x

Сонгууль 2021: Ноён бөх

Сонгууль 2021: Дугаар 4. Ноён бөх

/Фельетон/

Тээр жилийн даншиг наадамд манай нутгийн ноён зодоглохоор болов оо хөөрхий. Нэг ёсондоо ноёноо наадамд түрүүлүүлж бөхийн аварга болгох зорилгоор наадам зохион байгуулахаар боллоо. 

Манай ноён барилдах дуртай ч унах дургүй хөөн. Заримдаа унахаасаа айхдаа барилдахгүй гэж халган ухарч няцаад элэг бүсээ тайлж зугтчихаад хожим хойно хариуцлага хүлээсэн хэмээн хээвнэг гөрдөх нь энүүхэнд. Манай ноён бөхийн гараа дэвээ шаваа бол галтай сайхан, даанч муу барилддаг бөх. 

За ингээд нутаг хошуугаараа ноён бөхөө аварга болгох ажилдаа ард иргэд нь эрвийх дэрвийхээрээ гар бие оролцлоо.

Хамгийн түрүүнд ноёныг маань унагааж мэдэх бөхчүүдийг хэрхэн наадмаас хасах вэ гэдэг нь өдрийн бодол, шөнийн зүүд боллоо. 

Юуны өмнө ид ирэн дээрээ байгаа өнгөрсөн жилийн аваргыг яаж өвдөг шороодуулахаа удаан тооцоолов. Барилдаад ямар барах биш. Яс үзвэл манай ноён давахгүйгээр үл барам өмнөх аварга бөхийнхөө сүр барааг харахаар ноёны маань өвдөг нь чичирж сүнс сүлд нь зайлах шиг болдог. Ноён маань угаас нэр хүндэд дуртай ч яс барилдахаас халгаад байдаг гэмтэй бөх л дөө, ер нь эвгүй бөхтэй учраа таарвал барилдаад унахаас зугтахыг илүүд үздэг. Өмнөх аваргыг ихэд хүндэтгэн ахаа гээд дагаад гүйхээс биш түүнтэй дэвжээнд өрөх эр зориг манай ноёнд байхгүй. Ингээд нутаг нугаараа ярилцаж байгаад энэ жилийн наадмаас эхэлж нэг түрүүлсэн аварга дахин барилдахгүй байх тухай дүрмийг хүний олноор хүч түрээд зохиочихлоо. Бөхийн хөлийн Цэц ч дуун дээр дүрмийг ёсоор болгож өмнөх аварга ахин барилдахгүй гэж шийдээд бүртгэлээс хасчихлаа.

За дараа нь өмнөх наадмаар шуугиулсан “Босоо” хэмээх бөхийг барилдуулахгүй байх арга чарга хайлаа. Тэр нөхөр үгэнд орохгүй хэвтээд өгөхгүй чих хатуутай бас ч гэж барилдаан таарахгүй эвгүй. Ингээд Босоо хэмээх бөхийн нутаг хошууг өөртөө нэгтгэн ноён бөх маань өөрөө өмнөөс нь зодоглохоор болсоноор өрсөлдөгчгүй шахам наадам болох шинжтэй болоодхов. Босоо бөхийг албатаа болгосон хошууны ноён нь өөрөө хадаг яндар бариад манай хошуунд гүйгээд ирсэн учир цаашид нэг хошуу болж нэг бөхөө өмнөөсөө зодоглуулахаар боллоо. Хошуугаа худалдсан тэр ноён манай хошуунд дагаар орсоны харамжид зэрэг нэмж жинсээр шагнуулж, даашгүй их ембүү тэвэрсэн юм даг. Өнөөх Босоо хэмээх бөх зодог шуудгаа газар савчихаад өөр хошууны харьяат албат болсон гэж дуулдсан. 

Эцэст нь хэн гэдэг бөхөө зодоглуулахаа шийдэж чадахгүй хөрш хошууны 2 бөхийг шинжиж шинжсэний эцэст манай ноён таалсанаар урьд жил унагаад үзчихсэн бөхөө дахин амлахаар боллоо. 

