x

Чөтгөрийн хар хайрцаг

Шинжлэх ухаан танин мэдэхүйн үр дүнд нөлөө нь буурсан Чөтгөр хорсоод галзуурах нь. Эрүүл чөтгөр ямар билээ галзуу чөтгөрийн тухай төсөөлөхөд айх багадна. Бурхны нөлөө ч буурсан. Гэхдээ чөтгөрийнхтэй адил навс унаагүй. Чөтгөрт халгаатай оюунлаг эрин нүүрэлжээ. Буурай орны хорхой хүрэм ашигт малмалыг дээрэмдэх геополитик шившиг боллоо. Нэг үгээр бусдын баялгийг шууд булаадаг хорвоо өнгөрчээ. Ядмагуудад лусаас хайрласан гайхамшгийг ХХI зуунд монжихыг хориглосон даян дэлхийн хоригт Чөтгөр өртлөө. Хүн төрөлхтөн хүчээ нийлүүлээд олон улсын хуулиар хянаж эхэлсэнд Чөтгөр шогнойв. Чөтгөрийн ид шидэд хууртах улс олдохоо болиод тэр бээр дийлдгээр нь бөмбөрцгийн хамгийн бөглүү агаад бүдүүлэг оронд уураа гаргах болжээ. Яг л “гэрт загнуулсан хүн гадаа гарч нохой өшиглөв” гэгчээр.

Заль мэхний бэлэн хоол бол дүнхүү толгой. Нүүдэлчин буурай Монголын ашигт малтмалын баян ордууд дэлхийн хамгийн том хэрэглэгч-зах зээлтэй бөөр нийлүүлэн оршдогоос төв азийн мал шиг хүмүүст түвэггүй хөгжих алтан боломж нүүрлэсэнд хүчээр түрэмгийлдэг бодлого нь бүтэлгүйтсэн Чөтгөр хорсов. Коксжих нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт цаашлаад ховор элемент, холимог металь, занарын экспортоор муу Монгол ардчилсан зуунд дураараа чөлөөтэй өрсөлдөх эрхтэй золгожээ. 

60-70 сая мал сүрэг нь онгон бэлчээрийн ямар ч өртөггүй соргог ургамал идэж, хүний арчилгаа авахгүй шахам бие даан өсөх гайхам өлчир чадвартай. Яг л янгир, аргаль, зээр, тахь, хавтгай шигээ. Тэр ч байтугай мөнх цаст сарьдгийн үр шимийг хүртэл монголчууд сарлагаараа дамжуулан хүртдэг. Энэ бүгд зардалгүй сул олз. Дээр нь бэлчээрийн малын эко мах брэнд гэх эрэлт өсөв. Ноолуур ноос арьс шир гээд боловсруулбал бөөн мөнгө. 3-хан сая хүн амаа элбэг хангах үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах үржил шимт ай сав нүд алдам цэлийнэ. Бурхан залхуу монголчуудыг давраажээ. Монгол Чөтгөрт таалагдахаа болив.

Монголын хөгжлийг хэрхэн чөдөрлөх вэ? Тэр амархан! Яаж? Хүчээр бус мэхээр. Гэхдээ найдах нөөц ХХI зуунд ганц үлдсэн. Тэр нөөц нь монголчуудын оюуны хомсдол. Хичнээн баялагтай байгаад мулгуу бол яадгийг үзэг. Башир геополитикийг хөгжөөн дэмжиж ялуулдаг нь хэн бэ? Оюуны хомсдолтой масс! Заль мэхийг тэнэгүүд ухаарахгүй, тэр ч бүү хэл, өөхшүүлдэг нь бөөн завшаан. Харанхуй бүдүүлэг дээр нэмээд оюуны хомсдолтой аваас шулуулах зам шулууддаг. Оюуны хомсдол уг нь эмгэг бус оюуны “хоцрогдол” юм. Цааш “хомсдол” гэж бичье. Хөдөлгөөн дутвал булчин сулардаг, сэтгэмж дутвал тархи үхэждэг. Монголын хөгжлийг саатуулдаг “үнэт зүйлс” нь үхэжсэн тархинууд. Том төслүүдээ булаацалдаж гацаадаг улстөр бол оюуны хомсдолоос эхтэй. Эртний хаадаас угшилтай ийм архаг хууч Монголд хангалттай. Хамгийн урт хиллэдэг хөршийнхөө үсрэнгүй хөгжлөөс юм олж долоохгүй ядуурах-тархины хомсдол. Оюуны хомсдолтой үндэстэнийг инээдэмтэй суртлаар дөрлөн хөтлөх амар. Гавал нь ажиллагаагүй улсын ашгийг хааж алдагдалд унагахад түвэггүй. Энэ өгөгдлийг Чөтгөр хар хайрцагны бодлогодоо ашигладаг юм.

