x

Төвийг сахигч Финлянд, Швед хоёр НАТО-гийн эвсэлд нэгдэх талаар хэлэлцэж байна

ОХУ-ын өдөөсөн дайн ерөнхийлөгч Владимир Путины хувьд хачирхалтай дипломат шалгалт болж байна. Урт хугацаанд төвийг сахисан Финлянд, Швед хоёр НАТО-гийн эвсэлд нэгдэх талаар хэлэлцэж байна.

Пүрэв гаригт Финландын ерөнхий сайд, ерөнхийлөгч нар НАТО-д элсэхийг дэмжиж байгаагаа мэдэгдэв. Парламентын санал хураалт даваа гаригт болох бөгөөд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Финландад элсэх үйл явцыг "хурдан бас хөнгөн” болно гэж амлажээ.

Энэ алхам бол гайхалтай өөрчлөлт юм.

Цэргийн эвсэлд нэгдээгүй олон жилийн түүхтэй Финлянд улс тулалдаанд бэлэн гэдгээ үүгээр мэдэгдсэн байна. Финландын стратегийн түнш Швед улс 200 гаруй жилийн турш төвийг сахисаар ирсэн. Хоёр улс аль аль нь НАТО-д элсэх өргөдлөө өгөх гэж байна, магадгүй хэдхэн хоногийн дотор байх...

Скандинавын өөрчлөлт НАТО-гийн бусад холбоотнуудад ч гэсэн асуулт тавьж байна. Украин яагаад болохгүй гэж? гэсэн байр суурь дуу дуугаа өндөрсгөж эхэллээ.

Финлянд улс НАТО-д гишүүнээр элсэх нь тодорхой аюул заналхийлж байгаа бөгөөд Оросын аюулгүй байдлыг хангахын тулд "нөхцөл байдлыг тэнцвэржүүлэхэд" бэлэн байна гэж Кремль мэдэгдсэн байна.

Финлянд, Швед улсууд НАТО-д элсэхэд нэг жил ба түүнээс дээш хугацаа шаардагдах бөгөөд энэ хооронд Оросын өшөө авалтад өртөх магадлалтай юм. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон лхагва гаригт энэ орон зайг нөхөхийг эрэлхийлж, хэрэв улс орнууд халдлагад өртвөл тэднийг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Дайны нөхцөл байдал:

  • Дайн Украины зүүн хэсгийг сүйрүүлж, дэлхийн эдийн засгийг сөхрөөж байна.  
  • Киев хотын захын бүс нутгаас 1000 гаруй цогцос олдсон гэж НҮБ мэдэгджээ.
  • Их Британийн Консерватив намд хамгийн том хандивлагчдын нэг нь 2018 онд хандив цуглуулах ажиллагааны үеэр Оросын данснаас 630,225 долларыг нам руу нууцаар шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдэж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.150)
    МОНГОЛООС МИНЬ МЯНГА ДАХИН ИЛҮҮ ХҮЧТЭЙ УЛСУУД ОРОСЫН ТҮРЭМГИЙЛЭЛЭЭС АЙЖ БАЙХ ЮМ СҮХ ДАЛАЙХАД ҮХЭР АМАРАА ГЭЖ ҮҮ АЙН ККК
    2022 оны 05 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 12 цаг 59 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 13 цаг 3 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 13 цаг 3 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 13 цаг 6 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 13 цаг 8 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 13 цаг 11 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 13 цаг 14 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 13 цаг 14 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 14 цаг 15 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 14 цаг 27 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 14 цаг 51 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 16 цаг 0 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 16 цаг 25 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 16 цаг 49 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 16 цаг 56 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 17 цаг 11 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 17 цаг 34 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 17 цаг 39 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 17 цаг 42 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Уржигдар 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top