x

Д.Амартүвшин: Орон байрны архидалт үнэхээр утгаа алдаж байна. Орой бүр байрны гадаа цагдаа ирж байна

"Тэвчээр тасарлаа" хөдөлгөөнөөс үйлчилгээний байгууллагуудын цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж, 24 цагаар ажилдаг болгох талаар хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр "Тэвчээр тасарлаа" хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Амартүвшин "Ковидын үед аж ахуйн нэгжид цагийн хязгаарлалт үйлчилж байгаагаас үүдэн тухайн аж ахуйн нэгжүүд маш хүнд байдалд ороод байна. Өглөө, оройдоо нийтийн тээвэрт маш олуулаа шахалдаж явж байна. Гэвч оройдоо 30-50 хүн үйлчлүүлдэг баар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулах гэхээр мэргэжлийн хяналт, цагдаа гэх мэт албаныхан ирж дарамталж байна. Үүнээс болж орон байрны архидалт үнэхээр утгаа алдлаа. Орой бүр байрны гадаа цагдаа хүрч ирээд хүн авч явж байгааг харж байна.

Цагийн хязгаарын дарамтаас болж хүмүүс уудаг газраа биш орон гэртээ, хүүхдийнхээ хажууд, эхнэрийхнээ хажууд, хутганыхаа хажууд архи, согтууруулах ундаа ууж байгааг анхаарах ёстой.

Мөн маш олон газар бүр нууцаар ажиллаж байгаа ч асуудал үүсгэж байна. Энэ нь эргээд тухайн газарт гарсан ямар нэг хэрэг, үйл явдлыг нуух ч эрсдэл үүсгэнэ.

Гэхдээ тэр газрууд хоёр жилийн хугацаанд хаалттай байсан. Хаалттай байсан хугацааныхаа түрээсээс эхлээд бүх зардлаа нөхөж олох шаардлага аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгааг ч бодох шаардлагатай. Бид зүгээр л ажлаа хиймээр байна.

Хоёр нүүртэй КОВИД-ын журмыг больж, цагийн хязгаарыг зогсооё. Маш олон хүний амьдрал дээсэн дөрөө дээр байгааг анхаарах ёстой. 

Сүүлд нь хэлэхэд, Улаанбаатар 1.5 сая хүнтэй хот. Энэ олон хүнийг зөвхөн 08:00-21:00 цагийн хооронд бүгдийг нь шавуулахаар өдрийн ачаалал нь нэмэгдэж, нөгөө л хотын түгжрэлээс эхлээд бүх асуудал үүсэж байна. Дэлхий дахинд нэг саяас дээш хүн амтай бүх хот шөнийн цагаар ажилладаг газартай байдаг. Шөнийн хоолны газар, шөнийн зах, шөнийн баар цэнгээний газар ажиллуулж байж өдрийн ачааллыг багасгана гэдгийг төр засаг ойлгох ёстой" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 9 цаг 36 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 9 цаг 39 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 9 цаг 42 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 9 цаг 44 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 9 цаг 45 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 11 цаг 14 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 11 цаг 16 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 11 цаг 17 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 11 цаг 21 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 11 цаг 36 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 12 цаг 3 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 12 цаг 5 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 12 цаг 20 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 13 цаг 5 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 16 цаг 37 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 16 цаг 40 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 16 цаг 42 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 16 цаг 44 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 17 цаг 20 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 17 цаг 33 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top