x

"90 мянган сонгогчийн эрхийг саналаа худалдсан 20 мянга нь гишгэлж таарахгүй"

УИХ-ын 18, 28-р тойрог буюу Хэнтий аймаг, Согнинохайрхан дүүрэгт явуулж буй нөхөн сонгуулийн сурталчилгаа өчигдөр хаагдлаа. Маргааш буюу 10-ны өдөр сонгуулийн санал хураалт болно.

Сонгинохайрхан дүүргийн хувьд сонгуулийн хоёр тойрог болдог. Нөхөн сонгууль явуулж буй 28-р тойрог нь 110 мянга орчим сонгогчтой.

Эрх барьж буй МАН-ын хувьд энэ удаад ч гэсэн сонгогчийн ирцийг хамгийн бага байлгах тактик барьж байгаа. Тавин мянга орчим хүн санал өгөхөд түүний тал хувь буюу 25 мянган хүний саналыг худалдаж авахад хангалттай гэж үзэж байна. Угаасаа нөхөн сонгуулийн ирц ээлжит сонгуулийг бодвол бага байдаг учраас энэ асуудалд санаа зовохгүй ч байгаа бололтой.

Нэгж саналын үнэ өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тогтчихсон, 200 мянгаас буухгүй. 25 мянгаар үржүүлэхэд тавхан тэрбум төгрөг. Эрх барьж байгаа намын хувьд энэ мөнгө ганц тойргийн “цавчааны” мөнгө. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 76 тойрогт тараасантай харьцуулахад юу юм.

Гэвч саналаа худалдсан 20 мянган сонгогч үлдсэн 90 мянган сонгогчийн өмнөөс шийдвэр гаргана гэдгийг гэртээ суугаа сонгогч нэг бүр санах ёстой. Өөрийн тань өмнөөс өөр хэн нэгэн ирээдүйг тань шийдээсэй гэж хүсээгүй л бол сонгуулийн өдөр санал авах байранд өөрийн биеэр очих ёстой гэсэн үг.

Өмнөх удаагийн сонгуулиудаар ч гэсэн тохиолдож байсан даа. Урьдчилаад “мөнгө өгнө” гээд зар тараачихаар сонгогчид мөнгөө тараахыг нь хүлээгээд саналаа өгөхгүй суугаад байдаг. МАН ийм маягаар маш олон сонгуулийн ирцийг “амжилттай” унагаж байсан. Харин мөнгө бол аль хэдийн очих ёстой хүндээ оччихсон байдаг. Тийм болохоор ийм мэтийн “хавханд” унаж санал хураалтаас хоцрохгүй байхыг Сонгинохайрханчууддаа сануулж байна.

Хэдийгээр бид өөрсдийгөө “Төрийн эрх ард түмний мэдэлд байдаг, төлөөллийн зарчмаар эрх мэдлээ хэрэгжүүлдэг” (УИХ-ын гишүүд бидний төлөөлөгч, бидний өмнөөс бидний төлөө ажилладаг зарц барлаг юм гэсэн санаа л даа) гэж ярьдаг боловч бодит байдал дээр тийм биш гэдгийг бүгд мэднэ. Дөрвөн долоо хоног сайхан толгой эргүүлж, “тогос шиг гоёж хөхөө шиг донгодож” байж саналыг тань авчихаад дөрвөн жил толгой дээр чинь гараад суучихна. Бууж ирнэ ээ гонж...

Тийм болохоор бодит байдал дээр төрийн эрх мэдэл дөрвөн жилд ганцхан удаа иргэдийн гарт ирдэг. Тэр нь сонгуулийн санал хураалтын өдөр юм. Ядаж энэ өдрийг алдалгүй, өөрөө өөрийнхөө төлөө сонголт хийх, санал авах байранд өөрийг биеэр очих хэрэгтэй юм даа. Тэгсний дараа хожим нь ядаж таны сонголт зөв, эсвэл буруу байсан тухай үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой болно. Тэгж чадахгүй бол сонгууль болгоноор таны өмнөөс бусдын хийсэн сонголтыг хараан зүхсээр хорвоог барна даа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 8 цаг 8 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 8 цаг 11 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 8 цаг 14 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 8 цаг 15 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 8 цаг 17 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 9 цаг 46 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 9 цаг 47 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 9 цаг 49 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 9 цаг 52 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 10 цаг 8 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 10 цаг 35 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 10 цаг 37 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 10 цаг 51 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 11 цаг 36 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 15 цаг 9 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 15 цаг 12 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 15 цаг 14 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 15 цаг 16 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 15 цаг 52 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 16 цаг 4 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top