x

Сонгуулийн маргааш Иргэн Д.Мөнх-Эрдэнийн хийсэн эрэн сурвалжлага

Өчигдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгууль болж, сонгогчдын ирц хүрээгүй шалтгаанаар санал хураалтыг дахин явуулахаар болов. Сонгогчийн ирц 50 хувьд хүрээгүй хүрээгүй хэсгийн хороод дээр дахин санал хураалт явуулж, өмнө өгсөн санал дээр нэмж тооцно гэсэн үг.

Сонгуулийн маргааш буюу өнөөдөр өглөө олон нийтийн сүлжээнд “иргэн Мөнх-Эрдэнэ” хэмээн нэрлэгдээд байгаа АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн яам болон нийслэлийн ЗДТГ-аар лайвтайгаа зочлов. Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нарыг албан тушаалаас нь огцруулах уриалга гаргаад байгаа билээ.

Тодорхой хэлбэл, өнгөрөгч долоо хоногийн турш үргэлжилсэн цагдаагийн баривчилгаа, иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан хууль бус үйл ажиллагаанд бухимдсан иргэд Хууль зүйн сайд Х.Нямбаатартай уулзахаар яамны хаалгыг гурван өдөр сахисан ч уулзаж чадаагүй. Энд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн, Хууль зүйн сайдаас хариу тайлбар нэхсэн арав гаруй иргэнийг цагдаагийнхан баривчлан авч явсан байдаг.

Гэвч иргэн, цагдаа хоёр ийн тулж байх үеэр сайд Х.Нямбаатар, хотын дарга Ц.Сумьяабазар нар Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж, МАН-аас нэр дэвшигч Н.Батшугарын сонгуулийн сурталчилгааг хийж явсан бичлэгийг иргэн Д.Мөнх-Эрдэнэ сонгуулийн санал хураалт болохын өмнөх орой нийтэд цацсан. Ингэж нийслэлчүүд Засаг даргаа, монголчууд Х.Нямбаатар сайдын барааг харсан байдаг юм. МУГТ Э.Цэндбаатартай хийсэн хэрүүлээсээ хойш олны өмнө огт дахин харагдаагүй хүн л дээ. Харин өнөөдөр өглөө иргэн Д.Мөнх-Эрдэнийн буянаар монголчууд ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн бариулж, Х.Нямбаатарын тухлан суусан яамны шинэ барилгыг дотор талаас нь сонирхож, жаал нүд хужирлав.

ХЗ яам

Гаднаасаа л гял цал болсон, тэнгэр баганадсан том сүрлэг том багануудтай, “роман хийц” буюу готик хэлбэрийн энэ барилгын дотор тал ч бас тансаг аж. Үүднээсээ эхлээд гантиг чулуун шал, царс модон хана, хаалга, тавилга, алтлаг өнгийн гэрлийн бүрхэвч гээд Арабын баян орнуудын хааны ордноос дутах юм алга. Өглөө 09.00 цагт эхэлсэн лайв 10 цаг өнгөртөл цаг гаруй  үргэлжилсэн ч Х.Нямбаатар сайд ажилдаа ирсэнгүй ээ. Даваа гаригийн өглөө шүү дээ.

Х.Нямбаатар сайдын оронд Хууль зүйн дэд сайд С.Баатаржав /ЦЕГ-ын дарга асан/ иргэн Д.Мөнх-Эрдэнийг өрөөндөө хүлээж авахаар болсон ч туслах нь оруулсангүй. Дэд сайдын үүдний өрөө гэхэд 20-25 саяын үнэтэй (иргэн Мөнх-Эрдэнэ "арван сая орчим" гэж багцаалсан ч бас л багадуулсан бололтой) арьсан буйдан, 10 саяын үнэтэй креслотой. Дэд сайдын туслахын суудаг сандал ямар үнэтэй болохыг асуутал "Миний хувийн сандал, гэрээсээ авчирсан" гэж хариулав. Хэдэн зуун саяын тавилга дотор сууж бас сэтгэл нь ханахгүй. "Далай хүртэл усаар дутдаг" гэж энэ бололтой. Яамны ажилтнуудын шинээр дээр 4 саяын үнэтэй imac-ууд угсраатай. Тасархай тасархай...

Яамны барилгын хоёрдугаар давхрын нэг жигүүрийг бүтэн эзэлсэн дэд сайдын өрөөний урт ныг гаднаас алхаад хэмжихэд бараг 20 метр. Нийт талбай нь 200 метрээс их гэсэн үг. Гэтэл ЕБС-ийн 1 ангийн 60 хүүхэд хэдэн м.кв өрөөнд хичээллэдэг билээ.

