x

Компанийн "МАГНАТ", тендерийн "ХААН", МАН-ын генсек Д.Амарбаясгалан-I

Өнгөрөгч 2020 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний ах, "Херо" Баатарын хамаарал бүхий компаниуд, тендерийн түүхийг эрэн сурвалжилсан цуврал нийтлэлээрээ МСНЭ-ийн "Эрэн сурвалжлах шилдэг сайт"-ын шагнал хүртсэн Эргэлт.мн сайт энэ удаа сүүлийн хоёр сонгууль дараалан эрх мэдэл, албан тушаалын оргилд сууж байгаа МАН-ын дарга нарын эд хөрөнгө, бэл бэнчин хэрхэн арвижиж, хэтэвч нь "түнтийж" байгааг эрэн сурвалжилж, цувралаар хүргэж эхэлжээ. Цувралын эхний дугаарт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн нэр цохогдож, толгой эргэм олон компани, тендер “хамсан” түүхүүдийг нь сурвалжлахаар түүний хамаарал бүхий 46 компанийг танилцуулжээ.

11 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХ, 1.9 ТЭРБУМЫН МАЛ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан магад МАН-ын бүх цаг үеийн хамгийн баян нарийн бичгийн дарга байх. Уг нь тэр иргэдийн хуралд сууж байснаас их хуралд сууж байсангүй, намын ажил хийж явахыг нь харснаас наймаа арилжаа хийж явахыг нь харсангүй. Гэтэл тэр хэдийнэ МАН дотроо толгой цохих баян нь болжээ. Мал дагавал ам тосдохын үлгэрээр МАН-ыг дагавал ам тосддог аж. Д.Амарбаясгалан өдгөө 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, хоёр үйлчилгээний барилга, нэг үйлдвэр, нэг оффис, нэг ферм, хоёр авто зогсоолтой, 1400 хонь, 219 үхэр, 51 адуу буюу зах зээлийн ханшаар 1.9 тэрбум төгрөгийн малтай, 200 сая төгрөгийн соёлын болон түүхэн үнэт эдлэлтэй, 150 сая төгрөгийн үнэ бүхий “Ниссан-Патрол” жийптэй, 174 сая төгрөгийн хадгаламжтай, бусдаас 472 сая төгрөгийн авлагатай. 

Түүнчлэн “Хөгжлийн орц” ТББ, “Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутгийн зөвлөл” ТББ, “Төрөлх Алтай” ТББ, “Монголын өсвөрийн хөл бөмбөгийн холбоо” ТББ, “Тусгаар тогтнолын музей” ТББ, “Сургалт, судалгаа, пиар, мониторингийн стратеги академи” ТББ, “Алтайн малчдын холбоо” ТББ зэрэг аль нэг цагт УИХ-д нэр дэвших болбол тойргоо тойглох төрийн бус байгууллагуудтай. Харин компаниудаасаа гэр бүлийн эзэмшлийн буюу эгч, ах нартайгаа эзэмшдэг “Соёмбо принтинг” ХХК-иа өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй байлгадаг. Харин бусад буюу түүнд хамааралтай 40 гаруй компани тойрон хүрээлэгчдийнх нь нэр дээр бүртгэлтэй бий. 

Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН АХ, ЭГЧИЙН ХЭВЛЭЛИЙН ЦЕХЭЭС “ЦЭЦЭГЛЭСЭН” БИЗНЕСҮҮД...

