x

Альфабүүк номын дэлгүүр сургуулиудыг “ӨГЛӨӨНИЙ УНШЛАГА”-д уриаллаа

Ковидын улмаас хоёр жил гаруй хугацаанд сургалтын үйл ажиллагаа доголдсон, мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сэтгэцийн болон нийгмийн харилцааны асуудлууд үүсээд байгаа билээ.

Эдгээр асуудлын суурь шалтгааныг арилгахын тулд Альфабүүк номын дэлгүүрийн зүгээс сургуулиудад “Өглөөний уншлага” хөтөлбөрт нэгдэх санаачлага гаргажээ.

Уг хөтөлбөр нь хичээл эхлэхээс өмнө 10 минутыг суралцагч болон багш нар уншлагад зарцуулах бөгөөд ном унших дадлыг төлөвшүүлэхээс гадна харилцаа хандлагын болон нийгмийн боловсрол хүмүүжлийг уг хөтөлбөрөөр дамжуулан хүргэх боломжтой гэж үзэж буй аж.

Монголд хувийн хэвшлийн зүгээс үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага байгаа бөгөөд тухайлбал, иргэдийг хуримтлалтай болгох, хуримтлуулах зуршлыг нь дэмжих зорилгоор Монголын банк санхүүгийн салбарт “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг 2015 онд анхлан санаачилж хэрэгжүүлснээр орон даяар 200 мянган иргэн тус хөтөлбөрт нэгдэж хуримтлалтай болж чадсан байна.

Япон улсад 1988 онд ерөнхий боловсролын хоёр багшийн санаачлан эхлүүлсэн өглөө ангиараа ном унших хөтөлбөр нь улс орон даяар амжилттай хэрэгжсэн бөгөөд бүхий л сургуулиуд өглөөний уншлага хийх болсноос хойш нийгмийн суурь хүмүүжилд эерэг нөлөө үзүүлж, зөв боловсон хувь иргэнийг бий болгоход чухал нөлөөтэй хөтөлбөр болсныг бүхий л түвшинд үнэлсэн юм.

Уг хөтөлбөр нь сайн дурын үндсэн дээр явуулах бөгөөд нээлтэй, албадлагын бус, улстөрөөс ангид явуулах зарчмыг баримтлах, өглөөний уншлагад хамрагдаж буй суралцагч нэг бүрийн хувьд “өөрөө унших зүйлээ сонгох, бүгдээрээ хамт унших, уншсан зүйлээрээ асуугдахгүй байх” гэсэн зарчимтай гэнэ.

“Ном бол хайр” уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг Альфабүүк нь орон нутгийн болон алслагдсан аймаг, гэр хорооллын хүүхдүүдийг тэгш боломжийг бий болгох зорилготой “Мажикбокс” төсөл, “Өглөөний уншлага” хөтөлбөр зэрэг санаачлагаараа нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 9 цаг 34 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 9 цаг 37 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 9 цаг 40 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 9 цаг 42 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 9 цаг 43 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 11 цаг 12 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 11 цаг 13 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 11 цаг 15 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 11 цаг 18 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 11 цаг 34 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 12 цаг 1 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 12 цаг 3 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 12 цаг 17 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 13 цаг 2 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 16 цаг 35 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 16 цаг 38 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 16 цаг 40 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 16 цаг 42 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 17 цаг 18 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 17 цаг 30 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top