x

Оюутолгойн далд уурхайн зардал хэтрэхэд “Rio Tinto”-гийн буруу менежмент нөлөөлсөн гэв

Монгол Улс дахь Оюутолгой далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароор хэтрэхэд “Rio Tinto” компанийн мэдэгдсэнчлэн геологийн таагүй нөхцөл бус буруу менежмент нөлөөлсөн гэдгийг шинжээчдийн бүлэг тогтоожээ.

“The Wall Street Journal” сонины нягталсан нийт 157 хуудас бүхий тайланг Оюутолгой уурхайн эзэмшигчид болох “Turquoise Hill Resources” компани, Монголын төрийн өмчит компани далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсон, зардал хэтэрсэн шалтгааныг тогтоохын тулд гаргуулжээ. Үүнээс гадна АНУ-ын Үнэт цаас, валютын хороо /SEC/ болон Их Британийн хууль сахиулагчид “Turquoise Hill” компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг “Rio Tinto” Оюу толгойн далд уурхайтай холбоотой асуудлуудын талаар хөрөнгө оруулагчдад эрт дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй байсан эсэх талаар судалж байгааг уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлсэн байна.

Энэхүү дүгнэлт тайланд дурдсанаар, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хэсэгт ажиллах таатай уур амьсгал бүрдээгүй нь багуудын хоорондын уялдаа холбоонд сөргөөр нөлөөлжээ. Тодруулбал, хүмүүс нэг хэсэгт гарсан алдаанд бусдыгаа буруутгаж байсан” хэмээн бичсэн байна.

Хэдийгээр “Rio Tinto” уурхайтай холбоотой асуудлуудыг газар, геотехникийн нөхцөл байдал урьдчилан таамаглаж байснаас хүнд байсантай холбон тайлбарласан бол тайланд энэхүү тайлбарыг үгүйсгэжээ. Дүгнэлтийг хийсэн “Хөндлөнгийн зөвлөхүүдийн бүлэг”-ийн мэдээлснээр, хөрсний чулуулгийн чанар, газрын ерөнхий нөхцөл нь 2016 онд уурхайн эзэмшигчдийн гаргасан урьдчилсан таамаглалаас ихээхэн өөр байсан гэх нотолгоог олоогүй байна. Харин ч зарим тохиолдолд чулуулгийн чанар илүү сайн байжээ.

Оюу толгойн үйл ажиллагаа нь өмчлөлийн нарийн төвөгтэй бүтэцтэй. Тодруулбал, “Rio Tinto” компани нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill” компанийн 50.8 хувийн хувьцаагаараа дамжуулан уурхайн үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд “Turquoise Hill” нь “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг. Харин үлдсэнийг нь Монголын Засгийн газар эзэмшдэг юм.

“Rio Tinto”-гийн хувьд, дүгнэлтийг нарийвчлан судалсныхаа дараа “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй хамтран ажиллахыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн байна.

“Бид дэлхийн хамгийн том, орчин үеийн уурхайн дэд бүтцийн нэгийг говь цөлд байгуулахын төлөө өнөөдрийг хүртэл гүйцэтгэсэн ажлуудаараа бахархаж байгаa. Бид бүгд далд уурхайн бүтээн байгуулалтыг ахиулж, дуусгахыг зорьж байгаа тул төслийн түншүүдтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжийг сайшаан хүлээн авч байна” гэж “Rio Tinto”-гийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Мөн “Turquoise Hill”-ийн хэвлэлийн төлөөлөгч, манай компани дүгнэлт гаргах ажил дууссан гэдгийг мэдэж байгаа бөгөөд нягталж үзсэнийхээ дараа шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэнэ гэж мэдэгдсэн байна.

Цахилгаан автомашин болон сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хэрэглэгдэж байгаа зэс нь чулуужсан түлшнээс татгалзах эрчим хүчний шилжилтэд голлох үүрэг гүйцэтгэх тул уг металлын нийлүүлэлт нь эрэлтээсээ үлэмж хэмжээгээр давна хэмээн шинжээчид таамаглаж байгаа энэ үед Оюу толгой нь дэлхийн зэсийн хамгийн том уурхайнуудын нэг болох төлөвтэй байгаа юм.

