x

Хууль сахиулагчийг хүчирхийлэгч болгосон Хууль зүйн сайдыг огцруулья!

Арваад жилийн өмнө, Хууль зүйн шинэхэн сайд Х.Тэмүүжин “Цагдаа бол хүчний байгууллага биш, иргэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага. Иргэнд үйлчилдэг хууль сахиулагчид тушаалаар биш, хуульд захирагдаж ажиллах ёстой” гэж хэлсний төлөө цагдаагийн хурандаа нар “Төрийн цагдааг цэвэрлэгчтэй адилтгалаа” хэмээн уурсаж, бослого гаргахаа шахаж байлаа.

Цагдаагийн байгууллага гэлтгүй, онцгой, хил хамгаалах гээд форм өмсөж, мөрдэс зүүдэг, иргэнтэй шууд харьцдаг бүх албан хаагчийн үйл ажиллагааг журамлаж, иргэний эрхийг ямар үндэслэлээр хязгаарлах, ямар арга хэрэгсэл хэрэглэх, иргэний эрхэнд хязгаарлах тохиолдолд хаанаас хаана хүртэл халдаж болох, юуг хориглох гээд алхаа гишгээ бүрийг нь /биеийн хүч болон тусгай хэрэгсэл, галт зэвсэг ашиглах гэх мэтчилэн/ журамласан Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулсан. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хууль сахиулагчийн ажлын нөхцөл, цалин хангамж, тэтгэвэр тэтгэмж, шагнал урамшуулал, цол, зэрэг дэв ахих гээд алба хаагчтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн. Тэр үед уг хуулийн төслийг хамгийн их эсэргүүцсэн, цагдаагийн алба хаагчдыг өдөж турхирсан хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж.

Дараа нь 2016 оны сонгуулийн дараа МАН Засгийн эрх авмагцаа УИХ-аар батлаад, ёсчлохоор хүлээж байсан хоёр хуулийг буцааж, оронд нь алба хаагчийн эрх зүйн байдал, үйл ажиллагааны хэм хэмжээ хоёрыг байгууллагын тухай хуультай нь нэг уутанд чихээд, хольж хутгаад Цагдаагийн албаны тухай хууль гэдгийг гаргасан байдаг юм.

Энэ дунд нь хууль сахиулагч гэж хэн байх, ямар эрхтэй, тэр эрхийг нь юугаар хязгаарлах гэх мэтчилэн бүх хэм хэмжээнүүд хаягдаж, иргэнд үйлчилдэг цагдаа эргээд төрийн цагдаа, төрийн форм өмсөөд иргэндээ хүч хэрэглэдэг “хүчний” байгууллага болж хувирсан билээ. Өчигдөр олон нийтийн сүлжээгээр цагдаагийн хоёр албан хаагчид гар хоосон жирийн иргэнийг албан өрөөндөө гавлаж байгаад зодож байгаа бичлэг цацагдав. Уг хоёр иргэн ямар гэмт хэрэг үйлдсэнийг мэдэхгүй ч цагдаагийн өөдөөс гар далайсан буюу хүч хэрэглэсэн, эсэргүүцэл үзүүлсэн үйлдэл лав харуулсангүй.

Үүний өмнө ч гэсэн цагдаагийн алба хаагч албан өрөөндөө жирийн иргэнийг гавлаж байгаад зодож, дэвсэлж байгаа бичлэг цацагдаж л байсан. Өчигдөр нийтэд цацагдсан уг бичлэг ч гэсэн шинэбичлэг биш, жилийн өмнө хийгдсэн хэмээн Х.Нямбаатар сайд бухаж, өөрөөсөө зайлуулсан байна. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэн ч тэдгээр алба хаагч нарт хариуцлага тооцоогүй гэсэн үг.

Харин бичлэг нийтэд цацагдсаны Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайдтай утсаар ярьж, хоёр албан хаагчид хатуу хариуцлага тооцох үүрэг өгсөн тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, бичлэгт гарсан хоёр албан хаагчид хариуцлага тооцоод өнгөрөх юм байна.     

Эрүүгийн хуулийн 13.9-д /Хууль бусаар баривчлах, саатуулах/ “Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ /13.9.1/,

Энэ гэмт хэргийг өс хонзон, шунахай, хувийн сэдэлттэйгээр үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ /13.9.2/ гэсэн байна.

Гэвч Цагдаагийн албаны тухай хуульд бичсэнээр “цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн” гэдэг нэг үг хэлэхэд л хоёр алба хаагч хариуцлагаас мултрах боломжтой. Яагаад гэвэл эсэргүүцлийг ямар арга хэрэгслээр яаж зогсоох, юуг хориглох гэх мэт хэм хэмжээнүүд нь хуульд байхгүй, хуулиар зохицуулагдаагүй учраас. Х.Нямбаатар мэдээж олон нийтийн эсэргүүцлийг дарах, Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд хоёр албан хаагчид хариуцлага тооцсон дүр эсгээд өнгөрнө. Харин цагдаагийн алба хаагчид иргэнд шалтгаантай, шалтгаангүй хүч хэрэглэдэг, эрх чөлөөнд нь халддаг, доромжилж тохуурхдаг явдал байсаар л байх болно. 

Учир нь хуулийн салбарыг толгойлж байгаа Хууль зүйн сайдын толгойд салбарынх нь ажлаас шал өөр зүйл эргэлдэж явдаг учраас тэр. Хотын даргыг дагаад барилгажилт ярьчихсан давхиж явна, ХЭГ-ын даргатайгаа нийлээд шүүхийн шийдвэрийг шүүнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоноос хойш нэг жил гаруйн хугацаанд  санаа тавьсан ганц ажил нь С.Зоригийн хэрэгт яллагдаж, гурван шатны шүүхээс ял сонссон гэмт хэрэгтнүүдийг ялаас мултлах асуудал байсан. Өмнөх дөрвөн жил УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллахдаа хуулийн салбарт гарсан бүх эерэг өөрчлөлтийг ухраах, нураахад хүчин зүтгэсэн.  Тиймээс хууль сахиулагчийн ёс зүйг хууль сахиулагчидтай биш, Хууль зүйн сайдтай ярих ёстой. Хууль сахиулагчдыг хүчирхийлэгч болгосон Хууль зүйн сайдыг огцруулья.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 12 цаг 20 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 12 цаг 22 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 12 цаг 25 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 12 цаг 27 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 28 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 13 цаг 58 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 13 цаг 59 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 14 цаг 0 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 14 цаг 4 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 14 цаг 20 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 14 цаг 46 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 14 цаг 48 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 15 цаг 3 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 15 цаг 48 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 19 цаг 21 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 19 цаг 23 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 19 цаг 26 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 19 цаг 28 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 20 цаг 3 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 20 цаг 16 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top