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн аав нь цагтаа Говь-Алтай аймгийн хоршооллын дарга, намын үүрийн дарга явсан. Гэхдээ энэ гэр бүлийн бизнес “Соёмбо принтинг” ХХК гэх хэвлэлийн үйлдвэрээс эхлэлтэй гэж болно. Тэгвэл өдгөө тэдэнд хамаарах компаниуд толгой эргэмээр олон болжээ. Д.Амарбаясгалан Д.Лувсандорж, Д.Амгаланбаатар гэх хоёр ахтай, Д.Амарзаяа гэх нэг эгчтэй. Тэр дөрөв өдгөө “Соёмбо принтинг” ХХК-иа хамт эзэмшдэг. Сонирхуулахад, ах дүү дөрөв улсын бүртгэлд эцгийнхээ нэрийг Дашзэгвэ, Дашзэвэг, Дашзэвгэ гэж гурван янзаар бүртгүүлдэг юм билээ. Бодвол, бизнесийн нэг төрлийн заль ч байж болох юм. Хүн тус бүрээр нь хөөвөл Д.Лувсандорж “Соёмбо принтинг” ХХК, “Авто ритет” ХХК, “Би Си Ти Эс Эс” ХХК, "Шинэ талст" гэх дөрөв, Д.Амгаланбаатар газар тариалангийн “Ширэвгэр энх” ХХК, “Тайшир-Өргөө” ХХК, “Хөдөө аж ахуйн лизинг” ХХК, “Монголын хөдөө аж ахуйн сэтгүүл”, “Борнуур агротехнологи” ХХК гэх тав, Д.Амарзаяа “Тунамал бодонч” ХХК, “Ти Эп Эл коммерсе” ХХК гэх хоёр компанитай байна. Тэдний эзэмшдэг дээрх 11 компаниас хамгийн том буюу ногоон гэрлээр “тендер цохидог” нь “Соёмбо принтинг” ХХК, мөн 2017, 2018 онд ЖДҮХС-аас 1.3 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан нь батлагдаж, шуугиан тарьж байсан “Тайшир өргөө” ХХК, “Агротехнологи шижирт” ХХК-иуд. “Агро технологи шижирт” ХХК нь ЖДҮХС-аас 950 сая, “Тайшир өргөө” ХХК нь 375 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь илчлэгдсэн ч хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн байдаг. 

ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД БА ТОЛГОЙ ЭРГЭМ ОЛОН КОМПАНИ

Д.Амарбаясгалангийн гэр бүлийн компани ингээд дуусахгүй. Түүний ах Д.Лувсандорж, Д.Амгаланбаатар, эгч Д.Амарзаяа нарынх нь 11 компани дээр нэмэгдээд эхнэр Д.Бямбасүрэн, хуулийн асуудлыг нь хариуцдаг Б.Эрдэнэжаргал, олон нийт, “Пи-Ар”-ыг нь хариуцдаг Ц.Чулуунзагд, Э.Амаржаргал нарынх нь нэр дээр бүртгэлтэй Д.Амарбаясгалангийн өөрийнх нь компаниуд нэмэгдэнэ. Хэвлэлийн цех, мэдээллийн сайтаас эхлэлтэй Д.Амарбаясгалангийн бизнес уул уурхай, тээвэр, мэдээллийн технологи, хүнд машин, механизмын худалдаа, зар сурталчилгаа гээд салбар бүрд хүрч амжжээ. 

Тухайлбал, Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэн нь “Хас медиа групп” ХХК-ийг хувьдаа 10 гаруй компанитай З.Бадраа, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхнэртэй хамт аялал жуулчлалын компани эзэмшдэг К.Энхтуул гэгчтэй хамтран эзэмшдэг бол “Эл Эл Ди Эм Эн” ХХК-ийг дангаараа эзэмшиж байна. “Хас медиа групп” ХХК-ийг Д.Амарбаясгалан ХОМ-тээ жил алгасахгүй дурдаж ирсэн. 

