x

Сонгууль 2021: Огцрон дэвшсэн Ерөнхийлөгчтэй болох уу?

СОНГУУЛЬ 2021: СОНГУУЛИЙН ДҮР ЗУРАГ

Хэн нь 50+1 хувьд хүрч Ерөнхийлөгчөөр сонгогдох вэ?

Хэн гэдэг нэр дэвшигч нийт санал өгсөн сонгогчдын 50+1 хувийн саналыг авч Ерөнхийлөгч болохыг хэлэхэд эрт байна. Долоо хоногийн дараах сонгууль бүү хэл маргааш юу болохыг таашгүй хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байгаа цахим эринд амьдарч байгаагаа мартаж болохгүй. Сонгуулийн үр дүнд нөлөөлж болохуйц аливаа үйл явдал, мэдээлэл хэдхэн цагт иргэд сонгогчиддоо хүрч, тэдгээрийн үзэл бодлыг эгшин зуур өөрчлөх боломжтой. Хэн Монгол Улсын Ерөнхийлөгч болохыг гагцхүү эрхэм сонгогч таны сонголт шийдвэрлэнэ. 

Сонгуулийн таавар нь яг л наадмын бөхийн таавар шиг явж байна. Хэн сайн бэлтгэлтэй нь илүүрхэх магадлалтай ч хэний ч од гийж бас болно. Гэтэл эрхэм сонгогч таныг сонголтоо хийгээгүй байхад өмнөөс чинь төлөөлж урьдчилан дүгнэлт хийж алсуураа сонгуулийн үр дүнг урьдчилан чимээгүй хоногшуулах замаар дасгаж хөтлөөд байгаа нь харин хачирхалтай биш байна гэж үү. 

Сонгуулийн үр дүн урьдаас тодорхой гэж сурталдах нь ардчилсан улсын эрх чөлөөт иргэн хүний хувьд олдсон цорын ганц эрдэнэ мэт саналыг чинь нэг тийм хөлгүй далайд живүүлэх мэт харамсалтай мэдрэмж төрүүлж санал өгөхөөс татгалзуулах, эсхүл олны урсгалтай хүчээр хөл нийлүүлэхийг оролдох зэрэг урьдчилсан улс төрийн цензур үүсгэж түүндээ хүлж баглахыг хүссэн явуургүй улс төр яваад байгаа хэрэг. Гэхдээ ганцхан таны сонголт шийдвэрлэх үүрэгтэй гэдэгт итгээрэй. Учир нь нийт сонгуулийн үр дүн нэгжийн буюу нэг хүний саналуудаас бүрдэнэ. 

Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд чансаагаараа тэргүүлээд байгаа нэр дэвшигч гэж байхгүй, угаас тодорхойлох ч боломжгүй, мөн хуулиараа хориотой болно. Харин хүчтэй өрсөлдөгч нар бол байна. 

Улс төрд өөрийн капиталыг худалдах нь хэвийн зүйл үү?

Сүүлийн үед улс төрийн А ч үсэггүй урлаг соёлын нөхдүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрт нарийн анализ хийсэн шигээ олон нийтийн толгойг эргүүлж байгаа харагдах болж. Тэдний ихэнх нь өөрсдөө ч улс төрөө сайн ойлгохгүй байгаа. Гэхдээ хүн бүрт хувийн ашиг сонирхол байгаа гэдгийг эрх биш хүндэтгэж үзэх нь зүйтэй. Урьдын цагт сонгуулиар дуулж хуурдан халтуур хийдэг байсан урлаг соёлын арга хэмжээг хуулиар хориглосон учир орчин цагт үзэл бодлоо илэрхийлэх нэрээр улс төрд өөрийгөө худалдаж байгаа хэрэг л дээ. Олонд танигдсан нэр нүүрээ худалдаж идэхийн нөгөө талд эдгээр од гэгдэх эрхмүүд хувь хүнийхээ үнэлэмж, үнэ цэнээрээ төлбөрөө хийж өөрсдөө ч хохироод үлдэх нь бий. 

Зарим нэр дэвшигчийн бэлтгэл цөмөрч байх шиг

2004 онд билүү дээ эрх баригч намын дарга Н.Энхбаярын бэлтгэл цөмрөөд “электрон хэрэгсэл бүхнээр дуу, дүрс нь гардаг боллоо, эцэстээ бүр индүүгээ залгахаас ч айдаг боллоо Энхбаяр гараад ирэх вий” гэх үг гарсанаас хойшхи хамгийн их бялуурам сонгуулийн сурталчилгаа энэ удаа болж байх шиг. Урлаг соёл, нийгмийн зүтгэлтнүүд, тэр бүү хэл иргэний нийгмийн дуу хоолойн үүрэгтэй төрийн бус байгууллагууд хүртэл төр засагтаа тал засан налж нэг талдаа гарч бөөгнөрч байгаа юм уу даа. За энэ ч яахав, хүчтэйг дагаж хуйлрах нь хүний нийгмийн бүү хэл амтьны төрөлх инстикт юм хойно. Соён гэгээрүүлэх үүрэгтэй ахмадуудын зарим нь мөлийсөн иргүй чулуу шиг бөөрөнхий юм бичих болсон нь харин харамсалтай байна. 

