x

АН-ын залуус талцах биш, нэгдэх замыг сонгов

Сая болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сонгогчдын дунд ийм яриа болсон.

-АН Женко гэдэг хулгайчийг 2017 онд нэр дэвшүүлсэн гайгаа намаараа амсаж байна даа.

-Женко ямар хамаатай юм. Намаа шороотой хутгасан С.Эрдэнээ хэлээч...

Хэрвээ Женко байгаагүй бол, С.Эрдэнэ сонгуульд ороогүй бол АН-ыг дэмжих гээд байсан ч юм шиг, үгүй ч юм шиг тийм яриа. Ерөөсөө энэ хаврын улс төрийн хамгийн тод зураглал. Ерөнхийдөө Женко муухай, С.Эрдэнэ "баба" гэхээсээ илүү энэ хоёрын дунд үүссэн, ерөөсөө нам дотор бий болсон сүүлийн дөрөв таван жилийн хагарал, талцлыг буруутгасан, жийрхсэн тийм яриа нийт иргэдийн дунд байсаар л байсан. Харин намын гишүүд нь Х.Тэмүүжиний хэлснээр дарга нарынхаа хашаанд орсон “хоттой хонь” шиг л явж ирсэн. Хавар болсон АН-ын даргын сонгуулиар ч гэсэн яг л тийм дүр зураг харагдсан шүү дээ. Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр өөр өөрийнхөө хашаан дахийг тоолж байгаад нэгийгээ үзэж тарсан. Х.Баттулгын хашаанд 70 мянган хүн саналаа өгсөн, С.Эрдэнийнхэд 30 мянга. Ингээд АН албан ёсоор хоёр даргатай, хоёр тамгатай болсон. Харин МАН-ын шүүх аль алийг бүртгэж авдаггүй ээ. Энэ байдал хэр удаан үргэлжлэхийг таашгүй. Ирэх 2024 оны сонгууль хүртэл энэ хэвээрээ үргэлжилж ч магадгүй.

Гэвч энэ дүр зургийг өөрчлөхөөр АН-ын хэсэг гишүүд “100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах” аяныг өчигдөр эхлүүллээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, гишүүн асан Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар. Албан ёсоор бүртгэлтэй АН-ын 180 мянган гишүүний 100 мянгынх нь буюу олонхийн гарын үсгийг цуглуулж, АН-ын Онц их хурлыг зарлая. Нам дотор нүүрлээд байгаа хагарал талцлыг дуусгая. Хоёр тамгатай, хоёр даргатай АН-ыг нэгтгэж нэгдмэл цул хүч болгоё гэв.     

Аз болоход энэ аяныг эхлүүлсэн, намаа нэгтгэх санаачилга гаргасан нөхөд дээрх хоёр талын аль алинд нь багтаагүй, дундыг барьж, төвийг сахисан гишүүд байна. Х.Баттулгын ч, С.Эрдэнийн ч хашаанд багтаагүй, АН гэдэг арай том хашааны төвд нь зогсож байгаа хүмүүс. Тэд энэ ялагчгүй дайныг зогсоож, Монголын ардчилал, ардчилсан үзэл санааны тулгуур багана болсон АН-ыг нэгтгэх уриалга гаргаж, гишүүдийнхээ саналыг цуглуулж эхэллээ. Тэр нь ганц АН-ын, түүний гишүүдийн эрх ашиг биш, ерөөсөө улс орны хувь заяа, ардчилсан төр засаг оршин тогтнох эсэхтэй холбоотой асуудал юм.

