x

Зөвхөн МАН-ын гишүүний хүүхэд гадаадад ДАВУУ ЭРХТЭЙ суралцана

Шог зураач С.ЦОГТБАЯР

 

Зөвхөн МАН-ын гишүүдийн хүүхэд гадаадад давуу эрхтэй тэтгэлгээр суралцдаг тийм нийгэм бий болж байгааг шулуухан нотолъё. 2021-2022 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-д тэтгэлгээр суралцах хөтөлбөр зарлагджээ. Хамгийн гол нь энэ тэтгэлэгт хамрагдах иргэн заавал МАН-ын гишүүн, МАН-ын аль нэг байгууллагад ажилладаг, тус намын дүрэм, мөрийн хөтөлбөр, намын ажлын талаар мэдлэгтэй байх зэрэг шаардлагуудыг албан ёсоор тавьжээ. Мөн дээр нь намын ахмад гишүүн, эсвэл намаас төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийн үр хүүхэд, ач зээ нар хамрагдахыг заасан байна. Аав ээж, эмээ өвөөгийнхөө МАН-д зүтгэж явсныг нотлох баримт, гавьяа шагналын хуулбарыг хавсаргах ёстой гэнэ. Нэг намын систем устаж үгүй болсон хэмээн 30 жил бодож явсны эцэст ийм юм сонсдог юм байж.

Гадаадад оюутан сургах тэтгэлэгт хөтөлбөрийг БШУЯ зарладаг ч эрх баригч МАН-ын төв аппаратын зүгээс Тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн шаардлагуудыг өөрчилсөн байна. Яамны зүгээс басчиг журам боловсруулжээ. Түүндээ тэтгэлэгт хамрагдагчийн голч дүн, тухайн мэргэжлээр суралцсан байдал, хятад, англи хэлээр эссэ бичсэн байх гэхчлэн орж. Гэтэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бүгдийг өөр дээрээ татан авч, тэтгэлгийн журмыг нам дээр боловсруулсан байна. Энэ байдлаа тайлбарласан нь үнэхээр нэг намын тогтолцоонд Монгол Улс эргээд шилжсэнийг илэрхийлнэ. Түүний тайлбар нь, “МАН-ын зүгээс ХКН-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Үүн дотор наад тэтгэлэгт хөтөлбөр чинь багтсан байгаа. Тийм болохоор БШУЯ үүнд ямарч хамаагүй, намын зүгээс МАН-ын бүх шатны төлөөлөл, намын дэргэдэх ахмадын байгууллагаар дамжуулан үр хүүхэд, ач зээ нарыг нь сургана. Мөн эмэгтэйчүүд, залуучууд, оюутны байгууллагын гишүүдийг сургахаар хоёр тал тохирсон. Тийм болохоор Хятадын талд тэтгэлгээр суралцах бүх хүмүүсийг зөвхөн МАН л мэднэ” гэжээ. Хуучин нийгмийн үед гадаадад сурдаг оюутнуудыг ямар шалгуураар явуулдаг байсныг түрүү үеийнхэн мэднэ. Тэгвэл тэр систем чинь эргээд ирждээ.

Гадаадад тэтгэлгээр суралцах асуудал ганц Хятадаар хязгаарлагдахгүй гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бас онцолсон байна. Тэрээр “МАН-ын зүгээс Хятад, Герман, Австрали, Турк... зэрэг өндөр хөгжилтэй арав гаруй орны эрх баригч намтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Эдгээр орны Их, дээд сургуулиудад зөвхөн МАН-ын гишүүн болон гишүүдийн хүүхдүүд тэтгэлгээр суралцана. Энэ нь намын бүх шатны боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, намын гишүүдийн мэдлэг боловсролыг барууны стандартад нийцүүлэх, намын залгамж чанараа хадгалах, намын зүгээс улс орны хөгжилд үнэ цэнэтэй залуусыг бэлтгэн гаргахад оршино” хэмээн тайлбарлажээ. Соц нийгмийн үеийн МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчооны илтгэлийг уншиж, сонсоод байгаа юм шиг та бүхэнд санагдахгүй байна уу.

2016 оны сонгуулийн дараагаас эхлээд Засаглалын бүх эрх мэдэл, шат бүхэндээ МАН-ын гарт төвлөрсөн. Нам төвтэй төрийн эрх мэдлийн төвлөрөл газар авсаар байгаагийн нэг жишээ нь энэхүү гадаадад оюутан суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг МАН-ын төв аппарат өөр дээрээ авснаар илэрч байна. Өөр төрийн бүтцийн ямар эрх мэдэл, төсөл хөтөлбөрүүдийг МАН-ын төв аппарат мэдэж шийддэг болж байгааг бид мэдэхгүй. Лав л сүүлд олж мэдсэн нь энэ байна. Одоо тэгэхээр сая нэр дурдагдсан 10 орны Их, дээд сургуулиудад Засгийн газрынх нь тэтгэлгээр суралцах оюутан залуус зөвхөн МАН-ын гишүүн байх, тус намын дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын гишүүд, эсвэл ээж аав, эмээ өвөө нь МАН-ын зүтгэлтнүүд байх шаардлагатай болж таарлаа. Үүнийгээ бүр албан ёсны болгож, дүрэм журамд оруулав.