Ашиг сонирхол нь нийлж буй Таван толгой, Шинхуа, Сумитомог бүү ойртуул. Ерөөс эрчим хүчний эх үүсвэр бүү бариул. Нүүрсээр арвин Монгол цахилгаанаа өөрсдөө хангачихвал импортлохгүй бие даагаад сэхчихнэ. Сэхчихвэл “Чингисийн удам” гэж сагсуурч, өөдөөс цор цор хуцаад, хар хайрцагны бодлогыг нураах эрсдэлтэй. Тиймээс импортын эрчим хүчээ нэм гэж эрх баригчдыг нь нууцаар үнхэлцгийг нь хагартал сүрдүүл. Хомсдолтой толгойнууд хий аюулаас ухаангүй айдаг мухар сүсгийн гүн хордлоготой тул дуулгавартай дохилзоно. 

Хоосон толгой мөнгөнд нугасгүй бол бүр ч олз. Нүүрс угаах, шингэрүүлэх, хий гаргах технологийг харанхуй Монголд бүү хавьтуул. Нар, салхи, усны эко эрчим хүчний тухай маанагууд сонссон байж таарна. УЦС дэлхийд бол хоргүй, Монголд бол хортой гэж ятга. Ялгааг малын тархитнууд олохгүй төөрнө. Ураны хайгуулд хүүхнүүд үрээ зулбаж, малаас ад зэтгэр төрлөө гээд хэдэн тэнэг малчдыг зурагтаар уйлуулчих. Нефть нэрэх үйлдвэр баривал нефтийн шааранд монгол хүн мал хордож хиарна гэж ухуул. “Та нарыг устгаад нутгийг чинь эзлэх дайсны санаа” гэж шордоход дүнхүү монголчууд цочирдож шууд үнэмшинэ. Шатахуун, эрчим хүчний хараат байдалд уяхад хоосон гавал шавхагдашгүй орд. 

Үхэжсэн тархи сэхвэл мэхлэгдсэнээ мэдэх нигуртай. Сэхээж хэрхэвч болохгүй. Монголчуудын оюуны хомсдол төрөлхийн бус нь ой ухааны олон улсын тэмцээнд монгол хүүхэд-залуус түрүүлж буйгаар нотлогдлоо. Амьдралд нэмэргүй ой ухааны хийсвэр амжилт Чөтгөрт халгүй. Харин дэлхийн эдийн засгийн форумаас 2017 онд гаргасан “Дэлхий дахины хүний капиталын илтгэл”-д оюуны онцгой чадамжтай хүний нөөцөөр Монгол дэлхийд 11-рт эрэмбэлэгдсэн нь осолтой. Мөн олон улсад мэргэжлээрээ өрсөлдөх ур чадвараар тэд 200 гаруй улсаас 76-д орсон нь хар хайрцагны бодлого дампуурахад ойрхныг сануулав. Гэвч монголчууд төрөлх чадамжаа ашиглан брэнд бүтээхээ ухаарах яагаа ч үгүй л явна. Ээ дээ монгол уураг тархи төрөлх чадамжаараа сэтгээд эхлэх вий. Үүнийг ямагт хянаж байгаад сэрвийж сэртийсэн болгоныг хорлон сүйтгэгч хэмээн шоронд хий. 

