x

У.Хүрэлсүх хаан байлаа ч хүний амиар наадах эрхгүй

Удахгүй болох Ардын хувьсгалын 100 жил, МАН-ын 100 жилийн ойгоор /МАН-ынх нь ой уг нь өнгөрсөн гуравдугаар сард болоод өнгөрчихсөн/ зохион байгуулах парадын бэлтгэлд 3700 гаруй албан хаагч, офицер, сонсогч нар гараад байгаа тухай Батлан хамгаалах яамны албан ёсны эх сурвалж мэдээлжээ.

Өмнө нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хоёр дахиа сонгогдож тангараг өргөхдөө нэг удаа улсын баяр наадмаар анхны томоохон парадыг зохион байгуулж байсан. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг долдугаар сарын 10 буюу Төрийн далбааны өдөр зохион байгуулсан нь урьд өмнө байгаагүй том парад, сүрлэг наадам болсон билээ. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч мөн дөрвөн жилийн өмнө долдугаар сарын 10-нд Төрийн далбааны өдрөөр тангаргаа өргөсөн.

Харин энэ жил эрх баригч МАН Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг нааш нь татаж, зургадугаар сарын 25-нд хийх болсноор энэ жил хоёр тусдаа парад явах юм байна. Долоо хоногийн дараа У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолоор нэг удаа, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх өдөр буюу улсын баяр наадмаар нэг удаа. Парадад нийт 32 салбарын 3700 гаруй цэрэг, албан хаагчид оролцоно гэв. Тодруулбал,

Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургууль,

Зэвсэгт хүчний Жанжин штаб, ҮБХИС болон Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиуд, Агаарын цэргийн командлал, түүний харьяа ангиуд,

Тусгай хүчний цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиуд, Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн харьяа ангиуд,

Хил хамгаалахын ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб болон Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль гэх мэт нийт 32 үндсэн салбарын 3700 албан хаагч...

Жагсаалын нэгдсэн бэлтгэлийг Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангид эхлүүлсэн, түүхэн ойнууд давхцаж байгаа тул ёслолын  жагсаалд оролцох цэргийн алба хаагч, техникийн тоог ч нэмэгдүүлсэн байна. Байлдааны нисдэг тэрэг, хуягт танкаас эхлээд бүх төрлийн зэвсэг техникүүд оролцоно. Мөн яг одоо Батлан хамгаалах яамны хашаанд 2000 гаруй сонсогч өдөр болгон бэлтгэл хийж байгаа. Цас, бороо, нар, сарыг үл хайхран...

Цахимаар наадам хийнэ гэсэн Засгийн газар цэргийн парадад ингэж хүч хаях ямар шалтгаан байсан бэ? Мэдээж МАН-ын 100 жил болон МАН-аас нэр дэвшсэн шинэ Ерөнхийлөгчийн ид хавыг гайхуулах гэснээс өөр юу ч биш. МАН-ын дарга У.Хүрэлсүх /одоо болтол МАН-ын дарга хэвээрээ байгаа нь хүртэл ой гутам/ түүхэнд үлдэх том үйл хийхээр шийдсэн бололтой. 

Түүний дэргэд цар тахлын хүндрэл, хүн амын үхэл хийгээд төсөв, эдийн засгийн нөхцөл байдал гээд аль нь ч юу ч биш юм байна. Сонгуулийн өмнө хоногт 2000-аас давчихаад байсан /10 хүн тутмын хоёр нь/ ковидын өвчлөл 3000 руу ойртож, 10-аас илүү хүн нас барж байгааг, "10 тэрбумаар наадам хийхээ болиоч ээ, ард иргэдээ эмчлээч ээ" гэж гуйхыг сонсох ч хүн алга. Өчигдөрхөн "амаа ангайгаад дээшээ хар, хоолыг чинь халбагадаад өгье" гэж байсан хүмүүс өнөөдөр "Чиний амь надад хамаагүй" л гэж байна. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг болохоор өнгөрсөн хойно уйлаад яалтай.   

