бол  мөнгө хэвлээд л дэлхий даяар хүнс худалдан авч барааны урсгалыг өөртөө татаж байна. Барааны импортын улам өндөр хурд ЕХ-нд ажиглагдаж байна. Тийм байдал нь хомсдол ба даяарчлалын инфляцийг өдөөлөө гэдэг нь ойлгомжтой.

Шинэ боломжийн тухай

Цаг хугацааны бидэнд өгч байгаа шинэ нүсэр боломжуудыг бид заавал ашиглах ёстой.

Оросын Ерөнхийлөгчийн Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга дээр 4 орчим цаг үг хэлж, асуултад хариулсан байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 8 цаг 47 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 8 цаг 50 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 8 цаг 51 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 8 цаг 54 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 8 цаг 56 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 8 цаг 58 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 9 цаг 2 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 9 цаг 2 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 10 цаг 3 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 10 цаг 15 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 10 цаг 39 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 11 цаг 48 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 12 цаг 12 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 12 цаг 37 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 12 цаг 44 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 12 цаг 59 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 13 цаг 22 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 13 цаг 27 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 13 цаг 29 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top