x

Ардчилсан төр оршин тогтнох эсэхийг сонгох сонгууль болно

Маргааш бүх ард түмний сонгуулийн өдөр. Энэ өдөр монголчууд ирэх зургаан жилд Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллах эрхмийг сонгоно. Монгол Улс ардчилсан төртэй  байх уу, авторитари, тоталитари дэглэмд шилжих үү? гэдгийг сонгох сонгууль болно.

У.Хүрэлсүх бултаж, Д.Энхбат зугтаж, С.Эрдэнэ үлдсэн “мэтгэлцээн”

Энэ удаагийн сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа. АН-аас С.Эрдэнэ, МАН-аас У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат. Өчигдөр хуулийн дагуу, уламжлал ёсоор гурван нэр дэвшигч мэтгэлцээнд оролцох ёстой байсан ч тийм зүйл болсонгүй. Нэр дэвшигч Д.Энхбат хөдөө орон нутагт сурталчилгааны уулзалт хийж явахдаа коронавирусын халдвар авсан шалтгаанаар мэтгэлцээнийг зохион байгуулсангүй. Иргэд, сонгогчид, нэр дэвшигчдийн сонгуулийн штабуудаас мэтгэлцээнийг цахимаар явуулахыг шаардсан боловч МҮТВ-ийн захирал Х.Бүрэнбаатар “тийм уламжлал байхгүй” хэмээн мэдэгдэж, мэтгэлцээнийг хүчингүй болгов. Энэ ганц тэр хүний байр суурь гэж үү? МҮТВ-ийн захирал тийм том толгойтой хүн мөн үү?

Сүүлийн долоо хоногийн турш сураг алдраад байсан У.Хүрэлсүхийн /бусад хоёр нэр дэвшигч мэтгэлцэхэд бэлэн гэдгээ бараг долоо хоногийн өмнө зарласан/ сонгуулийн штабын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан өчигдөр орой “Манай нэр дэвшигч мэтгэлцэхэд бэлэн” гэж хувийнхаа фэйсбүүк хуудсаар зарласан ч араас нь МҮТВ-ийн А.Бүрэнбаатар захирал “Мэтгэлцээн болохгүй” гэж мэдэгдэв. Бүтэн сар шахам бэлтгэсэн мэтгэлцээнээ “Болохгүй” гэж лайв хийхэд хүргэсэн хүн нь хэн байж болох вэ? Мэдээж С.Эрдэнэ, эсвэл Д.Энхбат биш нь ойлгомжтой.

Өнгөрсөн 14 хоногийн турш нэр дэвшигчдийн ар тал болох пиар багийнхан өрсөлдсөн. Хөлтэй нь хөлхөж, “хөлгүй нь мөлхөж” нэр дэвшигчдээ сурталчилсан. Харин сонгогчдын хувьд нэр дэвшигчдийн нүүр тулсан өрсөлдөөн буюу шууд мэтгэлцээнээр дүнгээ тавьдаг. Тэгвэл энэ өрсөлдөөн болсонгүй. “Үндэсний олон нийтийн” гэх тодотголтой ч эрх баригч намын “хоточ нохой” болсон МҮТВ мэтгэлцээнийг зохион байгуулахаар татгалзсаны дараа нэр дэвшигчид Club house-т уулзахаар болсон ч МАН-ын дарга энэ уулзалтаас хүртэл татгалзав. Албан ёсны бус эх сурвалжуудаар “У.Хүрэлсүх коронавирусын халдвар авсан” гэх мэдээллийг тараажээ. Халдвар гар утасны долгионоор дамждаг гэдэгт МАН дарга үнэмшдэг бололтой. Club hause-d 8000 хүн цуглаж, сайтууд шууд дамжуулалт хийхээр хүлээж байсан Д.Энхбат “Хүртээмж муутай байна” гэх шалтгаанаар мэтгэлцээнийг орхиж, С.Эрдэнэ ганцаараа оролцогчдын асуултанд хариулсан гэнэ. Хэрвээ МҮТВ ажлаа тасалдуулаагүй бол...?

Ардчилсан төр оршин тогтнох эсэхийг сонгох сонгууль

Сонгогчдын хувьд нэр дэвшигчдийн нүүр тулсан өрсөлдөөн буюу шууд мэтгэлцээнээр дүнгээ тавьдаг гэдгийг өмнө хэлсэн. Хэн нь хэн бэ? Гэдгийг ямар ч цензургүй, өнгө будаг, найруулга, элдэв баггүй нүцгэнээр нь харж болдог ганц зүйл бол Ерөнхийлөгчид нэр дэвшигч нарын хооронд болдог шууд мэтгэлцээн. Гэвч мэтгэлцээн болоогүй гэдэг нь сонгууль болохгүй, эсвэл сонголт байхгүй гэсэн үг биш.