Үүгээр ч зогсохгүй айхавтар зүйлсийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан яриад эхэлсэн. Тэрбээр “Цаашид бид МАН-ын гишүүддээ, шинээр элсэн орох хүмүүстээ зориулаад эдгээр Их, дээд сургуулиудын тэтгэлгээс гадна Олон улсын байгууллагуудын шугамаар ирж байгаа өөр олон боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санал болгоно” гэжээ. Монголд ирж байгаа Олон улсын хөтөлбөрүүд, тэтгэлэг, зээл тусламж бүхэн зөвхөн МАН-ын гишүүдэд зориулагдана гэж ойлголоо. Энэ одоо юу болоод байна. “Нам дагавал ам тосдоно” гэсэн МАН-ын үзэл суртал уу. Залуу үеийнхний дунд “Зөвхөн МАН-д гишүүнээр элсэж байж гадаад, дотоодын тэтгэлэгт хамрагдах юм байна” гэсэн ойлголт, үзэл бодлын тулгалт уу. “Насны минь эцэст нам засаг минь тэжээнэ” гэсэн хуучин нийгмийн үзэл суртлын машин ажиллаад эхэлсэн нь энэ үү. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн мэндчилгээндээ “Өнгөрсөн гучин жилийг цэглэж, цоо шинэ гучин жил эхлүүлэхийг хүсч байна” гэж хэлсэн нь биеллээ олж байгаа нь энэ үү.

Лав л МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн эдгээр үгс иргэдээ үзэл бодол, үнэт зүйлээр нь ялгаварлан гадуурхсан үйлдэл болон уншигдаж байна. МАН-ын батлахтай хүмүүст боломж олдоно, МАН-д элсээгүй хүнд юу ч олдохгүй гэсэн доромжлол үнэртэж байна. МАН-ын батлахгүй иргэн та эрдэм боловсролтой, ажил орлоготой болж чадахгүй, үр хүүхэд, ач зээ нар чинь бүр ч чадахгүй гэсэн МАН-ын дарангуйлал, доромжлолтой ард түмэн эвлэрмээргүй байна.

Бид нэг намтай нийгэмд 70 жил амьдарсан. Тэр нийгэмд сайхан юм юу байсан юм бэ. Англи, Америк, Япон гэдэг бол харь гариг мэт сонсогддог байсан нь 30-хан жилийн өмнө шүү дээ. Ардчиллын буянаар Америк, Японд үр хүүхэд, ач зээгээ сургаж боловсруулж, тэр орныхоо сайн сайхны үрээр насны бөгсөнд жаргаж суугаа өвгөн коммунистууд одоо мөрөөрөө суух цаг болсон. Дэмий чалчилгүй мөрөөрөө сууцгаах нь тэдний үр хүүхдэдээ үлдээх буян гэж хэлмээр цаг үе иржээ. Ийм л муу удам Монгол төрийн толгойд бугшсан хэвээр байгаа нь Монголын ирээдүйг хорлож байна. 1992 оноос эхлэн парламентад суусан МАН /хуучин МАХН/-ын бүх гишүүдийн үр хүүхдүүд, ач зээ нар гадаадын Их, дээд сургуульд улсын болоод гадаадын тэтгэлгээр сурсан байдаг юм. Ардын хүүхдүүдийн боломжийг насан туршдаа хулгайлж ирсэн энэ нам залгамж чанараа хадгалж, улам лавшруулж байгаа нь дотор муухайруулж байна. Ардчиллын 30 жилийн түүхэнд хамгийн их боломжийг хулгайлсан МАН-ын хулгайч нар нэг хэсэгтээ жаахан жолоогоо татах маягтай болж ирснээ эргээд сэргэж эхэлсэн нь гунигтай. Сэргэх сэргэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийг уландаа гишгэж, ардын хүүхдүүдийн боломжийг хулгайлдаг ажлаа сэргээсэн нь энэ цаг үеийн гутамшиг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 2.2-т ...хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно... гэж тодорхой заасан. Гэтэл өнөөдөр МАН-ын зүгээс Монголын боловсролын системийг эвдэж, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зөвхөн МАН-ын гишүүдэд зориулан өөрчилсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийг шууд зөрчсөн үйлдэл боллоо. “Монголын хүүхэд залуусыг үзэл бодол, үнэт зүйлээр нь ялгаварлаж, ард түмнээ алагчилсан, намаар дамжуулан иргэдийн амь, амьдралыг барьцаалсан харгис үйлдэл боллоо” гэж судлаачид бичиж байна. Эрх баригч МАН-ын энэ их эрдсэн, бярдсан, дээрэнгүй үйлдлүүд ард түмнээ босгочих вий дээ! Холын хорт үр дагавар их шүү. АН засгийн эрхэнд гарлаа гэхэд АН-ын гишүүд л Америк, Англи, Японд тэтгэлгээр суралцах ёстой болох юм уу. Ийм тогтолцоог хүсээд байгаа юм уу.

Хятадын Засгийн газрын тэтгэлгээр урд хөршид 2021-2022 онд бакалавр, магистр, докторт суралцах 64 иргэний нэрсийг харахад бүгд МАН-ын гишүүд байна. Энэ шударга ёс уу. Бодит үнэн ийм л байна даа, МАН-ыг сонгосон олон түмэн минь ээ...

Б.Нямаа

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Намын мөнгө, улсын мөнгө хоёр ялгаатай. Намайг 1980 аад оны дундуур Намын дээд сургуульд сурч байхад та намын хөрөнгөөр сурч байгаа тул намын бодлогыг дагах ёстой гэж байж билээ. (59.153.114.178)
    Мөнх
    2021 оны 05 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 21 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 28 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 32 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 1 цаг 17 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 7 цаг 47 мин Мэдээж “Ар нь түүз!” 7 цаг 58 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 8 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 8 цаг 23 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 8 цаг 27 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 8 цаг 32 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 8 цаг 37 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 8 цаг 42 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 23 цаг 41 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 23 цаг 45 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top