x

Эрүүл мэндийн салбар ба КОВИДТОЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

Өнөөдөр Монголд хоёр цаг тутамд нэг хүн "ковид-19" цар тахлын улмаас амиа алдаж байна. Дэлхий нийтийг хамарсан энэ аюулт өвчний эсрэг засгийн газруудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч дэлхий нийтээр цар тахлын гамшиг хумигдаж байгаа энэ үед гуравхан сая хүн амтай манай улсад цар тахал хяналтаас гарч хүн бүр өөрийн амь нас, амьдралаараа төлж буй энэ гамшгийн жинхэнэ шалтгаан юу байв?!

Хүмүүс амиа алдаж, амьдралаараа хохирч буйн жинхэнэ шалтгаан нь өнөөгийн эрх баригчдын алдаатай шийдвэр, харалган байдал мөн. Засгийн газар, улсын онцгой комиссын гаргасан шийдвэрүүд шинжлэх ухаанч биш, улс төрийн ашиг хонжоо хайсан харалган байгаагаас өнөөгийн гамшиг үүдэлтэй.

Эрх баригч МАН энэ гамшгийн хариуцлагыг үүрэх ёстой.

Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл цаашид олон зуун мянган хүн халдвараар өвчилж, олон мянган хүн амиа алдах эрсдэл үүсээд байна. Энэ гамшигт нөхцөл байдлаас гарах хамгийн эхний алхам бол "мэргэжлийн" гэх өнөөгийн засгийн газрыг огцруулж, шинжлэх ухаанч шийдвэр гаргах чадамжтай өөр хүмүүсээр удирдуулах явдал. Гэхдээ зөвхөн шүүмжлээд орхилгүй санал хүргэх нь зөв биз. Тиймээс зөвхөн эрүүл мэндийн салбарт яаралтай авах арга хэмжээний саналаа энд бичье.

1. Эмнэлэгийн хүлээн авах чадавхийг нэмэгдүүлэх

Юуны өмнө амь насанд нь шууд заналхийлээгүй өвчтөнүүдийг эмнэлэгт хүлээн авахыг зогсоож, эмнэлэгүүдийн амбулаторийн хүчин чадлыг нэмэх. Ингэснээр эмнэлэгүүдийн орны ачаалал буурч хүндэрсэн хүмүүсийг авах боломж бүрдэнэ. Нэгэнт ковидийн халдварын тоо эмнэлэгийн хүчин чадлаас хэтэрсэн тул ковидийн халдвар авсан ч хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг эмнэлэгт хүлээн авахгүй байх. Ингэснээр хүндэрсэн эмнэлэгийн тусламж зайлшгүй хэрэгтэй хүмүүсийг хүлээн авах боломжтой болно. Ялангуяа эрх баригч намын дарга нар эерэг гарсан л бол хамаатан саднуудаа эмнэлэгт хэвтүүлэх гэж дарамталдгаа зогсоох хэрэгтэй байна.

2. Эм, эмнэлэгийн хангамжийг нэмэгдүүлэх

Одоогийн байдлаар эмийн сангууд, эмнэлэгүүд эм, эмнэлэгийн хэрэгслийн нөөцгүй болж байна. Тиймээс эмийн нөөц бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд юуны өмнө шаардлагатай эм, эмнэлэгийн хэрэгслийн тоо хэмжээг баримжаалах, эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын удирдлагатай уулзаж нөөц бүрдүүлэхэд шаардлагатай тээвэр ложистик, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх. Ирэх хоёр сарын хугацаанд өнөөгийн байгаагаас 3 дахин олон хүн ковидын халдвар авч, тэдгээрийн 90%-иас илүү нь эмнэлэгийн тусламж авч чадахгүй болно. Тэр үед эмийн хомсдолтой байж болохгүй.

3. Гэрийн нөхцөлд ковидын халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийнхнээ хамгаалах зөвлөмж боловсруулах

Ковидын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжөөс гадна ковидын халдвар авсны дараа авах арга хэмжээний зөвлөмж байхгүй байна. Ковидын халдвар авсны дараах шинж тэмдгүүдийг насны бүлэг, биеийн онцлог тус бүрээр гаргаж, авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж түгээх шаардлагатай байна. Үүнд: Жирэмсэн болон төрсөн эхчүүд, хүүхэд, илүүдэл жинтэй болон зүрх судасны өвчтэй хүмүүст зориулсан зөвлөмж нэн шаардлагатай байна. Түүнчлэн гэрийн нөхцөлд хүндрэлийг хянах чадавхи бүрдүүлэх хэрэгтэй байна. Зарим орнуудад айл өрхүүдэд цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг хянадаг бичил төхөөрөмж (pulse oximeter) тарааж, утсаар асуух замаар хүндрэлийг хянаж байгаа туршлага байна.

4. Эрчимт эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх

Эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлэхэд тоног төхөөрөмж хүчилтөрөгчийн үйлдвэртэй болсон ч эмч, сувилагчдын тоо хүрэлцэхгүй. Тиймээс эмч, сувилагч нараас сайн дурын үндсэн дээр эрчимт эмчилгээний тасагт ажиллах, дадлагажих хүсэлтэй хүмүүсийг сонгон авч одооноос ажиллуулах. Эрчимт эмчилгээний эмч нарын цалинг дөрөв дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ эрчимт эмчилгээний 200 иж бүрэн ор захиалж авах шаардлагатай байна. Үүнээс олон ор тоноглох нь эмч, сувилагч дутагдалтай өнөө үед үр ашиггүй зардал болно. Харин гадаад улс орон, олон улсын байгууллагуудаас тусламжаар эмч нарын баг авах замаар эрчимт эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг судлах шаардлагатай.

5. Гурав дах шатлалын эмнэлэгүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэр нэн шаардлагатай 

Одоогийн байдлаар зөвхөн 1-р эмнэлэг болон гэмтлийн эмнэлэгт хүчилтөрөгчийн үйлдвэр ажиллаж байна. Бусад 3 дахь шатны эмнэлэгүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулах шаардлагатай. Гэхдээ энэ нь 2-3 сарын хугацаа шаардах тул хэт олныг, дүүргийн эмнэлэгүүдэд байгуулах шаардлагагүй. Харин гуравдугаар шатлалын эмнэлэгүүдэд байгуулсан үйлдвэрээсээ хэрэглээнээс илүү гарсныг дүүргүүдийн эмнэлэгүүдэд нийлүүлж болно.

Энд ковидын эсрэг эрүүл мэндийн салбарт авах арга хэмжээний талаар товч саналаа бичлээ. Эдгээрээс гадна тархалтыг хумих стратегийг шинэчлэх, эдийн засгийг сэргээх арга хэмжээнүүд зайлшгүй шаардлагатай байгааг эрх баригчид ойлгож буй гэж найдья.

2021.06.28

М.Чимэддорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 3 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 5 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 5 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 7 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 7 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 10 мин Фронтын генерал ба индрийн маршал 18 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 15 цаг 38 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 15 цаг 44 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 15 цаг 50 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 15 цаг 52 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 15 цаг 54 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 54 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 15 цаг 54 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 17 цаг 54 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 17 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 17 цаг 58 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 17 цаг 58 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 18 цаг 1 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 18 цаг 1 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top