x

Ерөнхийлөгч өө, танай албатууд яагаад ард түмнээрээ тохуурхаад байна?!

Хүүгийн гэрт албаны том хүмүүс дүүрчээ. Хөдөөний гэмгүй хоёр ард юу болоод байгааг ойлгож ядан сууна. Ирсэн албаны том дарга “Би нэг хүн дагуулж яваа” хэмээн дуулгав. Гэрийн эзэд бас л айхавтар том дарга орж ирэх юм байх даа гэж бодож байгаа бололтой хавчганан үүд өөдөө харцгаана. Гэтэл саяхан Их сургуульд явсан хүү нь ороод ирдэг байгаа. Аав нь ёс бодож мэнд амар болно. Ээж нь өөрийн мэдэлгүй голын дуугаараа “Миний хүү” хэмээн ямар ч жүжиглэлгүй дуу алдлаа.

Ямар энхрий зөөлөн, ямар их хайр илэрсэн гэж санана. Хүүгээрээ бахархах, хүүгээ хайрлах нь эхийн нүдэнд нэвт харагдаж уншигдана. Үзэж байсан хүмүүс өөрийн эрхгүй энэ зураглалыг хараад нүд нь чийгтэхээр. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэж энийг л хэлдэг байх даа. Тэгвэл тэр хүүг гадаадад тэтгэлгээр сурахаар шалгарсныг дуулгах гэж яаж дээрэлхсэн гэж санана. Бодвол Их сургуулийн мундаг дарга багш байлгүй, нэг эмэгтэй түүнийг дуудаж оруулж ирээд ял тулган байцаагаад л яг л ногоон малгайтан шиг “Ямар хэрэг хийснээ мэдэж байна уу, яг одоо хэлбэл ялгүй” гэж хэлсэн ч бил үү, яалаа даа. Яг л цатгалан муужгай хулгана барьчихаад идэхгүй тоглож, тамладаг шиг тэр хүүгээр доог тохуу хийж маягласан. “Та тэтгэлэгт тэнцжээ” гээд л бол оо биз дээ.

Тэгж тоглоом хийж ард түмнийхээ хүүгээр наадах эрх тэр хүмүүст байгаа юу. Тэгж дорд үзэж тоглоом наадгай хийх байсан юм бол яах гэж тэр хүүг тодруулсан юм бэ. “Чамд бол ахдаж байна” гэж тэнд очсон бүх хүн биеийн хэлэмжээр хэлээд байсан. Бидний муусайн хүүхдүүд айхгүй яах юм. Дөнгөж гэрээсээ холдож үзэж байгаа, дээрээс нь Их сургуульд ороод, хүн танихгүй, ёс мэдэхгүй хүүхдийн нүдийг хагалчих гээд яаж байгаа нь тэр юм бэ. Ерөнхийлөгч өө, та үнэн сэтгэлээсээ ард түмний хүүхдийг сургах гэж байгаа юм бол тэр хүүгийнд очиж ихэс дээдсээрээ гайхуулсан хүмүүстээ арга хэмжээ ав.

Бас ард түмний мөнгөөр хаа байсан баруун аймаг явж гайхуулж байхаар ганц и-мэйл бичээд л, үгүй бол сумын даргад нь утсаар хэлээд болно биз дээ. Таны албатуудын биеэ тоож өөрсдийгөө ихэд бодсон зан нь хэтрээд байгаа юм биш үү. Аль эсвэл та ингэвэл гоё гэж хэлж, хийлгүүлж байгаа юм уу?!

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 4 цаг 39 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 4 цаг 42 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 4 цаг 45 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 4 цаг 47 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 4 цаг 48 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 6 цаг 18 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 6 цаг 19 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 6 цаг 20 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 6 цаг 24 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 6 цаг 40 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 7 цаг 6 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 7 цаг 8 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 7 цаг 23 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 8 цаг 8 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 11 цаг 41 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 11 цаг 43 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 11 цаг 45 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 11 цаг 48 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 12 цаг 23 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 12 цаг 36 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top