Д.Амарбаясгалангийн туслах, хуулийн зөвлөх, “JCI” байгууллагын хуулийн зөвлөх байсан байсан гэхээс торох өөр мэдээлэлгүй Б.Эрдэнэжаргал гэх залуугийн нэр дээр Д.Амарбаясгалангийн “угшилтай” 28 компани, төрийн бус байгууллага бүртгэлтэй байна. Тухайлбал, “Реклам самбарын холбоо” ТББ, “Ривер хаус” ХХК буюу “Био”-д байрлах амралтын газар, “Си Ар Си Жи” ХХК, “Топ медиа” ХХК, “Тусгаар тогтнолын түүчээ” ТББ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хувь эзэмшдэг “Мүүнрөүд групп” ХХК, “Өдрийн шуудан сонин”, Өлзийтчулуун хайрхан” ХХК, “Жабко” ХХК, “Залуу маркетер клуб” ТББ, “Тэргүүн мэдээ сэтгүүл”, “Фейст медиа групп” ХХК, “Би Эс Ти Эл Жи” ХХК, “Би Би Эс Ти Эл” ХХК, “Би Эм Эл Ти Би” ХХК, “Би Эй Эй Эл Ти” ХХК, “Би Би Эс Ти Эм” ХХК, “Вай Ти Эм Эн” ХХК, уул уурхайн ашиглалт, тээвэр, тоног төхөөрөмжийн “Глобал транс гүүр” ХХК, “Глобал сайкл” ХХК, “Цахим сэтгүүлчдийн мэргэжлийн зөвлөл” ТББ, “Монголын үндэсний маркетингийн холбоо” ТББ, “Би Ти Эм Эн Си” ХХК, “Би Си Си Вай Эн” ХХК, “Максима” ХХК, “Тэнгэр түшиг” ХХК, “Эйч Эл Кей Эм Эн” ХХК гэх 27 компани бүртгэлтэй байна. Нэмээд Д.Амарбаяслангийн амьдардаг зайсан дахь байр нь ч Б.Эрдэнэжаргал гэх залуугийн нэр дээр бүртгэлтэй байдаг гэх. Зөвхөн нэг хаяг дээр л гэхэд 8-9 компани бүртгэлтэй байгаа тохиолдол ч байна. Дээрх компаниудаас онцолбол, “Глобал сайкл”ХХК, “Глобал гүүр транс” ХХК-иуд нь Өмнөговь аймгийн Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Энэ компаниудтай холбоотой илүү дэлгэрэнгүйг дараагийн дугаартаа хүргэг тул ингээд үлдээе. 

Монголын сайтуудын ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн, Зиндаа.мн сайтын эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Чулуунзагд Д.Амарбаясгаланг дагаж, хэвлэл мэдээлэл, олон нийт, “Пи-Ар”-ыг нь хариуцах болсноор өдгөө МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга, Нарийн бичгийн даргаар томилогдоод буй. Тэгвэл Ц.Чулуунзагдын нэр дээр Д.Амарбаясгалангийн угшилтай 16 компани бүртгэлтэй байна. Тухайлбал, “Си Жи Эл технологи” ХХК, “Нэтикс солюшн” ХХК, “Дата майнд” ХХК, “Зиндаа пропертиз” ХХК, “Хийморь спорт сэтгүүл” ХХК, “Ажил хэргийн шийдэл” ТББ, “Алтан өмнөд монгол” ХХК, “Анчин фүүдс” ХХК, “Бууч” ХХК, “Хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ, “МКАСТ” ХХК, “Монголын мэдээллийн технологийн холбоо” ТББ, “Төрөлх алтай” ТББ, “Биван” ХХК, “Онлайн Пи Ар эйжинси” ТББ, “Цахим засаглал” ТББ зэрэг 16 компани, төрийн бус байгууллага бүртгэлтэй байна. 

