x

Д.Сумъяабазар: ЖДҮ-ийг дэмжиж, ААН, байгууллагуудад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг олгоно

НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 84 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичиг, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг  хэлэлцэж байна.

НИТХ-ын хуралдаан цахим болон танхим гэсэн холимог байдлаар хуралдаж буй юм.

Хуралдааны эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар “Ирэх оны төсвийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан боловсруулсан бол “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-г УИХ-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж баталсантай холбоотойгоор анх удаа боловсруулсан” гэдгийг онцлов.

“Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн долоон бүлэгтэйгээр боловсруулжээ.

“Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-нд тусгасан Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд Нийслэлийн шуурхай штабыг байгуулж, нутгийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бүх төрлийн бараа материалын хүрэлцээ хангамжийг сайжруулах, цар тахлын  өвчлөл, нас баралтыг бууруулж, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, аж  ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгох зэрэг зорилтууд багтжээ.

Арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн  байдлаар нийслэлийн нийт хүн амын 74.8 хувь  I тунд,  71.3  хувь II тунд, 27.3 хувь III тунд хамрагдаад байна. Нийгэм эдийн засаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн орлогыг дэмжих, халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд 3662 байгууллагатай хариуцлагын гэрээ байгуулан ажиллуулсан. Цаашид эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлтэд анхаарч, ариутгал халдваргүйжүүлэлтийг тухай бүр ханган ажилласан бөгөөд цаашид гэдгийг ЕБС-ийн сурагчдын хоцрогдлыг арилгахад дэмжлэг үзүүлж, сургалт зохин байгуулахаар төлөвлөсөн гэж Хотын дарга Д.Сумъяабазар онцлон дурдлаа.

Тэрээр НИТХ-ын хуралдаанд “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-нд багтсан цаашид хийж хэрэгжүүлэхээр ажлаасаа танилцуулсан. Засаг дарга болон түүний удирдлагын багийнхан ирэх оны төсөв болоод бусад бодлогын баримт бичгээ танилцуулан НИТХ-ын төлөөлөгчдийн асуусан асуултад хариулж байна.

НИТХ-ын  XI хуралдаан үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 9 цаг 31 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 9 цаг 34 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 9 цаг 37 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 9 цаг 38 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 9 цаг 40 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 11 цаг 9 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 11 цаг 10 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 11 цаг 12 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 11 цаг 15 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 11 цаг 31 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 11 цаг 58 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 12 цаг 0 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 12 цаг 14 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 12 цаг 59 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 16 цаг 32 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 16 цаг 35 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 16 цаг 37 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 16 цаг 39 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 17 цаг 15 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 17 цаг 27 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top