x

Бусдыгаа хүлээн зөвшөөрөх

Хүүк яагаад ийм өндөр санал авав? Олон шалтгаан дурдаж болох ч хамгийн гол ганц л шалтгаан байгаа нь ердөө АН муугийнх юм.

Дарханы зам гамшиг байсаар атал Дарханыхан яагаад МАН-г сонгоод байдаг юм бэ? Дарханыхан тэнэгтээ биш Дарханы АН гамшиг байна л гэсэн үг.

Сүүлийн 30 жилийн ихэнх үед нь МАН засаглаад Монгол улсыг ийм болголоо гэж АН гомдоллох бол шал утгагүй, логикгүй зүйл. Энэ бас л АН өөрсдөө муугийнх. Кола их зарагдаад байна гээд Пэпси нь гомдоллоод байгаа л гэсэн үг биздээ. Ман Ютд олон яллаа гээд Чэлси гомдоллоод байна л гэсэн үг.

Одоо АН эргэж сэргэхгүй л бол дараагийн сонгуулиуд яг ийм маягаар л явна. ХҮН томортлоо өдий, томорлоо гэхэд дахиад л АН шиг хэрэлдээд эхэлж ч мэднэ.

Ер нь МАН яагаад ингээд сонгуульд ялаад байдаг юм бэ? Яг цаасанд жагсаагаад гаргавал мөнгө санхүү, хүн хүчний хувьд МАН, АН хоёр тийм ч айхтар зөрүүтэй биш. Харин МАН-д байдаг, АН-д байдаггүй нэг л зүйл нь ердөө “Бусдыгаа хүлээн зөвшөөрөх” чанар юм. Сонгуульд угаасаа эв нэгдэлтэй нам нь л ялна, эв нэгдэлтэй байна гэдэг нь бусдыгаа хүлээн зөвшөөрөхийн л нэр. 40-тэй Ерөнхий сайд, 40-тэй генсэкээ МАН-ын хөгшчүүл нь хүлээн зөвшөөрч байна. 32-ын ба 33-ын хоёр бүлэг нь нэгнээ хүлээн зөвшөөрч байна. Гаднаа хэрүүлгүй харагдана гэдэг нь дотроо хэрүүлээ хийчихээд л, бусдыгаа хүлээн зөвшөөрөөд явж байгаа хэрэг л юм. 

Харин АН-д бусдыгаа хүлээн зөвшөөрөх чанар алга. Санаагаар болдог бол залуус нь гарч ирээд Эрдэнэ, Элбэгээ, Жэнко нарынхаа зургийг шүүрдэж, поошиг нүдэж нтр акц хийх ёстой юм. Даанч Элбэгээгийн залуус Жэнкогийн залуусыгаа үзэхгүй, Алтанхуягийн залуус аль алийг нь үзэхгүй. Хэдэн залуус нь өөрсдийнхөө дагадаг хөгшчүүлийнхээ үгээс гарахгүй, хэдэн хөгшчүүл нь угаасаа “Бусдыгаа хүлээн зөвшөөрөх” тухай бодохыг ч хүсдэггүй.

Таалагдахгүй байсан ч “Бусдыгаа хүлээн зөвшөөрөх” гэдэг маш том чанар шүү, нам гэлтгүй бүтэн нийгмийн хувьд ч хамаатай. 820 мянган хүн чиний таалагддаггүй хүнийг сонгосон байж болно, мөнгөөр байна уу, халамжинд угжуулсан байна уу, үнэхээр комунист тэнэг байна уу хамаагүй тэд сонгосон л байна. Гэхдээ ямартай ч 820 мянган хүний дунд гадаад хэлтэй, боловсролтой өчнөөн мянган залуус, өчнөөн мянган доктор профессор, олон зуун IT инжэнэрүүд, чамаас ухаантай боловсролтой өчнөөн мянган хүн байж л таараа.

Бусдыгаа хүлээн зөвшөөрөх.. энэ чанарыг сурчихвал чиний стрээс ч буурна, нийгэм ч арай нэг эрүүл саруул болох юмдаа /ялангуяа ХҮН дэмжигч нар/. Т.Дүүрэн ахын хэлсэн нэг үг байдаг юм, “Монголчууд шийдэл олох гэж биш өөрийгөө илэрхийлэх гэж хэрэлддэг” гэж. Бодууштай шүү.

 

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ESUIGEN (102.89.2.158)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 41 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 44 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 47 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 49 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 50 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 19 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 21 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 22 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 26 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 41 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 17 цаг 8 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 17 цаг 10 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 25 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 18 цаг 10 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 42 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 45 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 47 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 49 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 25 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 38 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top