Ц.Чулуунзагдын эзэмшдэг компаниудад нэмэлт тодруулга хийхэд, түүний нэр дээр бүртгэлтэй “Мкаст”ХХК нь “Хийморь медиа” ХХК-ийг дангаараа,“Зиндаа медиа” ХХК-ийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Батнасангийн Оюунгэрэлтэй хамтран эзэмшиж байсан. Мөн Ц.Чулуунзагд, Б.Оюунгэрэл нар “Онлайн Пи Ар Эйжинси” ТББ-ийг хамтран эзэмшиж байсан байна. Харин өнгөрсөн оны есдүгээр сард тэд “Зиндаа медиа” ХХК, “Онлайн Пи Ар Эйжинси” ТББ-ийн бүртгэлээс нэрээ хасуулж, Эрдэнэтогтохын Амаржаргал гэж нэр бүртгүүлжээ. Эрдэнэтогтохын Амаржаргалыг судлаад үзвэл, Цэрэнпилийн Чулуунзагдын төрсөн эгч Цэвэлмаагийнх нь хүүхэд байх аж. Эрдэнэтогтохын Амаржаргалын нэр дээр одоо “Зиндаа медиа” ХХК, “Цахим туслагч” ТББ, “Онлайн Пи Ар Эйжинси” ТББ, Гадаадын хөрөнгө оруулалттай “Эй Би Эй Жи” ХХК, “Нэтикс майнинг про” ХХК тус тус бүртгэлтэй байна. 

Сонирхуулахад, Э.Амаржаргалын нэр дээр бүртгэлтэй компаниудаас “Цахим туслагч” ТББ нь өнгөрсөн онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн захиалгаар 300 гаруй сайтыг “тагнасан” гэх дуулианд өртөж байв. Тодруулбал, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим туслагч” ТББ-тай таван сая төгрөгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, “И-Монголиа” төрийн үйлчилгээний нэгдсэн системтэй холбоотой нийтлэгдэж буй мэдээллийг тандах нэрийн дор 300 гаруй хэвлэл мэдээллийн сайтад мониторинг хийж, тагнасан тухай дуулиан дэгдэж байсан билээ. Тэгвэл “Цахим туслагч” ТББ-ийн эзэн нь Э.Амаржаргал буюу Ц.Чулуунзагдын дүү байжээ. 

Бид дараагийн дугаартаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий дээрх 46 компани аль салбарт ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар тендерүүдэд “ногоон гэрэл”-ээр шалгарч байсныг хүргэх болно. Тухайлбал, Д.Амарбаясгалангийн “Соёмбо принтинг” ХХК өнгөрсөн онд ганцхан өдрийн дотор 1.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан баримт байна. 

Эх сурвалж: ergelt.mn /2022.01.10/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (172.69.252.168)
    МАН-ын нарийн бичгийн дарга бараг 20-д жил хийгээд баяжсан хүн юмуу.энэ бол одоо юугаар ч цохисон ойчихгүй болсон хүн байна.ер нь харахад худлаа л гар шиг байдаг юмдаа.
    2023 оны 10 сарын 05 | Хариулах
  • Шантааж (172.69.45.134)
    Бүр бичих юм олдохгүй зохиогоод явж өглөө
    2023 оны 10 сарын 04 | Хариулах
  • Шантаажчингуудаа (172.70.233.140)
    Тендер хуссан баримт олдоогүй юм уу
    2022 оны 01 сарын 13 | Хариулах
  • Тендер хуссан баримтууд олдоогүй болно. ;) (172.70.233.140)
    Авилгалч шантаажчин Эргэлт.мн
    2022 оны 01 сарын 13 | Хариулах
  • Авилгалч Энхмарт (172.70.233.140)
    Бааххн тендер гэснээ юу биччихээ вэ хөөрхөнүүдээ
    2022 оны 01 сарын 13 | Хариулах
  • Ямарч баримтгүй юм тавьж байх юмаа (162.158.178.196)
    Жанжин
    2022 оны 01 сарын 13 | Хариулах
  • bataa (172.70.147.44)
    hudal medeellee shal utgagui zohiomol zohiol bna
    2022 оны 01 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 4 цаг 39 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 4 цаг 41 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 4 цаг 44 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 4 цаг 46 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 4 цаг 47 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 6 цаг 17 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 6 цаг 18 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 6 цаг 19 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 6 цаг 23 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 6 цаг 39 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 7 цаг 5 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 7 цаг 7 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 7 цаг 22 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 8 цаг 7 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 11 цаг 40 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 11 цаг 42 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 11 цаг 45 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 11 цаг 47 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 12 цаг 22 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 12 цаг 35 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top