x

Боловсролын багц хуулинд бодолцох ёстой нөхцөл!

Цар тахлын жилүүдэд боловсролын салбар бусдаасаа хүнд байгаа ч боловсролын салбарынхан идэвхтэй байгаа. Долоон ажлын хэсгийн 23 гишүүний боловсруулсан Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг хичээлийн шинэ жилийн хонхон дуутай зэрэг шахам эхэлж хот, хөдөөгүй өрнөв. Ингэж өргөн фронтоор дайрахаас өөр аргагүй, ухрах газар үгүй гэдгийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням хоёргүй утгаар хэлсэн. Тэрээр “Ам нээвэл” нэвтрүүлэгт “Багш нарын 60 гаруй хувь нь боловсролын цөм хөтөлбөрөө ойлгоогүй”, “Дээд боловсролын сургуулийн хичээлийн агуулгын 70 хувь нь хоцрогдсон”, “МСҮТ-д суралцаж буй хүмүүсийн 30 хувь хүүхэд, үлдсэн нь буюу 45 мянга нь насанд хүрэгчид. Харин тэдгээр насанд хүрэгчдийн 50 хувь нь ерөнхий боловсролын мэдлэггүй” гэх мэт айж цочмоор зүйл ярьжээ.

Энэ бүгдийг сууриар нь, тэр чигт нь засаж залруулах гэдэг Г.Дамдиннямын санаа зорилгыг сурагч, багш нар, салбарын судлаачид, эцэг эхчүүд ч алгаа ташин дэмжиж байгаа. 

Ажлын хэсгийнхэн Намрын чуулганы турш толгой өөд татах завгүй ажиллалаа. “Боловсролын багц хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг 48 цэцэрлэгийн 255, Ерөнхий боловсролын 30 сургуулийн 957 буюу нийт 1212 багш, удирдах ажилтан, ажиллагсдыг хамруулан сум, сургууль, цэцэрлэгийн түвшинд, сургалтын байгууллагын удирдлагын түвшинд, бүсийн түвшинд нийт гурван удаа зохион байгуулжээ. Эдгээр хэлэлцүүлгүүдээс гарсан саналыг нэгтгэн боловсруулж үндэсний хэмжээний цахим хэлэлцүүлэгт танилцуулж албан тоотоор БШУЯ-ны ажлын хэсэгт хүргүүлээд байна. Дээрх хэлэлцүүлгээс хуулийн төсөлд өөрчлөх, өөрчлөн найруулах, нэмэлтээр оруулах дөрвөн бүлгийн 63 заалт, хасах дөрвөн заалт байна гэж үзжээ. 

Боловсролын багц хууль Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ын үзэл баримтлалын дагуу хийгдэж таарна. “Алсын хараа 2050”-ын “Боловсрол” хэсгийн нэгдүгээр шат 2020-2030 оныг хамарна. Түүний 2.1.13 хэсэгт “Сургуулийн насны хүн амын тооны өсөлтөд тулгуурлан бүх шатны сургалтын байгууллагын дэд бүтцийг сайжруулан, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй орчин бий болгож чанартай үйлчилгээ үзүүлэх орчин бүрдүүлнэ” хэмээн заасан буй. Тэнд Ерөнхий боловсролын сургуульд хамрагдах хүүхдийн тоог он оноор нь, аймаг дүүргээр нь гаргасан график бий. Ингээд тооны машин барьж аваад бяцхан тооцоо хийж үзлээ. Дөрвөн жилийн дараа буюу 2025 онд манай боловсролын нөхцөл байдал ямар болохыг багцаалах гэсэн хэрэг. Жишээ нь, 2025 онд гэхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцагсдын тоо өнөөгийнхөөс 250 мянгаар шууд нэмэгдэх нь. Эдгээр хүүхдүүдийг сургахад мэргэжлийн 23 мянган багш, 1 000 хүүхдийн багтаамжтай 250 сургууль хэрэг болох нь. Гэтэл сүүлийн таван жилд Монгол Улсад 71 сургууль баригджээ. Нийслэлд 2022 онд 41 сургууль цэцэрлэг, спорт цогцолбор барих төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ эрчээрээ гурван жил явна гэж тооцвол 2025 онд зөвхөн нийслэлийн хэмжээнд 127 сургууль сох дутахаар тооцоо гарлаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Улсын төсвийн 16 хувьтай тэнцэх төсөвтэй боловсролын салбар мөнгөөр дутаагүй” гэж ам нээжээ. Тийм ч биз. Ирэх гурван жилд төсвийг нь огцом нэмэхээ бодсон байж таарна. Гэтэл сургууль гэдэг ганц байшин барилга биш. Хүүхэд шуугилдах их өргөөнд эзэд хэрэгтэй. Тэднийг МУБИС дангаараа бэлтгэх дархан эрх эдэлдэг. Энэ сургуулийг жилд 4000 оюутан төгсдөг ажээ. Сургууль төгссөн бүхэн багшлаад байдаггүй ч тэгж төсөөлбөл 2025 онд багшгүй байшинд баахан хүүхэд цуглах тооцоо гарлаа. Хүүхэд шуугилдах их өргөөний эздийг хувилж олшруулах боломж даанч үгүй. Ямартаа л хөл хорионы хичээлийн хоцрогдол арилгахад одоогийн багш нар хүрэлцэхгүй тэтгэвэрт суугаа боловсон хүчнээ дайлчилсан юмдаг.

Сургалтын лут хөтөлбөр байлаа ч сургууль, багш хоёргүй бол түүгээр бид яах билээ?!? 

Б.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 4 цаг 37 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 4 цаг 40 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 4 цаг 43 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 4 цаг 45 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 4 цаг 46 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 6 цаг 16 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 6 цаг 17 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 6 цаг 18 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 6 цаг 22 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 6 цаг 38 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 7 цаг 4 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 7 цаг 6 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 7 цаг 21 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 8 цаг 6 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 11 цаг 39 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 11 цаг 41 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 11 цаг 44 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 11 цаг 46 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 12 цаг 21 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 12 цаг 34 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top