Мал сүрэг нь мэдрэмж зөнгөөрөө бие дааж аяндаа үрждэг тул “бэлчээр мэдэхгүй хүн малаа дага” гэж залхуурсандаа философдож малдаа найдаад тархиа шавхах хэрэгцээ монгол хүний түүхэнд гарсангүй. Тиймээс тархи нь битүүрчээ. Юу ч бодохгүй, амар амгалан толгой ХХ зуунд Чөтгөрт хялбар хууртсан. Харин зах зээлд хал үзэж хашир сууж яваа ХХI зууны шинэ монголчуудыг өөр бурантгаар дөрлөн хөтлөх шаардлага тулгарав. Хүүхэд хадны мангаанаас айдаг бол харанхуй монголчуудыг хятадад уусах аюулаар айлгахад аманд өөрсдөө ороод ирдэг. Том төслүүдээ Хятадтай хамтарч хөдөлгөвөл Монгол үсгүй арилна гэх ойлголтыг яс маханд нь шингээ. Барууны хөрөнгө оруулагчдыг “эдийн засгийн алуурчид” гэж харанхуй масст нь итгүүл. Тэгвэл гишүүн-сайдууд нь дахин дахин сонгогдохын тулд харанхуй массынхаа саналыг бөөндөхөөр гуравдагч гүрнүүдийн хөрөнгө оруулагчдыг чоно харсан нохой мэт хөөгөөд ойртуулахгүй.

Баярхаад буй эрдэс баялгаа ихээр, хямд тээвэрлэх төмөр зам тавих сэхүүн санааг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Төмөр зам тавивал танк их буугаа ачаад ороод ирнэ гэдэг онигой үүргээ 10-аад жил гялалзтал биелүүлээд одоо хуучирчээ. Мөнгө олох хамгийн их баталгаатай Ухаа худаг-Гашуун сухайтын 267 км уурхайн мухар төмөр замыг гацаахын тулд зэрэг зэрэг олон төмөр зам ийш тийш тавина гэж мангартуулж хугацаа хож. Оюуны хомсдолтой мулгуу монголчууд үүнд итгээд “олон төмөр замтай болох нь” гэж хөөрцөглөнө. Эцэст нь ганц метр ч төмөр замгүй нүүрсээ үүрээд алцганага. Хар хайрцагны зарчим ийм. Хамгийн дөт төмөр замаар Номхон далайн боомт хүртэл их хэмжээний эрдэс зөөвөл Монгол улс огцом сэргэнэ. Мөнгөжвөл оюуны хомсдол илаарших аюултай. Тиймээс монголчуудыг бүү мөнгөжүүл. Эдийн засгийг нь дорвитой өсгөх мега төсөл бүрийг царцаа. 

ХХ зуунд бурхныхаа сургаалаар сольсон коммунист ухамсрыг хомсдолтой гавлуудаас бүү арч. Хар хайрцагны нууц илрэхээс сэрэмжилсэн бодлогоо орчин үетэй уялдуулж ямагт шинэчилж бай. Монгол хүний тархины үхжилтийг нэрмэх замаар тэднийг өлмийдөө эгүрт сөгдүүл. Шинжлэх ухаанд тулгуурласан суртал гэхээсээ илүү мухар сүсгээр монголчуудын оюуны хомсдолыг эмчилгээгүй эцсийн шатанд ортол архагшуулахыг Чөтгөр хайх болно. Далай ламын хойд дүр Монголд тодрох пиараар Хятадыг үргээх сайхан шалтаг үүслээ. Үүнийг сэдрээ.

