x

Э.Цэндбаатарын эрхийг сэргээхийн тулд О.Тулгын эрхийг хасах нь шударга уу?

Спортын холбоод руу улстөрчид унаж ирвэл ямар аюул болдгийг Монголын боксын холбоонд өнгөрсөн хэд хоногт болсон үйл явдал бүрнээ харууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг холбооны Ерөнхийлөгчид залсан найран дээрээс Улсын шигшээ багийн тамирчин согтуу хөлчүү гарч, ах нартайгаа хэрүүл маргаан үүсгэн зодоон, цохион хийсэн /уг нь бол зодуулсан/, түүнд нь Боксын холбоо арга хэмжээ авч, шигшээ багаас хөөсөн, дэлхийн аваргад оролцох эрхийг нь хассан, тэрийг нь улсаараа өмгөөлж хамгаалж байгаад буцаагаад Дэлхийн аваргад нь оролцуулахаар болов. Түүнийх нь золиосонд зүв зүгээр бэлтгэлээ хийж байгаад сорилгод ороод эрхээ авсан 21 настай залуу тамирчин эрхээ хасуулж байгаа юм байна. МҮОХ “хоёулаа зодолдоод хэн дийлсэн нь яв” гэсэн боловч энэ ч гэсэн шударга уу?

Ер нь бол аль ч тохиолдолд Э.Цэндбаатар бэлтгэлийн үеэр архи уусан бол буруудна. Дасгалжуулагч нь энэ хүнд арга хэмжээ авах ёстой. Бэлтгэлээс хасдаг уу, эсвэл МҮОХ-нд мэдүүлээд эрхийг нь хураадаг уу, мэдэхгүй. Мөн согтуу галзуугаа олон нийтийн сүлжээгээр цацаж, лайв энэ тэр хийсэн нь ёс зүйн хариуцлага хүлээх шалтгаан болно. Тэрийгээ Э.Цэндбаатар өөрөө сонгох ёстой байх. Харин хүмүүсийг бухимдуулаад байсан зүйл бол Боксын холбоо яагаад үүнд оролцсон бэ? Яагаад шигшээ багаас хөөх шийдвэрийг холбоо гаргаж байгаа юм бэ? Энд ямар нэг ашиг сонирхлын зөрчил байсан уу гэдэг л асуулт.

Мөн ууж согтуурсных нь төлөө Э.Цэндбаатарыг шийтгэсэн бол архидалт зохион байгуулсан, албаар өдөж хатгаж байгаад зодоон цохион хийсэн хүмүүс нь яагаад гэмгүй өнгөрчихөв өө гэдэг л асуулт байсан. Бас холбооны удирдлагууд энэ залууг бэлтгэлээ таслаад, архи уугаад, танхайраад байхад нь нүдээ аньж өнгөрөөчихөөд яг одоо яагаад баахан хавтаст хэрэг дэлгэж ярих болов? Энэ ч гэсэн санаатай үйлдэл үү, санаандгүй юу?.  

Энэ мэтчилэн шалтгаанаар хүмүүс бухимдаад эхлэнгүүт холбоо “Тэгвэл бид оролцохоо болилоо. Хоорондоо зодолдоод дийлсэн нь яв аа” гэж байна. Тийм танхай, тийм дүрэмгүй. Нөгөө “Спорт гэдэг бол сахилга бат, сахилга бат” гэж дахин дахин хэлээд байсан холбооны шинэ Ерөнхийлөгч хаачсан бэ? Олимпийн аварга Э.Бадар-Ууган яасан бэ? Э.Цэндбаатарт авсан сахилгын арга хэмжээ ийм богино настай байсан бол эхнээсээ яах гэж оролцсон бэ?

Явж явж энэ бол өмнө хэлсэнчлэн Х.Нямбаатар гэдэг хүн байх ёсгүй газартаа байсны гай. Олон нийтэд таалагдах, оноо авахын тулд юу ч хамаагүй хийдэг, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй, ямар ч дүрэмгүй улстөрчдийг мэргэжлийн холбоод, тэр дундаа спортын холбоод руу ойртуулж болдоггүйг нотоллоо. Э.Цэндбаатарыг шигшээгээс хассан шийдвэртээ хөөгдөөд тамирчдын дунд сорилго явуулсан нь дахиад хүүхэд нохойн тоглоом болов. Хоёрхон хоногийн өмнө “Цэндбаатарыг орлох маш олон тамирчид байгаа. Дэлхийн аваргад оролцох тамирчдаа сорилгоор тодруулсан” гэж мэдэгдсэн холбооны Ерөнхийлөгч хариуцлагаа яаж хүлээх вэ?

Эхлээд Э.Цэндбаатарыг дээд үеийнхэн нь дээрэлэж байгаад эрхийг нь хасуулсан. Одоо Э.Цэндбаатарын эрхийг сэргээх гээд арай залуу, арай хүчгүй О.Тулгын эрхийг хасч байгаа нь шударга уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мөнх (66.181.191.83)
    Энэ заяа нэртэй заяагүй амьтан юу гэх гээд бна аа. Тулга нь Цэндбаатарыг дийлэхгүй юм бол дэлхийн аваргад яваад яах юм.
    2021 оны 09 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 10 цаг 36 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 10 цаг 38 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 10 цаг 42 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 10 цаг 43 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 10 цаг 44 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 12 цаг 14 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 12 цаг 15 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 12 цаг 16 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 12 цаг 20 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 12 цаг 36 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 13 цаг 3 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 13 цаг 4 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 13 цаг 19 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 14 цаг 4 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 17 цаг 37 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 17 цаг 40 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 17 цаг 42 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 17 цаг 44 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 18 цаг 19 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 18 цаг 32 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top