x

Б.Сүхбаатар: Батлан хамгаалахын их сургуулийн хашаан дахь орон сууцны орц, гарцыг шийднэ

Баянзүрх дүүргийн 16-р хороо Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд байрлах орон сууцны иргэд гэртээ орохын тулд хашаа, байрны завсар дахь ганц хүн явахад ч хүндрэлтэй замаар явдаг. Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол гэртээ ч орж чадахгүй нөхцөл байдал үүсээд жил гаруй болжээ. Иймээс оршин суугчид үүнийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсний дагуу өчигдөр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар холбогдох албаныхны хамт газар дээр нь очиж ажилласан байна.  

Тус орон сууцыг 2011 онд барьсан. Тухайн үед Батлан хамгаалахын их сургуулиас ажилчдын орон сууц барих хүсэлт гаргасны дагуу зөвшөөрөл олгож байжээ. Гэтэл 2020 онд хашаагаа хааж, иргэд гэрээсээ гарч, ороход хүндрэлтэй болсон байна. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар холбогдох албаныхны хамт сургуулийн удирдлагатай уулзахад “Манай ажилчдаас хоёр өрх л амьдарч байгаа. Тухайн үед орон сууцанд орсон ажилчид ихэнх нь байраа зарсан. Одоо түрээсийн айлууд л амьдарч байгаа учраас бидэнд хамааралгүй” гэх байдлаар хариулт өгч, орц, гарц нээх боломжгүй гэсэн тайлбар хэлжээ.

Оршин суугчид энэ гарцаар гарч яваад хөл, гараа хугалсан тухайгаа хэлж байлаа. Мөн “Халуун ус, цахилгаан тус сургуулиас хамааралтай байдаг. Дургүйгээ хүрэхээр усаа хаачихдаг. Ус нь маш их зэвтэй гардаг. Цахилгаан тасрахад бид өөрсдөө мөнгө төлж, асуудлаа шийдсэн” гэв.

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Батлан хамгаалахын их сургуулийн багш, ажилтнууд одоо амьдарч байгаа эсэх нь чухал биш. Тухайн үед манай ажилтнууд амьдарна гэж зөвшөөрөл авсан. Иймээс энэ сургууль дотор цаашид барилга, байгууламж барих зөвшөөрөл өгөхгүй. Үүнийг НИТХ-аар батлуулна. Мөн иргэдийн эрх, ашгийг хамгаалах үүднээс тусгай хэрэгцээний газрыг УИХ-аар батлуулж, тухайн газрыг оршин суугчдад авч өгөхөд анхаарч ажиллана. Байрны ар талын иргэний өмчилсөн газрыг газар чөлөөлөлтөд оруулах асуудлыг ярилцана. Орц, гарцын асуудлыг шийднэ” хэмээн хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 2 цаг 36 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 2 цаг 40 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 2 цаг 40 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 2 цаг 43 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 2 цаг 46 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 2 цаг 48 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 2 цаг 52 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 2 цаг 52 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 3 цаг 52 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 4 цаг 4 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 4 цаг 28 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 5 цаг 37 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 6 цаг 2 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 6 цаг 26 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 6 цаг 33 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 6 цаг 49 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 7 цаг 11 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 7 цаг 16 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 7 цаг 19 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top