x

Э.Эрдэнэбаатар: Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 2538 өрх байна

Нийслэлд их хэмжээний бороо орж буйтай холбогдуулан үерийн хамгаалалтын бүс болоод гол дагуу буусан айл, аж ахуй нэгжүүдэд шаардлага тавин, албан мэдэгдэл хүргүүлж байна.

Иргэд гол ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байх, хүүхэд багачуудад тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Хур борооноос үүдэлтэй үер усны нөхцөл байдлын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Сүүлийн үед их хэмжээний бороо орох төлөвтэй байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас ойрын хугацаанд  нийслэл болон Монгол Улсын нийт нутаг дэвсгэрээр хур бороо орох урьдчилсан мэдээг гаргаад байгаа. Өнгөрсөн зургадугаар сарын 7-8-нд нийслэлийн хэмжээнд орсон борооны улмаас нийт 23 дуудлага, мэдээлэл ирсэн.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас хоёр өдрийн турш мэргэжлийн байгууллагуудтай хамтран, үүссэн нөхцөл байдалтай холбоотой хор уршгийг арилгах, иргэдийн амь, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг авч ажиллалаа. 

Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүлийг жил болгон ажиллуулдаг. Энэ жилийн хувьд зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд дээр дурдсан гол дагуу завьт эргүүлийг гарган, ажиллаж байна.

Энэ сарын 10-наас хойш нийт 52 автомашиныг голын бүсээс гаргасан. Мөн голын усанд суусан таван автомашиныг татаж гарган, таван иргэний амь аварлаа. Энэ хугацаанд голын усанд осолдсон хүн байхгүй.

Бид эргүүл, хяналт, шалгалтынхаа ажлыг Нийслэлийн Цагдаагийн  удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран, өдөр бүр долоон чиглэлд хийж байна.

Дулааны улиралд бороо их ороход гэр хороолол болоод голын эрэг дагуу буусан айлууд усанд автах, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны зоорийн давхруудад ус орох зэргээр аюултай нөхцөл байдал үүсдэг. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Иргэд голын ус, тогтоол усанд орохгүй байх, ялангуяа гол дагуу амарч, зугаалахдаа  бага насны хүүхдүүдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх шаардлагатай.

Гэр орон, хашаа, байшингаа усанд автахаас урьдчилан сэргийлж, шуудуу татах хэрэгтэй. Сууц өмчлөгчдийн холбоод  Орон сууцны хороолол дахь ус соруулах насосыг бэлтгэх чиглэлээр бэлэн байдлаа хангах зайлшгүй шаардлагатай байна.

-Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэн, шилжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд 2,538 өрх үерийн хамгаалалтын бүсэд буусан гэх судалгаа бий. Үүний 235 нь огт зөвшөөрөлгүй. Бусад аж ахуй нэгж, байгууллага, иргэний газар эзэмших, өмчлөх зөвшөөрөл нь зөрчилтэй.

Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас үерийн аюултай бүсэд буусан айл, аж ахуй нэгж, байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Эхний ээлжид үерийн аюултай бүсэд буусан өрхүүдэд нүүх албан шаардлага бүхий мэдэгдлийг хүргэхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт үерийн аюултай бүсэд болон гол дагуу буусан зургаан айлыг нүүлгэн шилжүүллээ.

-Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад дуудлага, мэдээлэл хэр их ирж байна вэ?

-Өнгөрсөн жилийн өдийд дуудлага мэдээлэл харьцангуй бага байсан. Түрүүн хэлсэнчлэн, зургадугаар сарын 7-8-ны хооронд тасралтгүй орсон борооны улмаас Дунд гол, Туул гол, Сэлбэ голын усны түвшин маш их нэмэгдсэн.

Үүнтэй холбогдуулан зарим гүүр болоод замыг сэтлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд газар дээр нь шуурхай хийсэн. Мөн усны түвшнийг багасгах, иргэдийн эд хөрөнгө, амь насыг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд байгаа үерийн далан суваг, шуудуу, зам дагуух ус соруулах хоолойг Геодези, усны барилга, байгууламжийн газар тогтмол цэвэрлэж байгаа. Гэхдээ их хэмжээний бороо орсон тохиолдолд усыг нэвтрүүлэх хүчин чадал нь бага байдаг.

Иймээс холбогдох мэргэжлийн байгууллагууд тооцоо, судалгаа гаргаж, ус нэвтрүүлэх чадварыг сайжруулах, инженерийн байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 8 цаг 52 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 8 цаг 56 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 8 цаг 56 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 8 цаг 59 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 9 цаг 1 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 9 цаг 3 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 9 цаг 7 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 9 цаг 7 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 10 цаг 8 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 10 цаг 20 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 10 цаг 44 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 11 цаг 53 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 12 цаг 18 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 12 цаг 42 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 12 цаг 49 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 13 цаг 4 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 13 цаг 27 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 13 цаг 32 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 13 цаг 34 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top