x

"Иргэд амьтантай харилцахдаа ч бас соёлтой байх нь чухал"

Гудамж талбай, олон нийтийн газарт явахдаа нохойд уруулах, хазуулах болон бусад эрсдэл үүсвэл зөрчлийг хэрхэн шийдвэрлэдэг талаар Цагдаагийн Ерөнхий Газрын (ЦЕГ) Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа.

-Өнгөрсөн долоо хоногт бага насны хүүхэд нохойд уруулсан хэрэг гарчээ. Энэ талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан ийм нөхцөлд ямар арга хэмжээ авдаг юм бол?  

-Гэмтлийн зэргийг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоодог. Улмаар хөнгөн эсвэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй байвал Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулахаар хуульд тусгасан. Харин хүндэвтэр, хүнд хохирол учруулбал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хүрнэ.

Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлд, Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, тухайн амьтныг тэжээж байгаа эзнээс эмчилгээний зардал болон бусад хохирлын төлбөрийг гаргуулна. Хөнгөн хохирол учруулсан үед дээрх хариуцлагыг тооцдог. 

-Хүнд хохирол учруулбал Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ гэсэн үү?

-Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлд Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах тухай заалт бий.

Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол 450 нэгжээс 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Хоёрдугаарт, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байдаг.


Харин Нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтныг салхилуулахдаа анхаарах зүйлсийн талаар Жонон мал эмнэлгийн газрын захирал Б.Алтансүх зөвлөж байна. 

Тэрээр "Зарим хүн нохойгоо байнга уяж, гэртээ байлгадаг. Ингэснээр амьтан ч стресст орж бухимддаг. Улмаар хүн, амьтан руу дайрах эрсдэл учирч мэднэ. 

Нохойгоо хошуувчгүй агаар салхинд гаргахдаа хүний хөдөлгөөн ихтэй газраас зайлсхий.

Хэрэв олон хүн цугласан газар явахаар төлөвлөж байвал заавал хошуувч зүүлгэж, хөтөлгөө сунадаг уяатай байх хэрэгтэй. 

Нохойд хүрэхдээ эзнээс нь зөвшөөрөл авч, асуух нь зүйтэй. Иргэд амьтантай харилцахдаа ч соёлтой байх нь чухал" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Оклахома Сити Тандер" баг "Лэйкерс"-ийг хожиж, Баруун бүсийн аваргын төлөө тоглох эрхээ авлаа 9 цаг 11 мин Таван байршилд нарны цахилгаан станц барих сонгон шалгаруулалт зарлалаа 9 цаг 13 мин Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжлээ 9 цаг 14 мин Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна 9 цаг 16 мин УИХ-ын байнгын хороод төсвийн тодотгол, НӨАТ-ын буцаан олголт болон гадаад зээлийн асуудлыг хэлэлцлээ 9 цаг 17 мин “Сибирийн хүч-2” төсөл Хятадын эрчим хүчний эрсдэлийг бууруулна гэж үзэж байна 9 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 12 цаг 0 мин Авлигатай тэмцэх газраас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 12 цаг 1 мин Ерөнхийлөгчийн ивээл дор "Сувилагч тандаа баярлалаа" улсын зөвлөгөөн боллоо 12 цаг 8 мин УИХ-ын гишүүд орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээллийг няцаалаа 12 цаг 9 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа 12 цаг 11 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлүүдтэй цахим уулзалт хийж байна 12 цаг 14 мин Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны эрүүл мэндийн төвийн барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна 12 цаг 15 мин Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ 14 цаг 4 мин Боловсролын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна 14 цаг 5 мин Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд 14 цаг 8 мин МҮБХ-ны ээлжит аравдугаар "Их Эе" хурал 2026 онд болно 14 цаг 9 мин Орон нутгийн замд зорчих жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ 14 цаг 9 мин Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллана 14 цаг 10 мин Сэлэнгэ аймагт хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны төхөөрөмж нэвтрүүллээ 14 цаг 12 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top