Учир нь сая болсон Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад суугаа иргэдээ оролцуулаад нийт сонгогчдын ердөө тавь гаруйхан хувь /Сонгогчийн нэрсийн жагсаалтад 2.041.982 сонгогч бүртгэгдсэнээс 1.203.238/ саналаа өгсөн. Үлдсэн 42 хувь нь сонгуульд оролцоогүй. Тэдэнд сонголт байхгүй гэж үзсэн учраас, угаасаа сонгууль зохион байгуулах нь ямар ч утгагүй, үр дүнгүй, өөрчлөлт авчирахгүй гэж үзсэн учраас тэр. Ерөнхийдөө чөлөөт сонгууль, сонгох эрх гэдэг зүйлд иргэд итгэл алдарч, ач холбогдол өгөхөө больсны бас нэг дохио. Ядаж л сонгуульд оролцож саналаа өгөхийн тулд сонголт нь байх ёстой биз дээ. Тэгвэл иргэд “сонголт алга” гэж хариулж байна. Энэ нь өнөөдрийн Монголын улс төрийн нөхцөл байдал, эрүүл бус өрсөлдөөнтэй холбоотой. Улс төрийн эрүүл өрсөлдөөн хэзээ бий болдог вэ гэвэл улс төрийн намууд нь эрүүл саруул бодлого, үйл ажиллагаатай, хариуцлагатай, улс төрийн соёл болон төлөвшилтэй байж улс төрийн эрүүл саруул өрсөлдөөн бий болдог. Хамгийн наад зах нь МАН-ын өнгөрсөн дөрөв, таван жилийн дур зорго, эрх дархыг хязгаарлах хэмжээний улстөрийн сөрөх хүч байх ёстой гэсэн үг. Тэгэхгүй нэг нь пуужинд суугаад, нөгөө нь үхэр тэрэг унаад уралдана гэвэл ямар юмных нь өрсөлдөөн болох билээ. Ийм зүйлээс болж сонгогчид сонгууль болон сонгох эрх гэдэг зүйлд итгл алдарч эхэллээ.

Үүнийг засч залруулах арга нь эрх барьж байгаа намтай өрсөлдөх хэмжээний улс төрийн нэгдмэл, цул хүч хэрэгтэй. Өнөөдөртөө түүнийг бий болгож чадах улс төрийн ганц хүчин нь АРДЧИЛСАН НАМ. Зөвхөн намын гишүүдийн суурь, бүтцээрээ ч биш. Өнгөрсөн 30 жилийн турш ардчилсан, чөлөөт нийгмийг бий болгохын төлөө зүтгэсэн, 70 жилийн түүхтэй МАН-ыг сөрсөн, тэмцсэн түүх, улс төрийн бодлого, үйл ажиллагаагаараа АН бол Монголын улс төрийн хоёр дахь том нам. Энэ нам 30 жилийн түүхэндээ анх удаа гуравдугаар байрт зогссон нь сая болсон Ерөнхийлөгчийн сонгууль байв. Тэр нь өмнө өгүүлсэнчлэн намын хуучин лидерүүдийн хоорондын өс хонзон намаа, гишүүдээ талцуулж хуваасантай холбоотой. Засч залруулах ганц арга зам нь сөргөлдөгч хоёр тал нэг удаа алхам ухраад, нийт гишүүдийнхээ үгийг сонсох, хүчийг авах явдал. Хэн намын дарга байх, байхгүйгээс илүү АН эхлээд дотроо нэгдмэл, цул хүч болох ёстой гэдэг зарчим. Үүний төлөө АН-ын 100 мянган гишүүний гарын үсгийг цуглуулах аяныг эхлүүллээ.

Маш олон хүн “Сонгуулийн дараа АН дор хаяж хоёр, магадгүй гурав хуваагдана” гэж ярьж, бичиж байсан. Харин АН-ын залуус талцаж хуваагдах биш, нэгдэж нягтрах замыг сонгосов.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITYA (197.210.8.137)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.21.220)
    маш яаралтай татан буугдаад шинээр эхлэхгүй бол цаг хугацаа хүлээхгүй түрүү нь яалаа
    2021 оны 06 сарын 19 | Хариулах
  • Уншигч (66.181.166.134)
    30 ГАРЧ 40 ХҮРЧ ЯВАА ГҮЗЭЭНДЭЭ ДАРАГДАЖ ҮРЧЛЭЭСЭНДЭЭ БАРИГДСАН БАГААНУУД ӨӨРСДИЙГӨӨ ҮРГЭЛЖ ЗАЛУУ ХҮН ГЭЖ ЯРИНА ГЭЦҮҮ ГЭЦҮҮҮ МАНАЙХАН
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • Zaluu gsn chin mangar hugshin umnuud bnsht (73.78.112.75)
    Irgen
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 40 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 43 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 46 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 48 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 49 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 18 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 20 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 21 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 25 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 40 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 17 цаг 7 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 17 цаг 9 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 24 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 18 цаг 9 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 41 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 44 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 46 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 48 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 24 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 37 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top