x

Бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, идэвхтэй хамтран ажиллахыг уриалав

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Азийн сантай хамтран хотуудын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд харилцан туршлага солилцох, оновчтой шийдэл олох, бүс нутгийн хотуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн Улаанбаатар хотноо зохион байгуулсан түүхтэй.

Өнгөрсөн хугацаанд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг 2014, 2016, 2018, 2020 онуудад болон сэдэвчилсэн хурлыг 2015 онд Улаанбаатар хотод тогтвортой, ногоон, хүртээмжтэй хотуудын хөгжил, байгаль орчны асуудал, агаарын бохирдол, усны менежмент, эрчим хүчний хэмнэлт, хотуудын эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн санхүүгийн механизм, эко тээвэр, ногоон дэд бүтэц, Ковид-19 цар тахлын үед хотуудын сайн туршлагыг солилцох нь зэрэг сэдвийн хүрээнд тус тус амжилттай зохион байгуулж ирсэн.

Зүүн хойд Азийн хотын дарга нарын 5 дахь удаагийн форумыг ирэх 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тус форумын бэлтгэл ажлыг хангах зорилгоор оролцогч хотуудтай хамтран Ажлын хэсгийн уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

Уулзалтад ОХУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг улс орны 20 хотын 40 гаруй төлөөлөгчид оролцож ирэх оны форумаар хэлэлцэх сэдэв, агуулга,  болон форумын дүрмийн төслийн талаар харилцан санал солилцов.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндэ, тус форумыг бүс нутгийн өмнө тулгамдаж буй зорилтуудыг шийдвэрлэхийн тулд туршлагаа хуваалцах, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойг онцлоод цаашид идэвхтэй хамтран ажиллахыг уриалав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 9 цаг 34 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 9 цаг 37 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 9 цаг 40 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 9 цаг 42 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 9 цаг 43 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 11 цаг 12 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 11 цаг 14 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 11 цаг 15 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 11 цаг 18 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 11 цаг 34 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 12 цаг 1 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 12 цаг 3 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 12 цаг 17 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 13 цаг 2 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 16 цаг 35 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 16 цаг 38 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 16 цаг 40 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 16 цаг 42 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 17 цаг 18 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 17 цаг 30 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top