x

Үйлчлүүлэгчийн дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг шалгаагүй, халуун хэмжээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ

Нийслэлд коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна.

Тодруулбал, Засгийн газрын “Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам” болоод УОК-ын даргын “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг мөрдүүлэхээр өнгөрсөн Тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 30-ны хооронд шалгалт үргэлжилнэ.

Тус хяналт, шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хийж буй. Улаанбаатар хотын есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний газрууд болон бүх төрлийн баар, тоглоомын газар, алжаал тайлах төв, шашны байгууллага, дэн буудал, спорт заалыг шалгалтад хамруулж байгаа юм.  

Өчигдөр буюу энэ сарын 16-нд нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 1971 байгууллагад хяналт, шалгалт хийсэн бөгөөд 245 зөрчил илрүүлжээ. Шалгалтаар үйлчлүүлэгчийн дархлаажуулалтын хоёр тунд хамрагдсан гэрчилгээг шалгахгүй, халуун хэмжихгүй оруулах, ажилчдын дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг хэвлэж тавиагүй, ширээ хоорондын зайг баримтлаагүй, нэг ширээнд олноор нь суулгах, механик агааржуулалтыг хэвийн ажиллуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн юм.

Түүнчлэн үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан байтал Баянгол дүүргийн “Өлзий” дэн буудал, Баянзүрх дүүргийн “Молор” караоке, Чингэлтэй дүүргийн “Харцага” караоке, Хан-Уул дүүргийн “Парадайс” амралтын газрын караоке тус тус үйл ажиллагаа явуулж байв. Мөн оройн цагаар, олон хүн бөөгнөрсөн газар иргэд амны хаалтаа зүүхгүй үйлчлүүлэх тохиолдол олон гарлаа. Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгах, шаардлага тавьж, зөвлөн туслах арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд авч ажиллав.

Иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хариуцлагатай, ухамсартай байж, олон хүн бөөгнөрсөн газраар үйлчлүүлэхгүй, хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай байгааг албаныхан сануулж байна. Түүнчлэн халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байгааг онцолж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 8 цаг 54 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 8 цаг 57 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 8 цаг 58 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 9 цаг 1 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 9 цаг 3 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 9 цаг 5 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 9 цаг 9 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 9 цаг 9 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 10 цаг 10 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 10 цаг 22 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 10 цаг 46 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 11 цаг 55 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 12 цаг 19 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 12 цаг 44 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 12 цаг 51 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 13 цаг 6 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 13 цаг 29 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 13 цаг 34 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 13 цаг 36 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top