Ялангуяа энэ удаагийн сонгууль Монгол Улс ардчилсан төртэй байх уу, үгүй юу гэдгийг сонгох сонгууль болно. Өмнөх сонгуулиудаас илүү хариуцлагатай сонгууль болно гэсэн үг. Ер нь бол бүх сонгууль хариуцлагатай сонголтыг шаарддаг боловч энэ удаагийн сонгуулийг явуулж байгаа нөхцөл байдал нь арай өөр юм.

Учир нь Монголын ард түмэн МАН-ыг УИХ-д үнэмлэхүй олонхи болгож хоёр дахь удаагаас сонгосон. Орон нутагт олонхиор эрх барьж байгаа нам ч гэсэн МАН. Өнгөрөгч аравдугаар болсон орон нутгийн сонгуулиар МАН сая 600 мянган хүнтэй /нийт хүн амын тал хувь/ нийслэл болон 13 аймагт ялалт байгуулсан. Товчоор хэлбэл, Монгол Улс олон намын системтэй, ардчилсан засаглалтай гэдэг тодотголлыг авч явж байгаа зүйл нь бодит байдал дээр ганц Ерөнхийлөгчийн институт л болж байгаа.

Х.Баттулга гэдэг хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилдээ олон муу зүйл хийсэн, алдаа гаргасан байж болох ч том дүр зургаараа “Монгол бол ардчилсан улс” гэдэг дэлхий нийтийн үнэлэмж одоохондоо хэвээрээ байгаа. Хэрэв эсрэгээрээ М.Энхболд Ерөнхийлөгчтэй, У.Хүрэлсүх шиг Ерөнхий сайдтай, Г.Занданшатар шиг парламентын спикертэй өнгөрсөн дөрвөн жилийг үдсэн бол бид өнөөдөр хаахна таваргаж явах байсныг тааварлах аргагүй. Энэ бол М.Энхболд, эсвэл Х.Баттулга гэдэг хувь хүнээс биш, улс төрийн тогтолцоотой холбоотой асуудал. Хэрвээ төрийн бүх эрх мэдэл нэг намын гарт байсан бол яах вэ?

Тийм болохоор одоо болж байгаа сонгуулийг энэ гурван нэр дэвшигчийн өрсөлдөөн биш, ардчилсан засаглал Монгол Улсад ошин тогтнох уу, үгүй юу гэдэг өнцгөөс харж сонголтоо хийх ёстой байх. Энэ бол У.Хүрэлсүхийн боловсролгүй байдал, Д.Энхбатын боловсрол хийгээд С.Эрдэнийн улстөрчийн харизма энэ тэрээс огт өөр, хол давуу зүйл.

Ерөнхийлөгч бол тэрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм. Тэр хүн байшин барилга барихгүй, төмөр зам тавихгүй, баялгийг тэгш хуваарилж, ард иргэдийг тэжээн тэтгэхгүй. Зөвхөн төрийн болон улс төрийн тогтвортой байдлыг хамгаалах, төвийг сахих, тэнцвэрийг хадгалах үүрэгтэй. Хэрвээ төрйн бүх эрх мэдэл нэг намд төвлөрвөл тэнд эв нэгдэл хангагдах уу? Улс төрийн тэнцвэр хадаглагдах уу? Үгүй. Тэнд нэг л намын эрх дарх, ашиг сонирхол, дарангуйлал тогтоно. Нийгмийн бусад хэсэг, анги, бүлгийн ашиг сонирхол, дуу хоолой хаагдана. Хүний хувийн болон улс төрийн эрх, өмчийн эрхийн тухай яриа ч утгаа алдана. Үнэ цэнэгүй болно.

Тиймээс монголчууд маш олон удаагийн сонгуулийг өгөхдөө эрх мэдлийн буюу улс төрийн тэнцвэрийг хадгалж ирсэн байдаг. УИХ, орон нутгийн сонгуулийг нэг талд нь өгсөн бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг заавал нөгөө талд нь өгдөг. Энэ тэнцвэр ганцхан удаа алдагдсан нь 2005 онд Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгосон явдал. УИХ, орон нутгийн эх мэдэл дээр Ерөнхийлөгчийн институт хүртэл МАН-д очсон.  Тэр нь алдаа болсныг ухаарсан учраас дөрвөн жилийн дараа хэмжээгүй эрхт хаан болчихоод байсан Н.Энхбаярыг суудлаас нь буулгаж, Ц.Элбэгдоржийг сонгосон. Түүнээс өмнөх, хойших бүх Ерөнхийлөгч нар хоёр дахиа сонгогдсон. Хэрвээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг “зөвхөн нэг удаа зургаан жилээр” болгоогүй бол одоогийн Ерөнхийлөгчид ч гэсэн “шаанс” байсан нь ойлгомжтой.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 58 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 59 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 1 цаг 19 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 1 цаг 38 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 1 цаг 40 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 40 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 1 цаг 42 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 1 цаг 42 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 1 цаг 45 мин Фронтын генерал ба индрийн маршал 1 цаг 52 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 17 цаг 13 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 17 цаг 19 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 17 цаг 25 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 17 цаг 27 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 17 цаг 29 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 29 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 17 цаг 29 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 19 цаг 29 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 19 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 19 цаг 32 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top