Дэд сайдын туслах н.Түвшинбаяр “төрийн ажил явж  байна, та ажилд саад болоод байна. Байгууллагын уур амьсгал эвдлээ” энэ тэр гэж хөөж туусан боловч хоёр давхрын коридорт бүтэн цаг хөлхөхөд нэг ч албан хаагчийн барааг харсангүй. Хаалгаа дотроос нь түгжээд нам суусан бололтой. Тагнуултай кино цаашаа...

Хамгийн сонирхолтой зүйл нь сайдын туслах бацаанд лав “Төрийн байгууллага иргэндээ нээлттэй байх ёстой” гэдэг ёс зүй, хандлага огт алга. Иргэнд эрх гэж бий, төрд үүрэг бий. Гэтэл иргэнтэйгээ зэрэгцээд “эрх” яриад байх юм. Таны лайв таны эрх юм бол лайванд орж байгаа хүнд ч гэсэн эрх байгаа, та миний эрхэнд халдаж байна гэнээ. Хууль зүйн яам ямар хувийн компани уу? Д.Мөнх-Эрдэнэ ямар иргэн С.Баатаржавын гэрийн хаалгыг тогшиж, эхнэр хүүхдийг нь ичээсэн үү? Төрийн албан тушаалтан албан өрөөндөө иргэнээ хүлээж аваад камерийн өмнө нээлттэй ярилцчихаар эрх нь зөрчигдөх үү?

Яг үнэндээ энэ байшинд ямар ч сайд, дэд сайд, газрын дарга хэрэггүй. Сайдын туслах гэж амны салиа нь арилаагүй бацаан ганцаараа төрийн алба, төрийн байгууллагыг төлөөлөөд бүтэн цаг даналзаж байна. Сайдын цайг л зөөдөг нөхөр шүү дээ. Яасан том бацаан бэ, хэний хүүхэд вэ? Сайдын жолооч бололтой, харваас цагдаа зантай нэг нөхөр бас өрөөнийх нь үүдэнд суучихсан, “наадхаа хөөж гаргаач, бариач”...

Яг үнэндээ бол иргэн Д.Мөнх-Эрдэнэ яамны хаалгаар орохоосоо өмнө лайваа асаагаагүй байсан бол, сайдын туслахын үгэнд орж лайваа унтраасан бол аль хэдийн ачигдаад явчих байлаа. Ашиглалтад ороод хоёр жил өнгөрсөн ч ковидийн хязгаарлалтаас болж иргэдэд хаалттай байсан Хууль зүйн яамны шинэ барилгыг иргэн Д.Мөнх-Эрдэнэ иргэдээ нэг удаа үзүүллээ. Улсын эмнэлэг, сургуулиудынхаа нөхцөл байдалтай ч харьцуулж нэг харлаа, хөөрхий.    

Анх ашиглалтад авахдаа 30 тэрбумаар өргөлтгөл хийсэн (арван цэцэрлэг босгочих мөнгө шүү дээ, базарваань) хэмээн олон нүд үзүүрлэгдэж байсан яамны барилгын нийт төсөв 120 тэрбум төгрөг давсан гэв үү. Ерэн тэрбум нь тавилга юм биш үү?

Хууль зүй сайд, дэд сайд нартай уулзаж чадалгүй, дэд сайдын туслахад хөөгдөж гарсан Д.Мөнх-Эрдэнэ залгаад хотын захиргаагаар орсон. Хотын дарга Д.Сумьяабазартай уулзаж чадаагүй боловч орлогч дарга Б.Сүхбаатарыг өглөөний 10 цагт арынхаа өрөөнд архи сөгнөж суухад нь гардав. Нөгөөх нь юу болоод байгааг мэдэж байгаа ч юм алга. “Чи зүгээр явж тэр намаа л өөд нь тат” энэ тэр...

Б.ЖАРГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 8 цаг 3 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 8 цаг 5 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 8 цаг 9 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 8 цаг 10 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 8 цаг 11 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 9 цаг 41 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 9 цаг 42 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 9 цаг 44 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 9 цаг 47 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 10 цаг 3 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 10 цаг 30 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 10 цаг 32 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 10 цаг 46 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 11 цаг 31 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 15 цаг 4 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 15 цаг 7 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 15 цаг 9 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 15 цаг 11 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 15 цаг 46 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 15 цаг 59 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top