x

Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан Ерөнхийлөгчийн тангаргын ёслол

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санасандаа хүрч, улсынхаа нэрийг дэлхийд гаргаж чадлаа. Харин ямар хэмжээнд гаргасан бэ гэдгийг уг сайтад тавигдсан өөр нэг зурагтай жишиж үзүүлэв.

*   *   *

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол “нижгэр” болж өнгөрлөө. Цэргийн парадтай, ёслолын буудлагатай, цагдаа, онцгойгийн хамгаалалттай, бас дээр нь баривчлагаатай. Ковидоос шалтгаалж ёслолын парадыг хэрэндээ л цомхон хийсэн боловч үйл явц, дуулиан шуугиан нь өмнөх бүх Ерөнхийлөгч нарыг давлаа.

Тангараг өргөх ёслол зарлагдсанаас хойш олон нийтийн сүлжээгээр “Ёслолын парадаа болиулаач ээ, наадмаа цуцлаач ээ” гэдэг эсэргүүцэл хэдэн долоо хоног үргэлжилсэн ч 100 жилийн ойгоо тэмдэглэж буй эрх баригч МАН иргэдийн энэ шаардлагыг нохой хуцсан чинээ үл тоов. ААН, үйлчилгээний газруудын хориог сунгасан УОК-ийн шийдвэрийг эсэргүүцсэн залуус “Тэвчээр ТАСАРЛАА” хөдөлгөөн өрнүүлж, эрх баригчдад үгээ хэлэхээр хотын төв талбайд очсон нь баривчилгаагаар дууслаа. 

Гэтэл тэрнээс ч илүү үзүүштэй нэг зүйл болсон нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хүндэтгэл үзүүлсэн цэргийн парад буюу түүн доторх нэг "жижигхээн" зураглал... Парадад оролцсон хөгжмийн салааны цэргүүдийн амны хаалтыг цоолсон явдал нь манай улсын ковидоос хамгаалсан цоо шинэ нээлт болж дэлхийд бүртгэгдэв. Тангараг өргөх ёслолын "оргил хэсэг" болсон энэ зураглал дэлхийн хамгийн алиа марзан, этгээд хачин зүйлийг нийтэлдэг 9GAG.com сайтад өдөртөө тавигдсан байдаг юм. Тийм болохоор У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ямар ч байсан санасандаа хүрч, улсынхаа нэрийг дэлхийд гаргаж, түүхэнд нэрээ мөнхөлж чадлаа.

Саяхан Туркменистаны ерөнхийлөгч Бердымухамедов Ерөнхийлөгчийн сонгуульд найман хүнтэй өрсөлдөн 98 хувиар ялалт байгуулж өөрийн өмнөх рекордыг нэг хувиар давуулсан тухай дэлхийн чихийг дэлдийлгэсэн. Түүн лугаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч гэсэн биднийхээ итгэлийг алдалгүй, тангараг өргөх ёслолын үеэр үзүүлсэн “амжилтын буухиа”-гаа таслалгүй үргэлжлүүлнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэж байгаа шүү, ард түмэн чинь. Удаан хүлээх ч хэрэггүй, удахгүй болох наадмаар заавал нэгийг дуулгана даа.

Ардын хувьсгалын тэгш ой тохиож буй энэ жилийн "цахим" наадамд 1024 бөх барилдана. Энэ жил түүхэнд анх удаа 2000 сур харваачийг өрсөлдүүлэхээр бүртгэл нь эхэлчихсэн, 3000 шахаад явж байгаа мэдээ ч байна. Дээр нь наадмын нээлтэд оролцох урлаг соёлынхон, цэргийнхэн гээд тэр олон мянган хүний халдвар хамгааллыг хэрхэн яаж сахиулах, УОК-оос ямар шаардлага тавихыг бурхан байгаад ч таашгүй.

Цэргийнхэн бол учраа олчихсон, бид харсан. Харваачид, урлагийнхан ч гэсэн уруултай, уруулгүй, соруултай, соруулгүй маскаа зүүгээд гарах байх. Гэтэл хоёр хүн барилдахын тулд заавал нэг нь нөгөөдөө хүрэлцэж байж барилдсанд тооцох ёстой. Масктай байгаад нэмэргүй. Тийм болохоор дахиад ямар шинэ нээлт, ШБОС гаргаж ирэхыг наадмын өглөө харцгаая.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.210.44.228)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 3 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 4 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 6 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 6 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 9 мин Фронтын генерал ба индрийн маршал 17 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 15 цаг 38 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 15 цаг 43 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 15 цаг 49 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 15 цаг 51 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 15 цаг 53 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 53 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 15 цаг 54 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 17 цаг 53 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 17 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 17 цаг 57 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 17 цаг 57 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 18 цаг 0 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 18 цаг 0 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top