Монголчуудын оюуны хоцрогдол арилах ёсгүй. Харанхуй тархинд гэгээ тусвал Чөтгөрт хүндрэл үүснэ. Гэхдээ хомс ухаан авилгад нугасгүй шуналтай нь Чөтгөрийн гол найдвар. Аварга ордуудаас нь нүүрлэсэн асар их ашгийг Чөтгөрөөс даалгавар авсан монгол лидер (хэдий боловсролгүй ч) хаах арга сийлэхдээ дажгүй. Хомс ухаанд тийм чадвар нуугдаж үлдсэнд алга ташъя. Хүртэх ёстой лусын хишгээ замхруулснаа дүйнгэ массынх нь гавалд ухаарах сүвгүй нь Чөтгөрт бөөн завшаан. Чөтгөрийн нөлөө энэ буурай оронд мөнхрөх гэрэлт ирээдүй Ерөнхийлөгчийн сонгуулиар нээгдлээ. Чөтгөрийн сунтаг шүүлтээр харанхуй атлаа шуналын ёроолгүй хүүдий-Ерөнхийлөгч тодорно. Оюуны хоцрогдол Монгол улсыг эгүрт жанжилна гэдэгт Чөтгөр эргэлздэггүй. Улсаа гэх сэтгэлгүйн дээр өөрөө баяжих шуналтай нөлөө бүхий монголчуудыг Чөтгөр уяаны ноход болгодог юм. Тэдэнд тавьдаг шаардлага ганцхан. Тэр нь шунал. Оюуны хомсдол дээр нэмэх нь шунал гэж хар хайрцаг тооцож буй. 

Чөтгөрийн бодлоор бол Монгол дампуурлын торгон ирмэгээр ямагт мөлхөг. “Хөөрхий Монгол хальтарч унуузай” гээд том төслүүдийг нь хөдөлгөж огт болохгүй. Чөтгөр чөтгөрийнхөө араншингаар цаашид том төслүүдийг нь гацаах геополитикоо хатуу баримтална. Түүхий эдийн экспортоосоо унасан жаахан ашгийг шатахуун, эрчим хүчний импортод залгиулаад хоосорч л байг. Тэгэх тусам тэнхээгүй орныг бүрэн хянах нөхцөл түвэггүй бүрддэг юм. Үйлдвэр, бүтээн байгуулалт, жижиг дунд бизнесээ дэмжих мөнгөгүй Төр Засаг нь гуйлга гуйгаад муухай царайлж л сууг. Мал сүргээ эрүүлжүүлж чадвал махаа зараад мөнгөтөй болчихно. Тиймээс био комбинатдаа вакцин үйлдвэрлэх төслийг нь сэм гацааж, малын өвчин гарсан үнэн худал мэдээг троллуудаараа байнга цацуулж, хулхи вакцинаа ихээр шахах замаар шул. Энэ бүгд Чөтгөр нөлөөгөө удаан тогтоох хөшүүрэг. Дэд бүтцийн ямар ч өвгүй нүцгэн хээр тал нь тэр чигтээ эзгүй хэвээр оршиг. Газар дор 2-3 км-ийн гүнд орших ашигт малтмалаа ухаж аваад панз үсэргэе гэхэд төмөр хүрз импортолдог улс. “Лай ч байна, зай ч бий” гэж Чөтгөр олзуурхав. Ерөнхийдөө хар хайрцагны бодлого өд мөддөө нугаршгүй чангарч байна.

Монголчууд аа! Чөтгөр бурханд хувирахыг хүлцэнгүй хүлээх үү эсвэл эцэг эхээс заяасан хүчирхэг монгол тархиа сэрээх үү? “Далан жил хоёр их гүрний завсар дээвэргүй шоронд түгжигдсэн даржин эдийн засагтай, цөөхөн хүнтэй хоцрогдсон хөөрхий Монгол хөгжөөсөй” гэж шударга ёсны төлөөх олон улс дэмжиж буй хойно муу нэрт монголчуудын заяа үнэхээр их аваас сэргэх цаг морилох буй зээ Гомбогүр минь. 

(2017).

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 47 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 50 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 53 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 55 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 56 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 25 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 27 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 28 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 31 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 47 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 17 цаг 14 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 17 цаг 16 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 30 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 18 цаг 15 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 48 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 51 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 53 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 55 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 31 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 43 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top