x

Д.Сумъяабазар: Сэлбэ голын ай савд нэмж газар олгохгүй

Ойрын өдрүүдэд орсон бороо, цас, мөн шар усны үерийн улмаас Сэлбэ гол үерлэсэн. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар газар дээр нь очиж ажиллалаа. Сүхбаатар дүүргийн хэмжээнд үерийн голдирол, жалга, судаг дагуу буусан 1200 орчим айл байдаг. Тухай бүрд мэдэгдэх хуудас өгч, холбогдох байгууллагууд шаардлага тавьдаг ч айлууд нүүдэггүй. Өнгөрсөн удаагийн борооны улмаас л гэхэд олон айл усанд автаж, айлуудын жорлон хальсныг соруулжээ. Их хэмжээний үер болбол айлууд нэлэнхүйдээ усанд автахаар байгааг албаныхан хэлж байлаа.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр “Үер ус хальж, айл өрх рүү орсон 2-3 хэсэг газар бий. Дүүргийн онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, далан, шуудай тавьж, хамгаалалтад авсан. Ойрын 20-30 жилд ийм үер болоогүй гэж иргэд ярьж байгаа” гэв.

Иргэд намагтай газар байшин барьж, усаа зайлуулахын тулд шуудуу татаж, чулуу, шороо, хайрга асгаж, голын голдирол өөрчлөх болсон байна. Иймд газрын эрхийг нь цуцлах, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгааг албаныхан онцолж байв. Хотын дарга ч “Голын голдирол өөрчилж, дээр нь барилга, байгууламж барьсан газрыг шүүхэд өгч, нөхөн олговор нэхэмжил. Олгосон хүн, авсан нэр устай нь зарла” гэсэн юм. Мөн Сэлбэ гол орчимд Байгаль орчны үнэлгээ хийлгэж, голын хамгаалалтын бүсэд олгосон газрын захирамжийг цуцлах, үер усны гамшгаас хамгаалах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн Сэлбэ голын ай савд нэмж газар олгохгүй байхыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд үүрэг болгосон юм.

Хотын дарга Д.Сумъяабазар “Газар олголт үнэхээр замбараагүй, дүүргүүд газар их олгосон байна. Үүнээс үүдэн голын ай саваар барилга, байгууламж их барьжээ. Хууль, дүрэм зөрчиж газар олгосон, захиргааны эрх мэдлээ хэтрүүлсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой. Мөн хууль, дүрэм зөрчсөн аж ахуйн нэгж, иргэнийг шүүхэд өгч, нөхөн олговрыг нь төлүүлэх шаардлагатай. Энэ жил хур, бороо элбэгтэй байх төлөв бий. Тиймээс үерийн усны бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарч байна. 1966 оных шиг үер болох магадлалтай гэж Дэлхийн банкны судалгаа гарсан байдаг” хэмээн ярив.

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням “Бид жил бүр Газрын алба, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтраад  зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүхийг сануулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэж ажилладаг ч тэр бүр хэрэгждэггүй” гэлээ.

Мөн энэ үеэр Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Нийслэлийн ногоон бүсийн 330 мянган га талбайг хамгаалж, 33 байгаль хамгаалагч ажилладаг. Гэвч техник, хэрэгсэл хүндрэлтэй байдаг” гэдгийг хэлж, үүнд анхаарал хандуулахыг Хотын даргаас хүссэн юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 11 цаг 12 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 11 цаг 16 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 11 цаг 16 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 11 цаг 19 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 11 цаг 21 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 11 цаг 23 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 11 цаг 27 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 11 цаг 27 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 12 цаг 28 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 12 цаг 40 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 13 цаг 4 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 14 цаг 13 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 14 цаг 38 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 15 цаг 2 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 15 цаг 9 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 15 цаг 24 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 15 цаг 47 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 15 цаг 52 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 15 цаг 55 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Уржигдар 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top