x

Амь наана, там цаана «бензин»-ий домгийн үргэлжлэл

“Сайд нар ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар ярилцжээ”. Гэж манай нэр хүндтэй нэгэн сайт ийм гарчиг тавиад мэдээлчихсэн байх тул би шүүрч аваад нөгөө улигт сэдвээ дахин хөндөхөөр зориглолоо. 

Хоёр улсын түүхэн харилцаа, тэгэх тусмаа найрамдалт харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх тухай, хоёр улсын Төрийн тэргүүн нарыг уулзуулах тухай ярьж буй тэр чухал сэдвийг мэдээлэхдээ монголчуудаа дэндүү басамжлан ийм гарчиг сонгож авсныг нь шууд шүүмжлэх гээгүй шүү. Монголчуудын тэнэгдүү толгойд зориулж л тийм гарчиг сонгож авсан байна.

Монголчууд дэндүү примитив, материаллаг (шуналын дэв үү?), бас дэндүү цамаан, бас тэнэгдүү болсныг шатахууны хомсдлын 7 хоног нэвт харуулсныг хүлээн зөвшөөрч байна. Машинаас нь буулгаад хэд хоног явган алхуулчих гэсэн уриа маань агаарт хийсэн алга болсныг бас хүлээн зөвшөөрч байна. Би ялагдлаа, бууж өглөө. Гэхдээ бичихгүй байж болохгүй байна.

Нийслэлийн унаган хүүхэд би, бидний хэсэг нөхөд (маш олуулаа!) машины энэ их түгжрэл, утаа, агаарын бохирдолд чинь хахаж бачуурч үхэх гээд бичээд байгаа хэрэг шүү дээ. Хаа нэгтэйгээс уншиж байсансан. Энэ хотын төвийн гудамжнууд чинь 45 мянган машин хөлхүүлэх багтаамжтай гэж. Энэ тоо хуучирсан байж мэдэх боловч лав нэг сая машин чихэлдэн тэглэж зогс гэж зориулагдаагүй байх. За нэмээд нэмээд 100 мянгыг нь зөвшөөрчихье гэхэд тэр нь 10 дахин шахуу өсч үржсэн байхад хотын түгжрэлийн тухай ойрын 50 жилдаа шувтан ярьж үглэж, харааж зүхэж, бас элдэв шийдвэр эрэлхийлж, гэхдээ үр дүнгүй өнгөрөөхөөс аргагүй юм. 

Шатахуун хомсодсон, тэр шатахууныг нь Төр нь олж ирж дийлэхгүй байгаа тухай бус энэ хотод чинь машин нь хэт ихдээд, хэрэглээ нь учир утгаа алдаад (тэнэглэл рүү явж орсон!), энэ хотод явж буй нийт машины 70-80 хувь огтын хэрэггүй, ихэнхи нь цаг нөхцөөж (ихээхэн завтай хүмүүс!),тэр хэрээрээ тэр “тансаглал”-аа (хайран алтан цаг, хайран шатахуун) Төрөөсөө нэхэж яваа царай нь тэр юм. Тэрхүү 70-80 хувь 7 хоног байтугай бүтэн сар шатахуунгүй зогссон ч Монгол орон нураад уначихгүй, тэдний машин унаагаар Монгол орон огтоос дутахгүй. 

Төр–засаг нь тэднээс гөлөлзөж бензин олж ирж байгааг би шүүмжилсээр байх болно. Гөлөлзөх нь ч мэдээж юм. Учир нь тэднээсээ санал цуглуулж гарч ирдэг учраас. 

Дураар нь их дургиулсны гай гарч ирж байгаа нь тэр юм. Түүнээс бус хямрал огтоос бус.

Ийм нэг мэргэн үг бий. Багадаа юугаар гачигдаж дутагдаж өссөн, түүнийгээ том болсон хойноо гүйцээх гэж үхэлддэг! Өнөөдөр машин хөлөглөж яваа, бас түүгээрээ зиндаархдаг, машины үнэ хөлс, хачин чаминг шүтдэг нөхөд бол социализмын үед өөрсдөө, эсвэл аав ээжийнхээ автобусанд суух гэж хамаг товч бүчээ урж тасдуулж, өглөө бүр автобусны 50 ба 20 мөнгөний төлөө яахаас ч буцахгүй явсан үгээгүй ядуу ардын үр хойчис юм.

Ойлгомжтой. Монголчуудын машинтай хэсэг нь яг энэ зовлонг л (насан багын хүслэнгээ хангах гэж!) туулж байна. Зовлон гэдгээ мэдэхгүй, Төрдөө уураа гаргаад, машин дотроо хараал зүхэл хийгээд, машин дотроо 4 цаг түгжрээд, тэгээд бүр сурчихсан. Тийм хүмүүсийн үлдэх амьдралын нэлээд хугацаа нь машины кабин дотроо өнгөрөх нь ойлгомжтой боллоо, энэ царайгаараа бол. Үүнийг аз жаргал гэх нь хаашаа юм, явж явж хохь нь л болно доо.