Өнгөрөгч тавдугаар сард УИХ, Засгийн газар улсын баяр наадмын төсвийг 10 тэрбумаар баталсан тухай мэдээлж байв. Өнгөрсөн жилийн наадмын төсвөөс гурав дахин их мөнгө. Гэвч энэ жилийн наадам баталсан төсвөө хэд нугалсан зардлаар босч байгааг ирэх сарын 10-нд болох баярын наадмын парадын бэлтгэл ажлаас харж болно. Төсөв, зардлаасаа илүү тэнд оролцож байгаа албан хаагчдын амь нас, эрүүл мэндэд учирч буй эрсдлийн талаар бол хэн ч юу ч ярихгүй байна. Түүний дэргэд тэр 10 тэрбум төгрөг юу юм бэ?

Хоёрхон хоногийн өмнө УОК хуралдаад, хөл хорио тогтоохоос аргагүй болсныг нийтэд мэдээлсэн. Иргэдийг нэг дор олноор нь бөөгнүүлээд, халдвар тараагаад байна гээд үйлчилгээний бүх газруудыг хаасан. Олон нийтийн бүх төрлийн арга хэмжээг хориглож, амралт зугаалгын газруудыг хаасан. Ингээд ч халдварын тоо буурахгүй бол дахиад хатуу хөл хорино, гэр гэрт нь түгжинэ гэж ярьж байгаа. Халдвар авбал өөртөө гомдоорой, бид хариуцахгүй, чадахгүй шүү гэж өдөр болгон айлгаж, дарамталж байна. 
Гэтэл хэдхэн алхмын цаана төрийн яам, агентлагууд, цэрэг, цагдаа, хүчний байгууллагууд нь тэр чигээрээ хэдэн мянгуулаа цуглаад, халдвар хамгааллын дэглэмээ зөрчөөд нэг нам, нэг даргын төлөө "амиа золиослогч" болоод явж байхад УОК юу харж суугаа юм бэ? Цэрэг хүн хүн биш, цэргийн амь амь биш гэх үү?

Сонгуулийн өмнө ч гэсэн "Халдвар нэмэгдээд байна, хөл хоримоор байна" гэж ЭМЯ, УОК-оос сануулсаар байхад үл тоогоод сурталчилгааны уулзалтуудаа хийсэн, хэдэн мянгаар нь хөдөө хотгүй цуглуулсан, халдвар тараасан энэ хүнд одоо яг юу дутсан юм бэ? Дахиад хэдэн хүний амь хэрэгтэй вэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • DR. ADITYA (197.210.8.137)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • DR. ADITYA (197.210.8.137)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.24.189)
    Албан ёсоор зарлаагүйл бна эртний мэдээ цацаад бгаач вмуу хэн мэдлээ
    2021 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.35)
    Ерөнхийлөгч боллоо одоо болоо юм бишүү. Бусад арга хэмжээгээ хойшлуулчих Хүрэлсүхэд өөрийн гэсэн ухаан бхгүй болж зөвхөн хаан санаагаа биелүүлэх гэж ард түмнийг золигт хаялаа
    2021 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.40.27)
    Наадам парад ялгаагүй шүү болиоч дээ
    2021 оны 06 сарын 18 | Хариулах
  • navcha (223.39.146.112)
    durak yma arai gaiguim bh gesen hudlam bn amia l bddog gahai bn
    2021 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.22.61)
    Hogiin novshiig songosoniihoo goriig ih amsanaa. Naad chin yu ch bish, dunguj ehlel
    2021 оны 06 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 12 цаг 29 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 12 цаг 32 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 12 цаг 35 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 12 цаг 37 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 38 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 14 цаг 7 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 14 цаг 9 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 14 цаг 10 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 14 цаг 14 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 14 цаг 29 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 14 цаг 56 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 14 цаг 58 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 15 цаг 13 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 15 цаг 58 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 19 цаг 31 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 19 цаг 33 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 19 цаг 35 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 19 цаг 37 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 20 цаг 13 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 20 цаг 26 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top