“Rio Tinto” болон түүний түншүүд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 2016 онд 5.3 тэрбум ам.доллароор анх төсөвлөж, 2020 оноос олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөсөн билээ.

Гэвч 2019 оны дундуур “Rio Tinto” уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал нь нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулсан. Ийнхүү өнгөрсөн оны 12 дугаар сард бүтээн байгуулалтын зардал 6.75 тэрбум ам.долларт хүрч, олборлолт нь 2022 оны 10 дугаар сараас нааш эхлэхгүй гэдгийг мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан “Оюутолгой” ХХК Монголын Засгийн газрын хувьцааг хариуцдаг төрийн өмчит компани болон “Turquoise Hill”-ийн гишүүдийн бүрэлдэхүүн бүхий тусгай хороог байгуулжээ. Эдгээр компанийн аль аль нь “Rio Tinto”-той зэсийн төслийн талаар маргаантай байгаа юм.

“Хөндлөнгийн зөвлөхүүдийн бүлэг”-ийн дүгнэлтэд дурдсанаар, далд уурхайд ажиллаж буй багууд газар, геотехник, цаг уурын хүнд нөхцөлийг зохицуулах хангалттай туршлагагүй байжээ. Түүнчлэн энэхүү төсөлтэй холбоотой сорилтуудыг даван туулахад шаардлагатай ур чадвар, уялдаа холбоо төслийн багийн дунд бий болсон гэж үзэхгүй байгааг тайланд дурдсан байна.

Мөн энэхүү дүгнэлтийг өөр хоёр зөвлөхөөр нарийвчлан хянуулахад үр дүнтэй нь санал нэгджээ.

Хэдийгээр тайланд удирдлагууд бүтээн байгуулалт хойшлох талаар хэзээ мэдсэн, мөн “Rio Tinto”-гийн өндөр албан тушаалтнууд эрт мэдсэн эсэх талаар дурдаагүй боловч асуудлууд эхний зургаан сарын дотор үүсэж, түүнээс цааш нөхцөл байдал улам хүндэрсэн хэмээн бичжээ.

“Төслийн үйл явц хойшилж, анхны хуваариасаа хэтрэх нь газар дээр нь ажиллаж байсан ихэнх хүнд ойлгомжтой байсан. Иймээс удирдлагуудын хувьд эдгээр асуудлын талаар мэдээгүй байсан гэдгийг төсөөлөхөд бэрх юм” гэж тайланд мөн дурдсан байна.

Мөн төслийн баг халаах байгууламж, ажилтнуудын сургалт зэрэгтэй холбоотой зардлуудыг дутуу тооцоолсон хэмээн бичжээ.

“АНУ-ын Үнэт цаас, валютын хороо “Rio Tinto” Оюу толгойтой холбоотой асуудлын талаар цаг тухайд нь мэдээлсэн эсэхийг өнгөрсөн оны тавдугаар сарын эхэн үеэс судалж эхэлсэн бөгөөд холбогдох хүмүүстэй үргэлжлүүлэн холбоотой ажиллаж байна” гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлжээ. “Rio Tinto” нь Нью-Йоркт бүртгэлтэй хадгаламжийн бичгүүдтэй юм.

Үнэт цаас, валютын хороо болон Их Британийн Санхүүгийн зохицуулалтын газар /FCA/ мөн Монголын үнэт цаасны зохицуулах байгууллагатай холбоо тогтоосон гэдгийг Монголын Засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ.

Энэ талаар Үнэт цаас, валютын хорооноос цахим шуудангаар тодруулга хүсэхэд хариу илгээсэнгүй. Мөн Санхүүгийн зохицуулалтын газраас хариулт өгөөгүй байна.

Үүний зэрэгцээ цагаан захтнуудтай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгадаг Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх газар /SFO/ уг төслийг өнгөрсөн оноос шалгаж эхэлсэн гэдгийг уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлжээ. Ийнхүү тус байгууллагаас тодруулга хүсэхэд мөн хариу өгөөгүй байна.

Мөн “Rio Tinto”-гийн хувьд, аливаа захиргааны байгууллагын мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлаар тодруулга өгөхөөс татгалзжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Өчигдөр 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Өчигдөр 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Өчигдөр 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Өчигдөр 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top