Өнөөх амлуулсан бөх нь наадамд түрүүлэхээс илүүтэй ноён бөхөд тал засч хэвтээд өгөхөөр болсон нь манай хошууны ард олны сэтгэлд ихэд нийцэв. Барилдсан дүр эсгэж тахимаа өгөхөөр тохирсон хөрш хошууны бөх маань золгонгуутаа чихэнд нь "ахаа намайг бодоорой" гээд хувийн аминчхан зорилгоо шивнэж амжсаныг ноён бөх маань ёсоор болгохоор толгой дохив. Гол нь яс барилдаад ноён давсан мэт харагдах нь хэн хэндээ хал балгүйг аль аль нь ойлголцов. За тэгээд олон ч сайхан бөхийн өмнөөс өөрөө гүйж зодоглочихоод наадмын бэлтгэл муу гээд л барилдахгүй халгаад хэвтээд өгсөн дөө. Уул нь энэ хошуунаас сүүлийн 3 даншигт дараалан түрүүлсэн 2 ч аварга төрсөн сайхан түүхтэй ер нь бол бөхийн удам сайтай нутаг юм. 

Тэгтэл барилдаан таарахгүй нэгэн шинэхэн бөх толгойны өвчин боллоо. Наадамчин олон ч шинэ бөхийг дэмжинэ гэж найгүй. Өсөх ирээдүйтэй шинэ бөхийг элдэв өвчтэй гэж хажиглан цуурч ард олонд халдвар тараана гэж ухуулсаар наадмын бэлтгэлийг нь тасалдуулж орхилоо. Гал гарсан барилдаан гарахгүйг гадарласан ард олны дургүйцэл сэтгэл зовоох боллоо. Зарим нь ч би энэ наадмыг үзэхгүй ээ гээд хаяад явлаа. 

Ард иргэд нь харах юмтай, хариад ярих юмтай наадам үзмээр байвч ноён бөхийг унагах бөхчүүдийг толгой дараалан хасахыг хасч, үгсэхийг үгсэж, хажиглахыг хажигласнаар энэ наадам урьдаас дэглэсэн ший жүжиг болох нь баригдлаа. Эрх биш нэг барилдсан дүр үзүүлэн ноён бөхөө нэр бүтэн түрүүлүүлж аварга болгохгүй бол нутаг усны нэр хугарах гээд байдаг яалтай билээ. Бөхийн удам сайтай хошуунаас амласан бөхөө гал гартал хаясан дүр үзүүлэхгүй бол болохгүй дэг. 

Манай ноён бөх халз барилдаанаас халгана гэж найгүй тул өрсөлдөгч бөхдөө элдэв өвчин тахлын нэр зүүлгээд халз барилдаанаас зугтаачихна. Угаас үе үе зугтаадаг гэмтэй хойно одоо яалтай ч билээ. 

Болоогүй наадамд түрүүлэх нь тодорхой ноёноо долдой нар нь тойрч бүчиж долоох завсар зай үлдсэнгүй хөөрхий. Хөлсийг нь долоодог сайхан уламжлал хаачихав дээ.

Ноён бөх маань өөрөө нууцаар бүтэн жил бэлтгэл хийсэн юм. Даншигийн шинэ дүрмээр наадам тулгаж байгаад хошуунаас төлөөлж барилдах бөхөө сонгодог болгосон тул барилдана гэж огт тооцоогүй бөхийн галд гарч амжаагүй бөхчүүдийг баруун солгойгүй савчихаад аварга болохоор тооцсон хэрэг. Ядарсан иргэд нь битүүхэндээ харцын бөх түрүүлж болохгүй бол наадам хийгээд яадаг юм гэх зэргээр дотроо дэмий л бухимдана. Ард олон гал гарсан сайхан наадам үзэхийг хүсдэг байтал энэ удаа ноёноо яаж түрүүлүүлэх вэ гэдэг наадам хийж орхивоо хөөрхий. Ноён маань засуултайгаа, цэцтэйгээ, долдой түшмэд долоогчидтойгоо хамт зүлэг ногоонд хамт гарч барилдсанаар нөгөөдүүл нь ноёноо хазайхад нь түшсэн, тулсан, бөөнөөр хуйларсан хөгийн барилдаан болж инээдэм ханиадам болж дууссан юмдаг.

Гэснээс бөх ноёнтон маань түрүүлсэн үү гэж үү? Хэн түрүүлсэнийг наадамчин олон шийдэхээр болсоон хө. 

Тээр жилийн наадмаа гэж ... 

Хуульч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 43 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 45 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 48 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 50 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 51 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 21 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 22 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 23 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 27 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 43 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 17 цаг 9 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 17 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 26 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 18 цаг 11 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 44 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 46 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 49 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 51 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 26 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 39 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top