Эрх баригч нам мөнгөөр, хүн хүчээр, сүлжээгээр хахаж байна. Бүхэл бүтэн төрийн машин тэдний талд ажиллаж байна. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд гээд сонгуульд явахгүй дарга алга. Хүрэлсүх даргын магтуу бол бялууртал урсаж байна. Түүнийг ялах нь тодорхой гэдэг улс төр хийж байгаа атлаа ерөөсөө эргэлзээтэй учраас ийн үхэн хатан зүтгээд байгаа нь сонин биш байна уу. 

Хамгийн хүчирхэг нийтийн сүлжээгээ ашиглан бусдын нэрийг барьж өөрийгөө утга учиргүй дайрч доромжлуулж хохирогчийн дүр эсгэн хэсэг өрөвдүүлсэнээ, төд удалгүй ухаалаг хүлээцтэй хариу өгч сөрж тодрох гэх мэт марзан улс төр нь нэвт үнэртээд байх юм.

Огцрон дэвшсэн Ерөнхийлөгчтэй анхны улс болох уу?

Хариуцлага хүлээж ажлаас халагдсан хүн маргааш нь даргаар томилогдоод ирвэл хэнд ч таатай санагдахгүй байх. Гэтэл өнөөдөр улс төрд ужгирсан дарга нарын албан тушаалын байрлалыг солиод ард иргэддээ ахиад санал болгох нь хэвийн үзэгдэл болжээ. Албан тушаалын байрыг нь солих нь нэмэгдэхүүний байрлалыг солиод нийлбэр өөрчлөгдөхгүйтэй агаар нэг баймаар.

Сайн дураар огцорсон бол Санжийн Баяр шиг улс төрөөс бүр явдаг баймаар байна. Ямар нүүрээрээ дээл хувцсаа солиод эргэж хурган Ерөнхийлөгч болж илүү өндөр суудал хүсээд байдгийг ойлгох арга алга. Олон улсад бол улс төрийн соёл талаасаа бол ичмээр үзэгдэл л дээ. 

Цаашлаад хонь хурга нийлэх мэт иргэдээ хошууруулахыг харахаар цар тахалгүй болчихсон гэлтэй. Эрүүлээр сэтгэдэг хүн бол ичиж үхмээр юм болж байна. Ядаж иргэдээ боддог үнэхээр хариуцлагатай нэр дэвшигч бол сэтгэл нь бага боловч зовмоор юм. Гэвч иргэдийнхээ эрүүл мэнд, амь наснаас үнэтэй дарга нарын эрх мэдэл байдаг гэдгийг харуулсан үйл явдал болсоор байна. 

Огцорсон Ерөнхий сайдын магтууг дуулаагүй одоогийн сайдууд үлдсэнгүй бололтой. Иргэнтэйгээ төр нь өрсөлддөг ийм “ардчилсан сонгууль” энэ бөмбөрцөг дээр байгаа бил үү?

Ерөнхий сайд нь хүртэл сонгуулийн гал тогоог бариад гүйж байх жишээтэй. Эрх баригчийн нэр дэвшигчийн өөрийнх нь сурталчилгаагаар бол түүнд хийгээгүй, бүтээгээгүй юм үлдээгүй бололтой, юун Чингис! 

Гэхдээ эрх чөлөөнд дуртай нүүдэлчдийн эгдүүцлийг нэг хүргэвэл харин ч нэг дагуулаад хөмөрч орхидог гэмтэй... 


Үргэлжлэл бий... 

Хуульч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (202.55.188.93)
    Дэлхийн улс орнуудад огцрох дэвших нь энгийн үзэгдэл байдаг өнөөдөр eрөнхий сайдаас огцроол маргааш дахин eоөнхий сайд болж засгийн газраа бүрдүүлдэг. eрөнхийлөгч огцордог дараагийн сонгуулиар дахиад л нэрээ дэвшүүлж дахин eрөнхийлөгч болж л байдаг. Франц. Изриал гм олон олон оронд ийм л байдаг шинэ нээлт хийсэн юм шиг мэдэмхийрэхээ больж үз
    2021 оны 06 сарын 07 | Хариулах
  • DR. PRADHAN (197.210.65.69)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 36 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 39 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 42 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 44 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 45 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 14 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 16 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 17 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 21 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 36 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 17 цаг 3 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 17 цаг 5 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 20 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 18 цаг 5 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 37 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 40 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 42 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 44 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 20 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 33 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top