x

Манай “Данх” юм үзээгүй болохоороо...

“Токио 2020” зуны 32 дахь олимпын наадмын нээлт өнөөдөр манай цагаар 19.00 цагт эхэлнэ. Энэ долоо хоногт Монголын 33 тамирчин, 39 дарга /нийт 72 хүний бүрэлдэхүүнтэй баг/ олимп үзэхээр Токиог зорьсон тухай албан ёсны эх сурвалжид мэдээлжээ.

Харин олимпийн наадмыг зохион байгуулж байгаа Япон улс, Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр 950 гаруй тусгай зочид өнөөдрийн үйл ажиллагаанд оролцоно. Тэдний 800 нь гаднын зочид, 150 нь япончууд өөрсдөө. Өөрөөр хэлбэл, олимпийн наадам үзэхээр очиж байгаа гаднын зочдын суудлын таван хувийг манай дарга нарын бөгс бөглөх нь ээ. 20 хүн тутмын нэг нь гэсэн үг. Гэтэл энэ удаагийн 206 орны 11000 гаруй тамирчид оролцож байгаа гээд бод доо.

Манай улсын хувьд олимп үзэхээр одсон дарга нарыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлэв. Тэрээр олимп үзэхийн зэрэгцээ анхны гадаад айлчлалаа Япон улсаас эхлэхээр тус улсыг зорьсон бөгөөд өчигдөр Ерөнхий сайд Суга Ёшихидэтэй албан ёсны уулзалт хийсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нөгөө япончуудаар бариулчихаад Ц.Анандбазар гэдэг шатахууны шахаачингаас болж хоёр жил ашиглатад оруулалгүй гацаасан Хөшигтийн хөндийн онгоцны буудлаа өргөтгөх болон аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах гэх мэтчилэн дуусдаггүй яриагаараа Японы талыг залхаагаад зогсохгүй, эзэнд хаанд нь бараалхаж, Либерал намын дарга, Япон-Монголын парламентын бүлгийн гишүүдтэй уулзах гэнэ.

Өчигдөр болсон АН-ын “4:11” мэдээллийн цагаар АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү энэ тухай “Япон улс олимптой байна. Олимпийн наадмыг ковидын хүнд нөхцөлд зохион байгуулж байна. Японы Ерөнхий сайдад манай Ерөнхий сайдтай уулзах зав байхгүй. Тийм болохоор Ерөнхий сайд айлчлалаа нэн даруй дуусгаад эх орондоо ирж ковидтой тэмцэх ёстой” гэв. Сөрөг намын хүн хэлсэн ч гэлээ үнэний ортой үг. Өдөрт 1500 хүн халдварлаж /6000-гаар тестлэхэд 1500 халдвар. Өмнөх шиг бүх хүчин чадлаараа, 12000-аар тестлэвэл 3000 болно гэсэн үг/, эмч, эмнэлгийн ор хүрэлцэхгүй гудамжинд үхэж, эмнэлгийн наад захын аппарат хэрэгсэлгүй бусдаас гуйлга гуйж байж Ерөнхий сайд нь олимп үзээд явж байдаг ямар улс орон байдаг юм. Улс орноо, иргэдээ боддоггүй байлаа гэхэд ядаж айлчилж байгаа улс орныхоо нөхцөл байдлыг бодох ухамсар, дипломат хандлага гэж нэг юм байх ёстой биз дээ. Олимпод оролцож байгаа нэг тамирчин, гадаадын нэг зочны халдвар хамгааллыг сахиулахад тэр улс хичнээн хүн хүч, хөдөлмөр зүтгэл, хөрөнгө мөнгө зарцуулах вэ? Ердөө долоохон хоногийн өмнө 10000 зочин хүлээж авна гэж байсан тус улс яагаад 950 болгож бууруулсан байж таарах вэ?

Өнөөдөр болох олимпийн нээлтэд оролцох Япон улсын 150 төлөөлөгч дотор Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн нэр байхгүй. Экс Ерөнхий сайд “олимпийн наадмыг Япон улсын энгийн иргэд үзэх боломжгүй байхад би нээлтийн ёслолд оролцох нь зохимжгүй” гээд хүндэт зочны суудлаас татгалзсан тухай Японы хэвлэлүүд мэдээлжээ. Ард иргэдээ боддог улс орны удирдагчид ийм байдаг. Харин манай дарга нар тамирчныхаа цалинг тавьж чаддаггүй мөртлөө тэр мөнгөөр нь өөрсдөө олимп үзээд явж байна. Тэгээд явсан газар бүртээ бусдад ачаа, дараа болдог.

Байт харвааныхан гэж нэг замарчихсан газар байна. Арай гэж хоёр тамирчин нь олимпод оролцсон чинь хоёр дасгалжуулагчийнхаа нэгийг нь үлдээгээд холбооны хоёр дарга нь олимп үзэж явах жишээтэй. Энэ байдал нь олимпод оролцож байгаа спортын төрөл бүр дээр давтагдаж байгаа гээд бодохоор... Ядаж л ковидгүй байсан бол бас яая гэх вэ, дотроо бие биенээ хараагаад, булайгаа дуудалцаад өнгөрөхсөн. Гэтэл ковидын нөхцөл байдлаас болоод олимп зохион байгуулж байгаа орондоо хүндрэлтэй тусч байгааг ч бодолцохгүй ажилд нь ажил нэмээд явж байдаг. Япончууд ч гэсэн үүнийг харахгүй, мэдэхгүй гэж үү?

1995 онд Японы Кобэ хотод болсон газар хөдлөлтийн дараа монголчууд япончуудад тэмээний ноосон хөнжлөөр тусалсан байдаг юм. Тэр үед телевизээр олон ч удаа гаргасан даа. NHK телевизийнхэн өөрсдөө бичээд манайд өгсөн байдаг юм. Тэр үеийн Шадар сайд, Онцгой комиссийн даргаар ажиллаж байсан Ч.Пүрэвдорж гуай ганц байсан Ту-154 онгоцоороо тэмээний ноосон хөнжлүүдээ ачаад хүргэж өгөхөд нь япончууд “Та нэг ирсэн дээрээ албаны хүмүүстэй уулзаад явна уу” гэж. Тэгэхэд нь Ч.Пүрэвдорж сайд “Би та нарын хүнд байдлыг ойлгож байна. Ажилд чинь ажил нэмээд яах вэ” гээд онгоцны буудлаасаа буцсан аж. Үүнээс хойш очсон монголчуудад япончууд Оюунтүлхүүр /дуучин/, Пүрэвдорж гуай хоёрыг л ярьдаг, жинхэнэ онцгой байдлын сайд хүн байна лээ гэж бахархаж байсан тухай манай нэг улстөрч олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. “Манай Данх юм үзээгүй” /Л.Оюун-Эрдэнийг хэлж байна/ гэдэг ч үнэн л дээ...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 12 цаг 23 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 12 цаг 26 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 12 цаг 29 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 12 цаг 31 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 32 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 14 цаг 1 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 14 цаг 3 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 14 цаг 4 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 14 цаг 8 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 14 цаг 23 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 14 цаг 50 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 14 цаг 52 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 15 цаг 7 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 15 цаг 52 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 19 цаг 24 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 19 цаг 27 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 19 цаг 29 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 19 цаг 31 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 20 цаг 7 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 20 цаг 20 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top