Миний таньдаг нэг нөхөр “Гутлын 22” байрнаас Багшийн дээд орох гэж машинтайгаа гараад (тансаглах гэсэн чинь!) цаг түгжирсэн гэв үү, 2 цаг гэв үү, надаас аман доромжлол амсаж байх юм. Миний сайн танил нэг олигархи нөхөр Жапан таунд амьдардаг. Тансаглаад, зиндаархаад, бас олон мянган доллар зараад хүүхдээ Яармаг дахь Бритиш сургуульд өгчихжээ. Хүүхдээ хүргэж өгөх, буцааж авах гэж үйл тамаа цайдаг гэв. Нэг удаа сургуулиас нь гэр хүртэл явахдаа 4 цаг түгжирчээ. Хөөрхий балчир хүүхэд тансаг жийпнийх нь кабин дотор тарчилж гүйцжээ. Цангалаа, нойр хүрлээ, шээе баая, өөр юу юу гэсэн юм, аав ээж нь төдөн мянган доллараар чамайг сургаж байгаа гэж мянга ухуулаад нэмэргүй, бүр сүүлдээ сургуульдаа явахгүй гэж уцаарлаад, мань хүн хүүхдээ шилжүүлэн авах тухай ярьж, бас надаас туслалцаа хүсч байв. Ковидоос өмнөхөн дөө. Одоо яасныг бүү мэд?

Нэртэйд нь манай энэ олон сайтууд машины түгжрэлийн тухай тусгай булан нээж, ийм зовлонгуудыг өдөр бүр, цаг тутам мэдээлж байвал машинтай тансаглагчдын тархи руу нэг юм орох болов уу, яадаг бол? Тэнэглэснээрээ зөрүүдлээд дуусах болов уу?

Машинаар хоногийн хоол олж иддэг гэсэн ядуусын армийн тухай миний эсрэг улиглахыг би олонтаа сонсож уншиж байлаа. Энэ улс чинь зах зээлийн эдийн засагтай гээд хувийн тэрэгний таксичин-жолооч, лангуу чингэлэгийн худалдагч үй олныг бэлтэгчихлээр хөгжчихдөг юм уу гэх улигт асуултаа би хариу тавья. 

Таксичин-жолооч, худалдагчдын хүчээр хөгжиж дэвжиж, дэлхийд цойлж гарч ирсэн нэг ч улс байхгүй! Зах зээл хөгжсөн, өөдтэй өнгөтэй яваа хавь ойрын бүх улс орноо тольдоод үз дээ. Улс нь баян, иргэд нь баян, төрдөө ачаа үүрүүлдэггүй, төр нь цомхон, авилга нэхдэггүй ямар ч улсад очоод үз. Хувийн машины жолооч, худалдагчид, нийтийн хоолны тогооч нар тэр улсдаа цөөнхийн цөөнхи, дэд бүтцийнх нь өчүүхэн хэсэг байдаг юм шүү дээ. Манайд нийгмийн олонхи болчихоод тэр хэрээрээ өсч томрон тэлчлээд байгаа юм яг эсрэгээрээ.

Мэргэжлээ соль оо, даян дэлхий дээр хэдэн түмэн янзын мэргэжил байна, сонголт арвин их байнаа л гэж би бичээд байгаа ухаантай юм. Ялангуяа залууст хандаад. Гар утас маажиж суудаг бол тэр дотор чинь үй түмэн мэргэжил мэдлэг байнаа л гэж бичээд байна. 

Хөгжлийнхөө эсрэгээр яваад байгаа тухай би олонтаа бичдэг. Монголд болж бүтэж байгаа нь дэндүү бага байна, болохгүй бүтэхгүй нь дэндүү их байна. Төр–засгийн, хувийн хэвшлийн болж бүтэж байгаа ажил үйлс дэндүү чамлагдаж байна. Болж бүтэж байгаа ажил үйлс гэвэл урлаг уран сайхан, хошин урлаг, нийтийн ба зохиолын дуу, бөх, лам, бөө, гэгээтэй нь хувь хувьсгалын үй олон их дээд сургуулиуд, хэдэн зуун мянган оюутан, ганц хоёр уурхай гэх үү? Дээр нь аж амьдрал сайжирсны дохио сануулга болсон нэг саяас давж буй их төмөр сүрэг гэх үү?

Эх орны баялаг, эх орны валютын сан хөмрөг, ард иргэдийн ахуй амьдралд ачтай тустай ажил үйлс, салбараа нэрлэчих дээ! 

“Хийсэн бүтээснийхээ хэрээр хүртэж жарга!”–зах зээл хөгжсөн бүх улс оронд мөрддөг хууль, жам ёс, тоглоомын дүрэм бий шүү. 

Хийж бүтээгээгүй хэрнээ жаргах санаатай, тэгээд зам дээр түгжрээд багтарч үхэцгээх гэж байна!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 8 цаг 3 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 8 цаг 5 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 8 цаг 9 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 8 цаг 10 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 8 цаг 11 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 9 цаг 41 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 9 цаг 42 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 9 цаг 44 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 9 цаг 47 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 10 цаг 3 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 10 цаг 30 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 10 цаг 32 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 10 цаг 46 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 11 цаг 31 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 15 цаг 4 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 15 цаг 7 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 15 цаг 9 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 15 цаг 11 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 15 цаг 46 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 15 цаг 59 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top